Дэлхий
Коронавирусийн халдвар анх дэгдсэн Ухань хотод шинэ жилийг хөлтэй, хөөртэй тэмдэглэжээ
Коронавирусийн халдвар анх илэрсэн Хятадын Ухань хотноо 2021 оныг хөлтэй хөөртэй угтжээ. Олон хүний аминд хүрсэн аймшигт цар тахлыг даван туулсан энэ хотын оршин суугчид өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн хүртэл урт хугацааны хөл хорионд байсан юм.
Харин энэ удаад гудамж талбайд хүмүүс олноороо цугларч, цагийн зүү шөнийн 00:00 цагийг заан 2021 он айлчлан ирснийг зарлахад хүмүүс бөмбөлөг хөөргөж, “Шинэ оны мэнд!” хэмээн орилцгоожээ.
20 настай оюутан Ян Вэнзуан “Би маш аз жаргалтай байна. Би анх удаа Уханьд ирж байна. Үнэхээр гайхалтай сайхан байна.” хэмээн ярьсан байна.
Олон хүн цугласан тул цагдаагийнхан хяналтаа чангатгаж, амны хаалтгүй хүмүүст шаардлага тавьж байжээ.
Ухань хотод коронавирусийн халдвар илрээгүй хэдэн сар болж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд зарим бүлэг хүмүүсийг вакцинд хамруулж эхлээд байна.
Харин Бээжин болон Хятадын бусад хотууд Уханийн оршин суугдчдад цар тахал дуусаагүй байгааг сануулжээ.
Эх сурвалж: CNN