Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Коронавирусийн эсрэг вакциныг хүн дээр туршиж эхэллээ

Нийтэлсэн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн халдвараар 425 хүн нас барж, 20 мянга гаруй хүн өвчилснөөр олон улсад онц байдал зарлаж, улсуудыг тархалтыг дотооддоо тогтоон барихад анхаарахыг сануулж байна. Хэрэв халдварыг дарж чадахгүй бол оргил үе дөрөв, тавдугаар сард болохыг судлаачид анхааруулж байна. Одоогийн байдлаар коронавирусийн халдвараар нийт өвчлөгсдийн 2-3 хувь нь нас барж байгаа нь ‘SARS’, “MERS” халдвартай харьцуулахад маш бага байна.

ЭМЧИЛГЭЭ

Хятадын Ухань хотоос эхлэн гарч дэлхийн 30 орчим улсад тархаад буй коронавирусийн халдварыг эмчлэх найдвартай арга батлагдаагүй байна. Гэхдээ, Хятад, Хонгконг, Тайландын эмч, судлаачид цөөн тооны хүнийг эмчилсэн нийтлэг аргыг танилцуулжээ. Коронавирусийн эмчилгээ нь ерөнхийдөө томуугийн шинж тэмдгийн эсрэг дархлаа дэмжих аргад суурилсан байна. Хятадын Ухань хотын Жинейнтан эмнэлгийн албаныхны мэдээлснээр уламжлалт анагаах ухааны эмчилгээг барууны эмтэй хавсарсан эмчилгээгээр найман хүнийг эмчилснээ зарлажээ. Даваа гаригт эмнэлгээс гарсан өвчтөнүүд 26-68 насны хүмүүс бөгөөд зургаагийнх нь биеийн байдал ноцтой байсан аж. Коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс хүндэрсэн нөхцөлд уушги нь үрэвсэж, амьсгалын аппарат залгахад хүрдэг аж. Өвчлөгсдийн дөрөвний нэг нь хүндэрч, дээрх нөхцөл байдал орж байна. Дундаж тохиолдолд өвчтөнүүд цусны даралт ихэсч, гүйлгэдэг аж. Эдгээр нөхцөлд дусал залгаж, өвдөлт намдаах зорилгоор ибупрофен өгдөг гэж Хятадын эмч нар мэдээлжээ. Мөн томуугийн вирусийн эсрэг эмийг ДОХ-ын эсрэг дархлаа дэмжих эмтэй хавсран хэрэглэж эхэлжээ.

Түүнчлэн Тайландад коронавирусийн халдвараар өвчилсөн зургаа дахь хүн эдгэж, Даваа гаригт эмнэлгээс гарсныг “Bangkok Post” сонинд мэдээлжээ. Тайландад коронавирусийн 16 тохиолдол бүртгэгдсэн юм. Бангкок хотын Ражавити эмнэлэгт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг томуу болон ДОХ-ын эсрэг хавсарсан эмээр эмчлэхэд зарим хүмүүст гайхалтай үр дүнгээ өгч, зургаан хүн эдгэжээ. Эмч мэргэжилтнүүд өвчтөнүүдийн шинж тэмдэгт тулгуурлан өмнө нь MERS вирусийг эмчлэхэд ашигласан озелтамивир буюу Тамифлу эмийг ДОХ өвчний эсрэг хүний дархлааг дэмждэг лопинавир, ритонавир гэх хоёр эмтэй хавсран хэрэглэжээ. Эдгээр хавсарсан эмийн коктейлиор эмчлэхэд 71 настай эмэгтэйн бие 48 цагийн дотор сайжирсан гэж эх сурвалж мэдээлжээ. Үүнтэй адил аргаар эмчлэхэд Хятадад гурван хүний биеийн байдал дээрдэж эхэлжээ. Лопинавир, ритонавир гэх эмүүдийг Чикагод төвтэй “Abbvie” эмийн компани гарган авчээ. Тус хоёр эмийг хэрэглэсэн коронавирусийн халдвартай 20 гаруй өвчтөн 14 хоногийн эмчилгээний дараа давтан шинжилгээгээр сөрөг гарсныг Хятадын Жөжян мужийн хэд хэдэн эмнэлгээс мэдээлжээ. Гурав хоногийн өмнөх мэдээллээр Хятадад 243 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

ВАКЦИН

Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахаар хэд хэдэн улс, олон тооны эм үйлдвэрлэл, биотехнологийн компани ажиллаж байна. Эд нар дундаас Австрали, Хонгконг, Хятадад туршилт ахицтай байгааг мэдээлсэн байна. Хонгконгийн их сургуулийн судлаачид коронавирусийн эсрэг вакциныг гарган авснаа зарласан бөгөөд одоогоор лабораторийн нөхцөлд болон амьтан дээр туршилтын ажил явагдаж байгаа аж. Гэхдээ вакцин үр дүнтэй болох нь батлагдсан ч олон тоогоор үйлдвэрлэж, дэлхий даяар тараахад багадаа жилийн хугацаа зарцуулах гэнэ.

Элэгний “C” вирус болон ДОХ өвчний эсрэг эмийг гаргасан АНУ-д төвтэй “Gilead” биотехнологийн компани Бээжинд төвтэй Хятад-Японы нөхөрлөлийн эмнэлэгтэй хамтран вирусийн эсрэг ремдезивир гэх эмийг Ухань хотноо хүн дээр туршиж эхэлжээ. Энэ нь хувийн компани, Засгийн газрын байгууллагатай хамтран ажилласнаар ажлыг хэрхэн хурдасгаж болохыг харуулсан тод жишээ болж байна.

АНУ-ын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хурдасгах зорилгоор дэмжин ажиллахаа зарласан. АНУ-д халдварын 11 тохиолдол бүртгэгдээд буй.  АНУ-ын “Johnson & Johnson”, “Inovia Pharmaceuticals”, “Moderna Therapeutics”, “GlaxoSmithKline Plc.” зэрэг 10 гаруй компани бие даан вакцин гаргаж авахаар ажиллаж байна. Эдгээрээс “Inovio Pharmaceuticals Inc”. ,”Moderna Inc” компаниуд ойрын нэг сарын дотор амьтан дээр турших вакциныг бэлэн болгоод байгаагаа зарлажээ. Үүнээс “Moderna” компани нь АНУ-ын Харшил, халдварт өвчнийг судлах үндэсний институттэй хамтран коронавирусийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байна. Тус компани нь ойрын гурван сарын дотор вакцины анхны туршилтыг явуулахаа мэдэгджээ. “Moderna” болон “Inovio” компаниуд ДНХ болон РНХ-д суурилсан технологиор вирусийн гаднах уургийн кодыг ашиглан вакцин гаргаж авахаар судалж байгаа аж. АНУ-ын Засгийн газрын дэмжлэггүйгээр “Johnson and Johnson” компани хоёр долоо хоногийн өмнөөс вакцин гаргаж авахаар ажиллаж эхэлсэн ба жилийн дотор зах зээлд нийлүүлэх зорилго тавьжээ.

Харин Их Британийн Засгийн газраас Даваа гаригт коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 20 сая фунт-стерлингийг хандивлажээ. Тус мөнгийг “Тархалтад бэлдэх, инновацийн эвсэл” гэх 2017 онд байгуулагдсан санд хандивлав. Их Британийн Эрүүл мэндийн сайд Матт Ханкокийн хэлснээр “вакцин бол коронавирус гэх мэт үхлийн аюулт өвчний эсрэг бидний илд бамбай, хамгаалах хэрэгсэл” хэмээн мэдэгдлээ. Их Британид коронавирусийн халдвараар гэр бүлийн хоёр өвдөж, Нью-Кастл эмнэлэгт эмчлүүлж байна.

Германы судалгааны сайд Аня Карличек Баасан гаригт мэдэгдэхдээ ойрын хэдэн сарын дотор вакцин гаргаж авах найдлага байгааг хэлсэн. Тус улсад найман хүн коронавирусийн халдвараар өвчилжээ.

Австралийн Квийнслэнд их сургуулийн судалгааны баг 16 долоо хоногийн дотор хүн дээр турших вакциныг гаргаж авахаар ажиллаж байна. Өмнө нь 2002-2003 оны хооронд дэгдсэн “SARS” вирусийн халдварын үеэр анхны вакциныг гарган авч, хүн дээр туршихад 20 сарын хугацаа зарцуулагдсан.

ЭМНЭЛЭГ

Халдварын голомт Хятад улсад вирусийн тархалт их байгаагаас эмнэлгийн хүрэлцээ анхаарал татсан асуудал болжээ. Халдвар анх гарсан Ухань хотод 400 гаруй хүн коронавирусийн өвчнөөр нас бараад байна. Ухань хотод эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгаагаас сургуулиудын биеийн тамирын заалыг ашиглаж эхэлжээ. Түүнчлэн Хятадын Засгийн газраас тус хотод 1000 ортой хоёр давхар эмнэлгийг 10 хоногийн дотор барьж дуусгасан нь олон улсын анхаарлыг татсан юм. Хуошеншан гэх тус эмнэлэг анхны өвчтөнөө Даваа гаригт хүлээн авсныг “Associated Press” мэдээлжээ. Тус эмнэлэгт ажиллуулахаар Хятадын армийн 1400 орчим эмч, эмнэлгийн ажилтныг илгээсэн аж. Хятадын дарга Ши Жиньпин дахин гурван эмнэлгийг ойрын хугацаанд барьж босгохоо мэдэгдсэнээс хоёр дахь нь ирэх долоо хоногт ашиглалтад орох аж.

Дэлхий10 цаг өмнө

Д.Трамп “Долоогийн бүлэг”-ийн уулзалтыг төлөвлөснөөс эрт орхин явна

Нийгэм10 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Дэлхий10 цаг өмнө

Ираны төрийн телевизийг шууд дамжуулалтын үеэр бөмбөгдөв

Нийгэм10 цаг өмнө

Хотон шувууны хошуу зарж, худалдахыг завдсан этгээдэд ял оноожээ

Дэлхий10 цаг өмнө

Трамп “T1” ухаалаг утсаа танилцуулж байна

Улс төр10 цаг өмнө

Энэ онд 105 мянга гаруй өрхийг шатдаг хийн түлшинд холбоно

Энтертайнмент10 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Улс төр10 цаг өмнө

ЭЗБХ-ны гишүүд ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзжээ

Эдийн засаг10 цаг өмнө

Дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөгт хүрчээ

Энтертайнмент10 цаг өмнө

Хакүхог дагаж түрүү бөхийн цагаан машиныг Холбоонд үйлчлүүлэхийг зогсоох уу?

Энтертайнмент10 цаг өмнө

Шэрки: Би “Манчестер Юнайтед”-ыг ****-ыг хүсч байна

Нийгэм10 цаг өмнө

Улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүүхэд энджээ

Улс төр10 цаг өмнө

“The Times”-ын мэдээллийн цаад эздийг тогтоохыг хүлээж байна

Нийгэм10 цаг өмнө

Сонгинохайрхан дүүрэгт цогцолбор барилга ашиглалтад орлоо

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент10 цаг өмнө

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм5 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг5 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа