Нийгэм
Ачтан эмнэлгийн эмч, ажилтнуудыг тусгаарлах байр руу шилжүүлжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминАчтан эмнэлэг дээр КОВИД-19 халдвар гарсантай холбогдуулан эмнэлгийг ариутгахын тулд Улсын Онцгой комиссын шуурхай штаб тус эмнэлгийн эмч, ажилтан, үйлчлүүлэгчдийг өчигдөр орой тусгаарлах байр руу шилжүүлжээ.
Тус эмнэлэг ажилтнуудаа 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр шинжилгээнд хамруулсан байна. Үүнээс нийт 9 эмч, ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан болохыг ЭМЯ-наас мэдээлсэн.
Ачтан эмнэлэг 12-р сарын 18-наас эхлэн амбулаториор үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, тандалт хийж байсан. Хэвтэн эмчлүүлэгчдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгч 12 сарын 28-нд эмнэлгээс гарчээ. Мөн сарын 29, 30-нд бүх нийтийн амралтаар ажиллаагүй байна.
Иймээс 12 сарын 15-наас хойш “Ачтан-Элит клиник” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үйлчлүүлсэн иргэд гэрийнхээ ойролцоох түргэн оношилгооны цэгүүдэд шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.