Бидэнтэй нэгд

Улс төр

Ээлжийн амралтыг тухайн байгууллагад ажилласан хугацаагаар тогтоох санал тусгажээ

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо нэгдүгээр сарын 6-нд хуралджээ. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газраас 2018.03.26-ны өдөр өргөн  мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулах талаар танилцуулав.

Тус хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны 2018 оны дөрөвүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэлэлцээд, хэлэлцэхийг дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

Хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл  ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.

Тэрбээр “Ажлын хэсэг шинэчлэгдэн байгуулагдсанаас хойш 6 удаа, дэд ажлын хэсэг 30 гаруй удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалыг байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан санал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас бичгээр ирүүлсэн саналыг хэлэлцэж 100 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн болно. Түүнчлэн 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт хуулийн төслийг танилцуулж зөвшилцлөө” хэмээв.

Ажлын хэсгээс дараах саналыг хэлэлцэж, хуулийн төсөлд нэмж тусгасан. Үүнд:

1.Манай улсын аж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллаж ажиллагчдын тоо өндөр байгаа нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалт шаардаж байна. Үндэсний статистик хорооны 2018 оны 4 дүгээр улирлын мэдээллээр аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажилтантай байгаа бол албан бус салбарт нийт ажиллагчдын 17.6 хувь буюу 220.000 хүн ажиллаж байна. Иймд жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд болон албан бус салбарт ажиллаж байгаа ажилтны цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулж, тэдний эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахаас ангид байх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид байх зэрэг суурь эрхийг хамгаалахаар төсөлд тусгасан. Түүнчлэн албадан хөдөлмөрт ямар ойлголт хамаарах талаар нарийвчлан зохицуулсан.

2.Хууль тогтоомжийн хэрэглээг сайжруулах, нэр томьёог нэг мөр ойлгож, хэвшүүлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гзж, үйлдвэрчний эвлэл ба ажил олгогчид, төрийн байгууллагын хооронд үүсэх харилцааг “Хөдөлмөрийн хамтын харилцаа” гэж, хөдөлмөрийн хамтын болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нийтэд нь багтаасан ойлголтыг “Хөдөлмөрийн харилцаа” гэж тодорхойллоо.

3.Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны зарчимд “нийгмийн түншлэлийг хангах”, “хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгалаа. Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлэх явцад хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчмуудыг ажил олгогч, ажилтан, тэдний төлөөлөгчид баримтлах нөхцөлийг хуулийн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.

4.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ гэсэн шинэ нэр томьёо оруулж, Хөдөлмөрийн хууль тогтоомжийн бүрэлдэхүүн болгосон нь дэвшилттэй тал болсон байна. Гэхдээ бусад улс орны Хөдөлмөрийн хууль тогтоомжийн зохицуулалтаас харахад хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд талуудын харилцан тохиролцож байгуулсан хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээг хамруулаагүй байна. Иймд хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний бүрэлдэхүүнээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээг гаргаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн болон түүнтэй холбогдох бусад харилцааны асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн ажил олгогчоос бичгээр гаргасан дүрэм, журмыг ойлгохоор заасан.

5.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмж, нийгмийн түншлэлийн ойлголт, зарчим, түвшин, хэрэгжүүлэх хэлбэр, нийгмийн түншлэлийн удирдлагын бүрэн эрхийг тодорхойллоо. Ингэснээр төрөөс нийгмийн түншлэлийг дэмжих, ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хамтын хэлэлцээ хийх замаар хууль тогтоомжоор тогтоосон стандартыг дээшлүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан хамтын гэрээ болон хамтын хэлэлцээрийн зааг ялгааг тодруулж, үйлчлэх хүрээг зааглаж, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хамтын гэрээ байгуулахад олон үйлдвэрчний эвлэлтэй тохиолдолд хэрхэн төлөөлөхийг нарийвчлан заасан.

6.Хөдөлмөр тухай хуулийн гол зохицуулах хэсэг нь хөдөлмөрийн гэрээтэй холбоотой зохицуулалт юм. Иймээс хөдөлмөрийн гэрээтэй холбоотой бүлгийг ажил олгогч, ажилтнуудад хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгох үүднээс хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөр гэрээнд шаардах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болголоо. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээний төрлүүдийг дэд бүлэг болгож, тухайн хөдөлмөрийн гэрээний онцлог зохицуулалтыг энэ бүлэгт нарийвчлан тусгав.

7.Хуулийн төсөлд иргэд хоорондоо байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээнд тусгайлсан зохицуулалт шинээр нэмэх шаардлагатай бөгөөд зарим хэм хэмжээг уян хатан болгоно. Тухайлбал, ажилтан өөрөө хүсвэл хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад бүртгүүлэх, хөдөлмөрийн харилцааг хүсэлт гаргаснаас хойш 15 хоногийн дараа дуусгавар болгох эрхтэй байхаар зохицууллаа.

8.Хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах шаардлагатай байна. Ажил олгогч нь зарим ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа эд хөрөнгийн хариуцлагын нөхцөлийг тусгайлан тохиролцох бөгөөд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх нарийвчлан заах, тухайлбал ажилтан санаатайгаар хохирол учруулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Түүнчлэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд үл өрсөлдөх нөхцөл нэмэхээр ажилтантай тохирч болохоор зохицууллаа. Ажилтан энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосноос хойш тодорхой хугацаанд өрсөлдөгч байгууллагад ижил төрлийн ажил эрхлэхгүй байх зэрэг асуудлыг тусгайлан тохиролцож болно. Ажил олгогч хөдөлмөрийн харилцааны явцад ажилтныг мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор удаан хугацаагаар суралцуулах сургалтын нэмэлт нөхцөлийг тохирох бөгөөд ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох үед сургалтын зардлын зарим хэсгийг буцааж төлөх зохицуулалтыг нэмж тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзлээ.

9.Ажил олгогчоос хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэхэд ажилтнаас түүний мэдээлэлтэй холбоотой олон бичиг баримтыг шаардах нь практикт түгээмэл байна. Иймд тухайн ажил үүрэгтэй холбоотойгоор иргэний үнэмлэх, гадаад паспортыг мөн хураан авахыг хориглолоо.

10. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд долоо хоногийн ердийн ажлын цагийг 40 цаг гэж заасан боловч илүү цагийн хязгаарыг тусгаагүй байна. Олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн 7 хоногт 16 цагаас ихгүй цаг илүү цагаар ажиллуулж болохоор тусгасан. Өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь зөвхөн ажилчдын эрүүл мэндэд чухал байхаас гадна ажлын цагийг нэгтгэн бодоход болон илүү цагаар ажилласан хөлсийг тооцоход гол үүрэгтэй. Ингэж ажлын цагийн дээд хязгаарыг тогтоож өгсөнөөр хуулийн төсөлд тусгагдсан ажлын цагтай холбоотой бусад зохицуулалт илүү ойлгомжтой, харилцан уялдаатай болгох нөхцөл бүрдэнэ.

11.Ажил олгогч ахимаг насны ажилтнуудыг ажилд авах сонирхол бага, нөгөө талаас аж ахуйн нэгж, байгууллагад тухайн ажилтны улсад ажилласан жилээс илүүтэйгээр тухайн байгууллагад ажилласан жил болон хөдөлмөрийн бүтээмж зэрэг нь илүү ач холбогдолтой. Иймд ээлжийн амралтын үндсэн хугацааг ажлын 20 өдрөөр тогтоож, тухайн байгууллагад ажилласан хугацаа, бусад хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуйн нэгж, байгууллага дотооддоо хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгохоор судалж байна. Энэ нь нөгөө талдаа ахимаг насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нэг хүчин зүйл болно гэж үзэж байна.

12.Ажилтанд түүний цалин хөлс, хуулийн дагуу хийсэн суутгал зэрэг цалин хөлсний талаар мэдээллийг сар бүр бичгээр өгч байхаар ажил олгогчид үүрэг болголоо.

13.Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүллээ. Түүнчлэн хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар тусгалаа.

14.Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандаж Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан ажилтан хөдөлмөрийн чадвараа 30 хүртэлх хувь алдсан тохиолдолд ажилтанд нэг удаа нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн төсөлд дахин тусгалаа.

15.Иргэний хуулийн 359-368 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний хөдөлмөрийн гэрээтэй төсөөтэй хэсгийг өөрчлөх шаардлагатай байна. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинж бий болсон бол Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ. Иргэний хуулийн ажил үүрэг гүйцэтгэх гэрээ, Хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь ялгаатай ойлголт юм.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахдаа зүйл бүрээр хэлэлцэхээр заасны дагуу гишүүд хуулийн төслийн зүйл бүрээр асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол, Ажлын хэсгээс бэлтгэсэн  саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж эхэллээ.

Хэлэлцүүлгийн явцад мөн Ажлын хэсгийн зүгээс хуулийн төслийн зарим зүйлд тайлбар өгөв. Тухайлбал, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам, ажилтны мэдээллээ хамгаалуулах эрх, дагалдангаар ажиллах хөдөлмөрийн гэрээ, дагалдангаар суралцах хөдөлмөрийн гэрээ, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын бүтэн бус цагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ, гэрээсээ ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, зайнаас ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээ, иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээ, үл өрсөлдөх үүрэг, ажил олгогчийн зардлаар суралцах ажилтны хүлээх үүрэг, ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлага, зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ээлжийн амралт, цалин хөлс зэрэг зүйлүүдэд тайлбар өгч байсан юм.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа