Бидэнтэй нэгд

Дэлхий

Капитолийн халдлагын дараа АНУ-ын Боловсролын сайд огцорлоо

Нийтэлсэн

АНУ-ын Боловсролын сайд Бетси Девос өчигдөр Вашингтон хотод Конгрессын байранд болсон үймээн самуунтай холбогдуулан огцорлоо гэж Wall Street Journal мэдээлэв.

Тэрбээр өчигдөр Вашингтон хотод болсон үйл явдлыг бидний хүүхдүүд харж байна. Тэд бидний жишээнээс суралцах болно. Иймээс хариуцлагаа ухамсарлан ажлаа хүлээлгэн өгч байна гэж хэлжээ. Түүнчлэн АНУ-ын Тээврийн сайд Элейн Чао мөн л ийм шалтгаанаар огцорч буйгаа Пүрэв гарагт мэдэгдсэн юм.

АНУ-ын Конгрессын дээд, доод хоёр танхим хамтарсан хуралдаж, өнгөрсөн 11 дүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг буюу Ардчилсан намаас сонгогдсон Жозеф Байдены ялалтыг баталгаажууллаа. Жо Байден энэ сарын 20-нд тангараг өргөснөөр түүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм.

Жо Байден өөрийн багаа бүрдүүлээд эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн асуудал болон Худалдааны асуудал хариуцах яамны сайд нараа аль хэдийн нэрлээд байна.

АНУ-ын Род Айландын мужийн захирагч Жин Раймондыг Худалдааны сайдаар, Массачусетс мужийн Бостон хотын дарга Мартин Уолшийг Хөдөлмөрийн сайдын албан тушаалд тус тус нэр дэвшүүлэв.

Раймонд, Уолш нар Ардчилсан намын гишүүд бөгөөд Раймонд олон жилийн турш хөрөнгө оруулалтын чиглэлээр бизнес хийж ирсэн. Тэрээр 2015 оноос хойш Род Айландын мужийн захирагчаар ажилласан. Тэрбээр цар тахлын үеэр улс орныг хямарсан санхүүгийн хямралаас мужийн эдийн засгаа хурдан өөд нь татахад хурдан шуурхай арга хэмжээ авч байсан гэж Байдены ойрын хүрээлэл хэлж буй юм.

Эх сурвалж: Wall Street Journal

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ