Дэлхий
Франц улс 45 мянган иргэнээ вакцинжуулаад байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминФранц Улсын Ерөнхий сайд Ж.Кастекс өчигдөр 18 цагт хийсэн хэвлэлийн хурлаараа вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өгчээ. Тус улсад пүрэв гарагийн байдлаар 45 мянга орчим иргэд вакцин хийлгээд байгаа ба вакцинжуулалтын үйл явцыг түргэтгэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Эрсдэлтэй бүлгийн буюу 75-аас дээш насны иргэдэд нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн вакциныг хийж эхлэхээр төлөвлөж байна. Мөн халдварын тархалт өндөр байгаа 10 департаментад 18 цагаас эхлэн нэмж хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ авч эхлэх юм.
Ресторан, бар зэрэг байгууллагууд хоёрдугаар сарын дунд үе хүртэл хаалттай хэвээр байх бол 20.00-06.00 цагийн хөдөлгөөн хязгаарлалт нэгдүгээр сарын 20-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Франц дахь 19 хүнээс Их Британиас гаралтай мутацид орсон вирусийн халдвар илрээд байгаа юм.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам