Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Ганбаяр: АН-ын бүртгэлийг захиалгаар өөрчилсөн үү гэж хардаж байна

Нийтэлсэн

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн, Санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга Д.Ганбаяртай Монголын улс төрийн намын засаглал болон одоогийн Ардчилсан намд үүсээд байгаа асуудлаар ярилцлаа.

АН-ын асуудлаар яриагаа эхэлье. Танай нам яагаад 2020 оны шат, шатны сонгуульд ялагдсан юм бэ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

– Нэгэнт нийгэмд АН-ын асуудал ил болсон учраас намын дотоод асуудлыг ярих нь нууц биш гэж үзэж байна. Тиймээс үүсээд байгаа асуудлыг өөрийн өнцгөөс тайлбарлая.

Үнэндээ бол 2016 оны сонгуульд дүнгээ тавиулснаас хойш намын дүрмийг шинэчилж, намыг бүрдүүлдэг 200 мянган гишүүдийн оролцоотойгоор намын дарга, ерөнхийлөгчид нэр дэвшигчээ сонгодог шууд ардчиллын засаглалын хэлбэрийг өөрчилсөн. Тэр утгаараа ч гэсэн бүх гишүүдээс сонгогдсон намын дарга бол дараагийн сонгууль хүртэл үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Улмаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд сунгаагаар гарч ирсэн нэр дэвшигч ялалт байгуулсан ололттой дүрэм болсон. Гэвч намын даргын сунгаанд явж байсан зарим нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байсан нь намаа харлуулах, намын удирдлага руу дайрах зэрэг нь хүчээ авч намын нэр хүндийг унагасан нэг том шалтгаан болсон. Нөгөөтэйгүүр, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээ зэргээр АН-ыг харлуулах ажлыг эрх баригч нам хүчтэй улс төр хийж, эцэст нь УИХ, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн намын нөхдийг буруутган нийгэмд АН бол луйварчдын үүр мэтээр ойлгуулсан. Мөн төрийн эрхэнд очсон зарим нөхдүүд намын бодлогын эсрэг кноп дарж эрх баригч намын талд үйлчилсэн зэрэг үйлдлүүд нь АН-ыг хүчгүйдүүлсэн. Сонгуульд нэр дэвшигчдийг идэвхжүүлэх зорилгоор нэр дэвшигчид дэнчин төлж, тойрогтоо ажиллах боломжийг нээсэн ч зарим өрсөлдөгчид эрх мэдэлтэйд нь очиж, дэвшүүлж өгөөч гэж намын удирдлагад дарамт шахалт үзүүлсэн байдаг. Энэ нь эцэстээ нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтын журмаа зөрчихөд хүргэсэн гэж үздэг. Ер нь сонгууль болохоор л намаас нэр дэвшихээр горлигчид тал бүрээр нэр дэвших квот авах гэсэн шахалт, үзүүлсээр байдаг. Энэ нь намын нэр хүндийг унагах үйлдэл болоод зогсохгүй зарим ҮБХ-ний гишүүдийн ёс зүй, ухамсаргүй байдал, мөн намын дотоод ардчилал, засаглал сул байгаа учраас л ялагдах шалтгаан болдог. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиас өмнө намын даргыг сонгох байтал үүрэг гүйцэтгэгч болиулж намын даргагүй сонгуульд орсон. Мөн ардчилсан үзэл баримтлалын эсрэг зүүний үзэлтэй намтай хамтарч сонгуульд орсонд гишүүд болон сонгогчдод хүлээн зөвшөөрөгдөөгүйгээс гадна сонгуульд орж байгаа үүрэг гүйцэтгэгч дарга нь популист амлалт өгсөн нь эсрэгээр ялагдалд хүргэсэн гэж үзэж байна.

-Танай намд үүсээд байгаа асуудлыг тайлбарлана уу. Хоёр даргатай болсон юм шиг харагдаад байна л даа?

-2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсаны маргааш нь АН-ын хэсэг нөхөд намын дотоод ардчиллыг хангуулж, дүрмийн хэрэгжилтийн сахиулна гэж Түр хороо байгуулж мэдэгдэл хийсэн. Тэр даруй нь Үндсэн дүрмийн дагуу сонгуульд ялагдуулсан дарга нь хамт хариуцлага хүлээсэн дэд даргадаа дүрмийн дагуу намын даргыг сонгож тамгаа өгөөрэй гэж шилжүүлсэн. Үүний дагуу Үндсэн дүрмийн хороо /ҮДХ/ хуралдаж, дүрмийн дагуу С.Эрдэнэ дарга шинээр сонгогдох даргад тамгаа өгөх ёстой гэж тогтоол гарсан байдаг. Гэвч шахалтанд орсон дарга “Намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр дэд дарга Ц.Туваанд нэг ёсны Иргэний хуулийн дагуу аман хэлцэл байдлаар итгэмжлэл олгож тамгаа өгсөн. Үүнийг буруутгаж болохгүй. Гэтэл тамга авсан Ц.Туваан нь Үндэсний бодлогын хороог /ҮБХ/ цахимаар ирц хүрээгүй байхад 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр хуралдуулж дүрмийн дагуу тамгаа өгсөн даргыг чөлөөлөх байтал чөлөөлсөн тогтоол гаргахгүйгээр өөрийгөө үүрэг гүйцэтгэгч болгосон тогтоол гаргасан нь өнөөдрийн маргааны эхлэл болсон. Түүнчлэн Ц.Туваан намын гишүүдийн шаардлагаар МҮЭСТО-д ҮБХ-ны хурал 2020 оны наймдугаар сарын 03-ны өдөр хуралдаж нам ялагдсан асуудлаар хэлэлцээд, намын дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг томилох эрхийг дүрэм зөрчин өөрөө томилсон нь мөн л дүрэм зөрчсөн үйлдэл болж эрх зүйн чадамжгүй дүрмийн өөрчлөлт боллоо гэх үндэслэл үүссэн. Гэвч дүрмийн өөрчлөлтөд ажлын хэсэг гурван сар гаруй хугацаанд ажилласан ч ҮДХ гэдэг байгууллагын нэрийг солиод Дүрмийн хяналтын хороо болгож, намын даргыг бүх гишүүдээс санал авч сонгогдохыг болиулж ҮБХ, намын их хурлаас өөрөөр хэлбэл МАН шиг сонгодог болгож өөрчилсөн. Энэ нь гишүүдэд суурилсан нам гэдэг суурь дэвшлээс ухарсан үйлдэл болж улмаар дүрмийн өөрчлөлтийн маргааны гол шалтгаан болсон. Эцэст нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд ҮБХ-ны цахим хурлаар хэлэлцэж өөрчлөлт оруулсан ч маргааш нь намын X их хурлыг цахимаар хийж, чухал зүйл заалтуудыг дүрэм зөрчин өөрчилсөн. Мөн их хурлаар хэлэлцэгдээгүй заалтыг үүрэг гүйцэтгэгч Дээд шүүхэд хүргүүлэхээс өмнө оруулсанд олон гишүүд эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Ярилцлагаас онцлох эшлэл

-Төрийн эрхэнд очсон зарим нөхдүүд намын бодлогын эсрэг кноп дарж эрх баригч намын талд үйлчилсэн зэрэг үйлдлүүд нь АН-ыг хүчгүйдүүлсэн.

-Ер нь сонгууль болохоор л намаас нэр дэвшихээр горлигчид тал бүрээр нэр дэвших квот авах гэсэн шахалт, үзүүлсээр байдаг.

-Дүрмийн дагуу тамгаа өгсөн даргыг чөлөөлөх байтал чөлөөлсөн тогтоол гаргахгүйгээр өөрийгөө үүрэг гүйцэтгэгч болгосон тогтоол гаргасан нь өнөөдрийн маргааны эхлэл болсон.

-Ардчилсан нам даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй орон нутгийн сонгуульд орж, ялагдуулснаас гадна өөрт ашигтай байдлаар намын дүрмийг өөрчлүүлсэн нь итгэмжлэгч этгээдийг итгэл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.

-Хэрэв төрийн албадлагаар хэрэгжүүлбэл АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх талтай.

-Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч сонгуулиар ялагдалд хүрвэл буруугаа энэ хүний хууль, дүрэм зөрчсөн үйлдэл л гэж үзэхээс өөр аргагүй болж байна.

-Хэрэв төрийн албадлагаар хэрэгжүүлбэл АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх талтай. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч сонгуулиар ялагдалд хүрвэл буруугаа энэ хүний хууль, дүрэм зөрчсөн үйлдэл л гэж үзэхээс өөр аргагүй болж байна.

-Ардчилсан намд тамга булаацалдсан зүйл огт байхгүй, буруу гараар дүрэм зөрчин ашигласан төрийн эрх бүхий бүртгэлийн байгууллагын хууль ёсны шийдвэрээр хүчингүй болгож хуулийн дагуу гаргуулж авсан албан ёсны намын нэг тамга С.Эрдэнэ даргад байгаа.

-Тэгэхээр С.Эрдэнэ дарга Улсын бүртгэлээр тамгаа дахин хэвлүүлэх болсон шалтгаан нь юу юм бол?

-Ер нь намын их хурлыг цахимаар хийж, АН-ын үндсэн хууль болох Үндсэн дүрмийг өөрчилж болохгүй, хэрэв цахимаар хийвэл иймэрхүү дүрмийн бус өөрчлөлт, сүүлдээ маргаан үүсгэнэ гэдгийг гишүүд мэдэж байсан болохоор эхнээсээ дэмжээгүй гэж бодож байна. Хурлын үеэр дүрмийн өөрчлөлтийг ҮБХ-ны гишүүдэд танилцуулж байхад олон гишүүд зарим чухал заалтыг өөрчлөхийг засч сайжруулах саналыг удаа дараа хэлж сүүлдээ эсэргүүцэж байсан нь үнэн. Би ч ялгаагүй эсэргүүцэж байсан. Энэ байр суурийг С.Эрдэнэ хүлээн зөвшөөрч, удаа дараа мэдэгдэл хийж дүрмийн бус өөрчлөлтийг зөвшөөрөхгүй. Тамгаа эргүүлж өгөхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн.

Ер нь АН-ын гишүүний нэгдүгээрт баримтлах зарчим нь ардчилсан үнэт зүйл, үзэл баримтлалд тууштай байх. Хоёрдугаарт, намын үйл ажиллагааг зохицуулсан Үндсэн хууль нь ардчилсан зарчим, шударга ёс, дотоод ардчилалд нийцсэн байхаар Улс төрийн намын тухай хуулийн 5.1-т тодорхой тусгасан байдаг. Энэ хуульд нийцсэн дүрэмтэй байх ёстой болохоос хэн нэгний захиалгаар түүнд тохирсон дүрмийн өөрчлөлтийг хийж байгаа үйлдэл бол ардчиллаас ухарч байгаа ноцтой алдаа. Улс төрийн нам бол хэн нэгний хувийн өмч биш. Энэ утгаар АН-ыг хэн нэгэн захиалагч нь ҮБХ гишүүдийг өөрийн фракцаар бүрдүүлэн их хурлын төлөөлөгчөө, өөрийн дэмжигчдээ ирүүлж намын даргыг өөрийн хүнээр сонгох нь цаашид олон сонгуульд ялагдах намын дотоод зөрчилдөөний эхлэлийг авчирдаг. Би энэ зарчмаа баримталж эсэргүүцэж байсан. Тэгээд ч олон нийтийн байгууллага бол гишүүдийн оролцоонд тулгуурлаж, бүх гишүүдийн дундаас хэн нэгнийг удирдагчаар сонгодог, өөрөө өөрийгөө дүрмийн дагуу засагладаг хуулийн этгээд учир энэ зарчим дээр ардчилагчдын анхдагч хатуу зогсож байгааг хувьдаа зөв гэж үзэж байна. С.Эрдэнэ дараагийн намын даргыг сунгаагаар шударгаар сонгож, тамгаа өгнө гэж хэвлэлээр мэдэгдсэн. Энэ нь ҮДХ-ны 2020 оны долдугаар сарын 03-ны өдрийн 16 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулж байгаа хүлээсэн үүргээ хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна.

-Тэгэхээр намын дүр­мийн өөрчлөлтөөс л болж, тамгаа эргүүлэн авах шалтгаан нь болсон хэрэг үү. Тамгаа эргүүлж авах асуудлыг эрх зүйн талаас нь тайлбарлахгүй юу?

-УИХ-ын сонгуулиар оноогоо тавиулсан С.Эрдэнэ дарга дүрмийн дагуу сунгаагаар дараагийн намын даргаа гарган намын тамгыг өгөөрэй гэж аман хэлцэл хийж, хамт огцрох байсан ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан, олон жил дэмжиж явсан өөрийн Ц.Туваандаа итгэж найдан Иргэний хуулийн 62-р зүйлээр хэлцэлд төлөөлөх итгэмжлэл олгон намын тамгыг үндсэн дүрмийн дагуу гардуулсан. Итгэмжлүүлэгч Ц.Туваан нь итгэмжлэгчийн хүлээлгэсэн үүрэг, түр орлон гүйцэтгэгчийн эрх хэмжээг огоорон өөрөө “Намын даргын үүрэг гүйцэтгэгч” болсон гэж үзэж, намын дүрэм зөрчин намын даргыг сонгох сунгааг болиулсан. Ардчилсан нам даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй орон нутгийн сонгуульд орж, ялагдуулснаас гадна өөрт ашигтай байдлаар намын дүрмийг өөрчлүүлсэн нь Иргэний хуулийн 62.4-т заасан итгэмжлэгч этгээдийг итгэл хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй. Мөн намын их хурлыг дүрмийн бус зохион байгуулж, дүрэм өөрчилснөөс гадна өөрт олгогдоогүй эрхээ эдлэн Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг чөлөөлж дүрэмд байхгүй Үндсэн дүрмийн түр хороо, Дотоод сонгуулийн тор хороод гэгчийг гишүүдээс санал авахгүй өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн дур мэдэн байгуулсан. Иймд иргэний хуулийн 56-р зүйлийн дагуу итгэмжлэлээр олгосон хэлцэл нь хүчин төгөлдөр бус болох 56.1.1-4, 56.1.8-9 заалтыг үндэслэн хэлцлийг хүчингүй болгох нь хууль зүйн фактад үндэслэсэн хуульд нийцсэн үйлдэл гэж үзэж байна. Бүр тодруулбал, намын үндсэн дүрэм, Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг үндэслэн Улсын бүртгэлд байгаа намын гэрчилгээнд одоогийн хүчин төгөлдөр С.Эрдэнэ хэвээрээ байгаа бөгөөд итгэмжлэлээр хүлээсэн үүргээ хэтрүүлэн өөрт болон бусдад давуу байдлыг бий болгосон гэж хэлцлийг хүчингүй болсноо хэвлэлээр мэдэгдэж тамгыг өгөхийг шаардсан ч Ц.Туваан биелүүлээгүй. Иймд хойшид учрах эрх зүйн үр дагаврыг тооцоолж, тамга гаргуулж авсан нь хуулийн хүрээнд хийсэн үйлдэл. Харин хүчингүй болсон тамгыг төрийн байгууллагын шаардлагаар эргүүлэн өгөх үүргээ “хууль сахин ажиллана гэж тангараг өргөсөн” УИХ-ын гишүүн Ц.Туваан, үүрэг гүйцэтгэгч биелүүлэх л үлдээд байна.

-Дээд шүүхэд бүртгүүлчихвэл тамга авсан дарга хамаагүй болчих л юм байна гэж ойлголоо. Хэрэв Дээд шүүх шийдвэрлэхгүй цаг хугацаа шаардагдах ч юм уу эсвэл Ц.Туваан тамгаа эргүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй бол яах бол?

-Хэрэв төрийн албадлагаар хэрэгжүүлбэл АН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх талтай. Цаашид Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч сонгуулиар ялагдалд хүрвэл буруугаа энэ хүний хууль, дүрэм зөрчсөн үйлдэл л гэж үзэхээс өөр аргагүй болж байна. 2020 оны долдугаар сарын 24-ны ҮБХ-ны цахим хурал нь ирц хүрээгүй хүчин төгөлдөр бус хурал болсон байхад өөрийгөө томилж Улсын дээд шүүхэд намын даргын үүрэг гүйцэтгэгч 2020 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 02/418 тоот “Бүртгэлд өөрчлөлт оруулах тухай” албан бичиг хүргүүлсэн нь хууль бус үйлдэл болж байна.Тодруулбал, нэгдүгээрт, дүрмийн дагуу Дотоод сонгуулийн хороо намын даргын сунгаа зарлаж бүх гишүүдээс санал авч сонгогдсон даргыг дүрмийн дагуу намын их хурлын тогтоолыг үндэслэн Дээд шүүхэд хандах ёстой байсан. Хоёрдугаарт, тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх ёстой байтал гурван сар өнгөрчихөөд байхад Улсын дээд шүүхэд хандсан. Гуравдугаарт, Дээд шүүх бүртгүүлэхийг хүссэн намын даргын гарын үсэг бүхий өргөдөл байхгүй байхад бүртгэсэн. Дөрөвдүгээрт, Улсын дээд шүүх нь улс төрийн намын бүртгэлийн програмд үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг бүртгэсэн асуудал нь холбогдох хууль, намын дүрмийн заалтыг зөрчин намын албан ёсны даргын гарын үсэг бүхий өргөдөл байхгүй, АН-ын их хурлаас даргаар сонгогдсон тогтоолгүй. Түүнчлэн Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаж тогтоол гаргаагүй байхад Улсын дээд шүүхийн холбогдох этгээд хэн нэгний захиас даалгавраар эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль зөрчин мэдээллийн системд өөрчлөлт оруулсан үйлдэл гэж үзэхээр байгаа.

Тийм ч учраас Улсын бүртгэлийн байгууллагаас гарсан албан ёсны бүртгэлтэй С.Эрдэнэ хуулийн хүрээнд үүрэг гүйцэтгэгчийн ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр тамга гаргуулан авч Дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн Үндсэн дүрмийн өөрчлөлтийг эргүүлэн татах хүсэлт гаргасан нь ҮДХ-ны шийдвэр, дүрмийн хэрэгжилтийг хангуулж буй хуульд нийцсэн үйлдэл гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн сон­гууль хаяанд ирлээ. АН дот­­роо тамга булаацалдсан байд­лаар ингээд яваад байх нь зөв юм уу. Цаашид яах ёстой гэж харж байна вэ?

-Ардчилсан намд тамга булаацалдсан зүйл огт байхгүй, буруу гараар дүрэм зөрчин ашигласан төрийн эрх бүхий бүртгэлийн байгууллагын хууль ёсны шийдвэрээр хүчингүй болгож хуулийн дагуу гаргуулж авсан албан ёсны намын нэг тамга С.Эрдэнэ даргад байгаа. Харин ч хууль, дүрэм зөрчин хувийн болон бусдын ашиг сонирхлоор асуудалд хандаж, эрх мэдлээ урвуулан ашиглан, намын их хурлаар хэлэлцээгүй заалтыг дүрэмд оруулж дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн ноцтой гэмт үйлдлийг 200 мянган гишүүдийн эрх ашгийг хамгаалж таслан зогсоосон хууль, дүрмийн дагуу зайлшгүй авах эцсийн арга хэмжээ байсан. Энэ нь АН-ыг ардчилсан хэвээр нь үлдээх гэсэн л үйлдэл. Ардчилагч нар намдаа хайртай бол хэн ч байсан гарцаагүй хийх л үйлдэл. Тэрнээс тамгаа авчихаад дахиад дарга хэвээр байна гэсэн зүйл харагдахгүй байна. Харин дараагийн даргыг одоогийн дүрмээр сонгож намыг шинэ удирдлагатай болгох нь АН-д юу юунаас чухал байна. С.Эрдэнэ дараагийн даргад хүлээгэж өгөхөд бэлэн байна гэж мэдэгдсэн.

Ардчилсан нам зургаан сарын дараа болох сонгуульд ялья л гэж байгаа бол хуулиа сахина гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүн Ц.Туваан албан ёсоор хүчингүй тамгаа бүртгэлийн байгууллагад нь хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хэрэв өгөхгүй бол УИХ-ын гишүүнээс татагдах хэмжээний ноцтой байдалд хүрчих вий л гэж харж байна. Мөн Дээд шүүх АН-ын бүртгэлийг хэн нэгний захиалгаар өөрчилсөн байх магадлалтай гэж олон гишүүд хардаж, ажиглаж байна. Тиймээс одоогийн хүчин төгөлдөр дүрмийн хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүх гишүүдээс санал авах хэлбэрээр сонгох нь бидний ойрын асуудал болоод байна. Эцэст нь энэ нам эв эеийг хангаж алдаа гаргасан нэгнээ ойлгож уучлан нэгдмэл болж дүрмээ ягштал мөрдөн дотоод ардчилал, сайн засаглалыг бий болгож чадвал ирэх сонгуулиудад ялалт байгуулж улмаар Монголд ардчилсан нийгмийг бий болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.7 ПҮРЭВ № 4 (6481)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа