Бидэнтэй нэгд

Эдийн засаг

ХААН банк нийт 16.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байна

Нийтэлсэн

Жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарыг дэмжих зорилгоор Монголбанкнаас репо арилжаа хийн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгосны дагуу ХААН Банк аж ахуйн нэгжүүдээс зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн билээ.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд ХААН Банк өнгөрсөн сараас эхлэн тодорхой үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр нэр дурдсан салбарт үйл ажиллагаа явуулж буй харилцагчдынхаа зээл дахин санхүүжүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү санхүүжилтийн хүрээнд өмнө нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үлдэгдэлтэй зээлийг бага хүүтэй (жилийн 10.5%), хөнгөлөлттэй нөхцөл (зээлийн үндсэн төлбөрөөс 6 сараас багагүй хугацаанд чөлөөлөгдөх)-өөр дахин санхүүжүүлэх боломж олгож байгаа юм. 2021 оны 1-р сарын 9-ний өдрийн байдлаар бид жижиг, дунд үйлдвэрлэл болон уул уурхайгаас бусад экспортын салбарт үйл ажиллагаа явуулдаг 254 аж ахуйн нэгжийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, эдгээрээс 173 харилцагчийн 16.2 тэрбум  төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлээд байгаа юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шинээр олгох болон дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөг, уул уурхайгаас бусад экспортын салбарын дахин санхүүжүүлэх зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг байх юм.

Зээлийн хүүгээ бууруулж, дахин санхүүжилт авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд нь Монголбанкнаас тавьж буй шалгуур, нөхцөлүүдийг бүрэн хангасан байх ёстойг анхаарна уу. Шалгууртай ЭНД дарж танилцана уу.

Шалгуур хангаж буй аж ахуйн нэгжүүд ЭНД дарж хүсэлтээ цахимаар ирүүлэх боломжтой.

CGTN мэдээ13 цаг өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ20 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ21 цаг өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг2 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр2 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр2 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр2 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй