Нийгэм
ДЭМБ-д бүртгүүлсэн, Монгол Улсын хүйтэн хэлхээний шаардлага хангасан вакцин авна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр Ахлах шинжээч Д.Нарангэрэл “ДЭМБ-д бүртгүүлсэн, Монгол Улсын хүйтэн хэлхээний шаардлага хангасан вакцин авна” гэлээ.
Тэрээр “ДЭМБ “Файзар” вакциныг яаралтай горимоор бүртгэсэн. Мөн олон үйлдвэр вакцинаа бүртгүүлэхээр хүсэлтээ хүргүүлээд буй. Манай улс ДЭМБ-д бүртгүүлсэн, Монгол Улсын хүйтэн хэлхээний шаардлага хангасан вакцин авна. Одоогоор манайд ашиглаж буй тоног төхөөрөмжүүд дийлэнхдээ вакциныг -20 хэмд хадгалдаг. Вакцин захиалгын асуудалд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна” гэлээ.
Түүнчлэн цэргийн төв эмнэлгийн эмчид 2 сая төгрөгийн цалин өгсөн эсэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Халдварын голомтод ажиллаж буй эмч, ажилтнуудад 5 сая хүртэлх төгрөгийн урамшуулал олгосон” гэдгийг онцоллоо.