Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Юань суларч, доллар өсчээ

Нийтэлсэн

Cap шинийн өмнөх өдрүүдэд хэсэг бужигнадаг газруудын нэг нь валют арилжааны цэгүүд. Хэвшил болсон энэ үзэгдэл өнөө жил арай өөрөөр ажиглагдах болсон нь Эрээн хотыг зорих монголчуудын цуваа тасарсан явдал байв. Үүнийг дагаад юанийн ханш суларч, валют арилжааны цэгүүд нам гүм болжээ.  Уг нь өдийд юань “гэдийж” , арилжааны цэгүүд хүний хөлд дарагдах оргил ачааллын үе.

Он гарснаас хойш 400 төгрөгт хүрч чангарсан юанийн ханш “Найман шарга” валютын захад өчигдөр /2020.02.03/-ийн байдлаар юань 391 төгрөг болж есөн төгрөгөөр буурчээ. Ийнхүү  цагаан сарын өмнөх юанийн эрэлт буурч, ченжүүд “ажилгүй” болсон нь өмнөд хөршид дэгдсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдтэй салшгүй холбоотой гэдгийг ченжүүд хэлж байгаа юм.

Энэ талаар “Найман шарга” захын ченж Э.Оюунтунгалаг “Өдийд хүмүүс бужигнаж, ид хөл хөдөлгөөнтэй байдаг үе. Одоо ямар ч хүн алга. Хил хаасан болохоор ямар ч гарцгүй, Зөвхөн Эрээн рүү биш гадагшаа аяладаг хүмүүс ч алга. Валют солиулах хүнгүй болсон. Ажилгүй болохоор бид орлогогүй  л болж байна даа. Гэхдээ хилийн хорио цуцлагдвал юань эргээд чангарна” гэлээ. Мөн бас нэгэн ББСБ-ийн ченж Д.Бат-Эрдэнэ “Юань сулрахад хилийн хорио маш их шалтгаалж байна. Хил хааснаас хойш валютийн ханш суларч байна. Ялангуяа юань. Бид үйлчлүүлэгчгүй болсон. Худалдан авалт байхгүй, бид ажилгүй л сууж байна. Өдийд хүний хөлд дарагддаг ид ачаалалтай үе шүү дээ. Гэтэл одоо эрт хаадаг болсон. Худалдан авалтгүй болохоор орой хүртэл суух хэрэг алга. Ер нь  зөвхөн хилийн хорионоос гадна коронавирусийн сургаар нэгдүгээр сараас хойш юанийн ханш өдөр өдрөөр суларч байна. Уг нь өдийд валютийн ханш чанга байх ёстой. Хэрвээ хилийн хориг тавиагүй байсан бол юань 400 төгрөг дээр тогтох байлаа. Харин сүүлийн хэдэн өдөрт евро өсөлттэй байна. Өнгөрсөн долоо хоногт 3030 төгрөг байсан бол өнөөдөр 3055 төгрөгөөр авч байгаа. Евро өсч буй нь олон улсын биржийн ханштай холбоотой” хэмээв.

Засгийн газраас БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт /2020.01.31/ гаргасан юм. Нөгөө талаас өмнөд хөршид дэгдсэн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Улаанбаатар-Эрээн чиглэлийн галт тэрэг энэ сарын 2-ныг хүртэл түр саатсан зэрэг шалтгаанаас үүдэн юань сулрахад нөлөөлжээ.

Он гарснаас хойш ам.доллар найм, юань зургаан төгрөгөөр өсөөд байсан бол юанийн ханш суларч, ам.доллар өсчээ. “Найман шарга” захад өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2745 төгрөг байв. Статистик сөхвөл өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш ам.долларын өсөлттэй зэрэгцэн юанийн ханш тасралтгүй өсч иржээ.

Монголбанкнаас зарласан ханшийн сарын дундаж хөдөлгөөнийг харахад ам.доллар, юанийн ханш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 

Огноо USD EUR JPY GBP RUB CNY KRW SGD CAD AUD
2020/01 2,744.38 3,046.97 25.11 3,586.36 44.34 396.46 2.35 2,031.32 2,098.34 1,883.38
2019/12 2,727.34 3,030.51 24.99 3,573.98 43.38 388.75 2.32 2,009.69 2,070.02 1,876.78
2019/11 2,705.26 2,991.82 24.85 3,487.55 42.38 385.47 2.32 1,987.51 2,045.00 1,849.40
2019/10 2,678.01 2,958.16 24.76 3,379.99 41.62 377.38 2.26 1,953.07 2,029.74 1,818.31
2019/09 2,669.68 2,940.57 24.84 3,297.63 41.15 375.28 2.24 1,935.46 2,016.41 1,819.09
2019/08 2,670.54 2,970.86 25.13 3,243.34 40.66 378.16 2.21 1,928.21 2,012.37 1,808.05
2019/07 2,661.55 2,984.83 24.59 3,317.09 42.06 386.98 2.26 1,954.68 2,030.65 1,858.27
2019/06 2,654.47 2,997.57 24.56 3,364.88 41.41 384.62 2.26 1,947.60 1,996.58 1,843.40
2019/05 2,645.16 2,958.89 24.04 3,399.17 40.75 385.97 2.23 1,929.66 1,966.07 1,837.95
2019/04 2,634.93 2,961.39 23.61 3,434.65 40.78 392.28 2.30 1,942.91 1,969.80 1,874.36
2019/03 2,632.51 2,979.59 23.68 3,472.47 40.49 392.31 2.33 1,945.21 1,971.40 1,865.88
2019/02 2,633.37 2,988.53 23.85 3,428.79 40.01 390.81 2.35 1,945.84 1,994.61 1,882.68
2019/01 2,649.68 3,027.41 24.34 3,413.90 39.61 390.38 2.36 1,953.69 1,991.35 1,893.67

Өнгөрсөн оноос хойш тасралтгүй өссөөр ирсэн юанийн ханш он гарснаас хойш  түүхэнд  анх удаа сар шинийн өмнө сулрах болсон шалтгааныг Монгол банкнаас “Засгийн газраас БНХАУ-тай хиллэдэг зарим боомтуудаа хаах шийдвэр гаргаж, хилийн хорио тавьсантай холбоотой юанийн эрэлт буурч, ханш суларсан” гэх тайлбарыг өгч байв. Валютын тогтвортой байдлыг хангах ямар бодлого баримталж буй талаар тодруулахад “Төрөөс 2019 онд мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн 1.2-д “Эдийн засгийн дархлааг дэмжих, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Ингэхдээ төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх зарчмыг баримтална гэж заасан. Монголбанкны хувьд дотоодын зах зээлээс гадаад валют худалдан авах замаар гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд одоогоор хүндрэлтэй байна. Иймд эхний ээлжинд бид Монгол улсын гадаад худалдааны төвлөрлөөс үүдэлтэйгээр ханшид үүсдэг байсан хэлбэлзлийг арилгах талаар Засгийн газартай хамтран ажилласан. Тодруулбал манай улсын гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжийн дунд төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж багагүй жин эзэлдэг. Иймд ядаж эдгээр аж ахуйн нэгжийн валютын орлогыг Монголбанк худалдан авч, үүнийгээ хэлбэлзэл үүсгэхгүйгээр захад нийлүүлэх нь зүйтэй гэж үзсэний дагуу тэгдгээрээс гадаад валют худалдан авч байгаа юм. Өнгөрсөн онд бид зах зээлээс 2.3 тэрбум ам.долларыг худалдан авч, эргүүлээд 2.9 тэрбум ам.долларыг захад нийлүүлсэн байна” гэх тайлбарыг өглөө.

Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг импортолдог. Энэ нь валютын ханшид ч нөлөөлдгийг дээрх жишээнээс харж болохоор байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-тай залгаа зарим хилийн боомтуудыг хааж, зарим худалдаа түр саатаж, урд хөршийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн зогссноор юанийн ханш ийнхүү сулрахад нөлөөлж байна. Хэрэв импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлснээр Монгол Улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж, улмаар эдийн засагт үр өгөөжөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байгаа юм.

Дэлхий10 цаг өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм10 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий10 цаг өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм10 цаг өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий10 цаг өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр10 цаг өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент10 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр10 цаг өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг10 цаг өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Энтертайнмент10 цаг өмнө

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Энтертайнмент10 цаг өмнө

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийгэм10 цаг өмнө

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Улс төр10 цаг өмнө

“The Times”-ын мэдээллийн цаад эздийг тогтоохыг хүлээж байна

Нийгэм10 цаг өмнө

Сонгинохайрхан дүүрэгт цогцолбор барилга ашиглалтад орлоо

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент10 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа