Бидэнтэй нэгд

Улс төр

Б.Мягмардаш: Ардчилсан Намын үндсэн дүрэмд зааснаар Ц.Туваан намын дарга

Нийтэлсэн

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаштай ярилцлаа.

-АН-ын дүрмийг танай намын гишүүд олон янзаар тайлбарлаж, одоогийн нөхцөл байдалд хоёр тамгатай, хоёр даргатай болсон мэт тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байна. Намын дүрмийн хорооны даргын хувьд  та энэ асуудалд  тайлбар  өгөхгүй юу?

-Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарладаг шиг АН-ын Үндсэн дүрмийг хэрэгжүүлэх, тайлбарлах, мөрдөн сахиулах, сануулах ажлыг Үндсэн дүрмийн хороо явуулна. Өнөөдөр Ардчилсан намын дүрмийг намын гишүүд янз бүрээр өөр өөрийнхөөрөө тайлбарлаж маргаад байна.  Аливаа маргааныг хуулиар зохицуулах ёстой.  АН-ын Үндсэн хууль бол намын дүрэм. Ардчилсан намын бүх маргаан, үйл ажиллагаа хуулийн дагуу, дүрмийн хүрээнд л явна.  Намын дүрэмд намын дарга гэж хэн бэ, даргын эрх, үүрэг нь юу вэ гэдгийг тодорхой заасан байгаа. Дүрэмд  сонгуульд ялагдсан намын дарга автоматаар даргаас чөлөөлөгдөнө. Угтаа дүрэмд намын даргад ганцхан  сонгуулиар л хариуцлага тооцдог ёстой. Тийм ч учраас дүрмийн хүрээнд С.Эрдэнэ   би ёс зүйн хариуцлагаа хүлээж байна гээд Ц.Туваан даргад эрх үүргээ өөрөө шилжүүлж өгсөн.  Намын дараагийн шинэ дарга сонгогдох хүртэл намын даргын эрх үүрэг аль нэг дэд даргад шилжинэ гэж дүрэмд заасны дагуу  Намын даргын бүх эрх, үүргийг  дэд дарга Ц.Туваанд С.Эрдэнэ шилжүүлсэн байгаа. Үүнийг нь баталгаажуулаад Үндэсний бодлогын хороо хуралдаж, Ц.Туваан бол дараагийн дарга томилогдтол дарга гэдгийг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, Ц.Туваан бол Ардчилсан намын дарга.

-Тэгвэл Ц.Туваан дарга өөрийгөө яагаад үүрэг гүйцэтгэгч гэж зарлаад байсан юм бэ?

-Ардчилсан намын дүрмэнд даргын үүрэг гүйцэтгэгч гэдгийг тодорхой заасан байгаа. Дүрмийн 5-18.2-т  “Намын дарга гадаад дотоод явсан, өвчтэй, хүндэтгэх шалтгаантай эзгүй үед  түр  орлох албан тушаалтныг  намын даргын үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан. Тэгэхээр С.Эрдэнэ дарга дарга биш, дээр нь эзгүй хөдөө гадаа яваагүй, ажлаа өгсөн. Тиймээс түр орлогч гэж байхгүй.  Үндэсний бодлогын хороо хуралдаж намын дараагийн шинэ дарга томилогдох хүртэл Ц.Тувааныг даргад тавьсан. Тэгэхээр  Ц.Туваан намын дарга. Өөрөө буруу зөрүү ойлгоод үүрэг гүйцэтгэгч гэж бичиж яваад асуудалд орчих шиг боллоо.

 Намын хуучин дарга С.Эрдэнэ намын бүх үйл ажиллагааг би явуулахаар боллоо гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг үү?

-Энэ асуудал дээр маргах шалтгаан байхгүй. Дүрэмтэй, хуультай нам. Хуулиараа тайлбарлагдаж явна. Үүнийг янз бүрээр мушгиж гуйвуулах гээд нэмэргүй.

Ардчилсан намын хуучин дарга  С.Эрдэнэ ямар шалтгаанаар ийм зүйл яриад яваад байгааг ойлгохгүй байна. Хажууд нь байгаа хүмүүс танд ийм боломж байна гэж буруу тайлбар зөвлөгөө өгөөд байгаа юм болов уу даа.

– С.Эрдэнэ Ардчилсан намын тамгыг Улсын бүртгэлийн газраас  гаргуулж авсан тухайгаа мэдэгдсэн шүү дээ. Тэгэхээр намын тамга С.Эрдэнэд очсон учраас хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ ?

-Улс төрийн намыг ганцхан Дээд шүүх л бүртгэнэ. Улсын бүртгэлийн газар бүртгэхгүй. Улсын бүртгэлийн газар Дээд шүүхийн бүртгэсэн тогтоолыг албажуулж гэрчилгээн дээр нэр бичнэ. Тэрнээс өөр юм байхгүй. Жишээлбэл, аль нэг  албан байгууллагын гэрчилгээ байлаа гэхэд ард нь тухайн байгууллагын эрхлэгчийн нэрийг УБГ байцаагч бичиж байгаа асуудал. Намын дараагийн шинэ даргыг сунгаа хийж томилоогүй байсан  учраас  нэрийг нь өөрчлүүлээгүй юм байна. Гэрчилгээн дээр байгаа нэрийг өөрчлөөгүй байсан  гэдгээр үндэслээд Улсын бүртгэлийн газрын байцаагчид  мэдлэг боловсрол дутуу байсан уу, яагаад намын хуучин дарга С.Эрдэнэд тамга дахиж гаргаж өгсөн юм бол гээд гайхаж сууна. Хуулийн хүрээнд Улс төрийн намыг Дээд шүүх бүртгэнэ, Улсын бүртгэлийн газар бол аж ахуйн нэгжийг бүртгэдэг байгууллага болохоос тамга өгдөг байгууллага биш. Тэрийг Дээд шүүх шийднэ. Манай намын дүрмийн хүрээнд л бүх асуудал шийдэгдэх ёстой. Хөндлөнгийн байгууллага намын дотоод асуудалд оролцох ёсгүй.

Тэгэхээр хариуцлагагүй, хуулиа мэдэхгүй байсан улсын байцаагчид хариуцлага тооцох уу гэдэг асуудал яригдах байх, цаашид. Ямар ч байсан тамганы асуудал хуулийнхаа хүрээнд удахгүй шийдэгдэнэ.

-Ардчилсан намын хагарал дотоод асуудал намын нэр хүндийг унагаж байна. Дүрмээр одоо намыг хагаралдуулсан, нэр хүнд унагасан асуудалд хариуцлагын тухай асуудал яригдах уу ?

-Дүрэмд намын даргын болон гишүүдийн үүргийг  тодорхой заасан. Намын дарга, нам төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд өөрийн ёс зүй, болон үйлдлээрээ намын нэр хүндийг унагахгүй байх, намын эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэж заасан. Одоо энэ үүрэг Ц.Туваан даргад хамаатай.

С.Эрдэнийн хувьд Намын дарга биш. Тэгэхээр намын гишүүдэд холбоотой заалтаар бол хариуцлага хүлээх ёстой.  Намын гишүүн хүн олон нийтэд хандаж, буруу зөрүү мэдээлэл цацах, намын нэр хүндэд халдах  гэх мэт олон заалтууд дүрэмд бий. Дүрэм зөрчиж ноцтой алдаа гаргахад  мэдээж хариуцлага оногдуулахыг хуулиндаа заасан байгаа.

-Ардчилсан намын даргын сунгааг одоогийн удирдлагууд хуулийн хугацаанд хийгээгүй, хойшлуулсан нь ноцтой алдаа, ингэж болохгүй  гэж ярьж байна. Хуулийн хугацаа нь дүрэмд юу гэж заасан байдаг вэ. Энэ нь өөрөө маргааны гол эхлэл болчхоод байгаа юм биш үү?

-Дэлхийн нийтээрээ цар тахалтай нүүр тулчхаад байна. Намын даргын сунгааг хийхэд нэр дэвшигчид  21 аймаг, есөн дүүргээр тойрч  өөрийгөө таниулж явна. Сая намын даргад арав гаруй хүн нэр дэвшихээр бүртгүүлж байх шиг байсан. Гамшгийн тухай хууль, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед энэ намын даргын сунгааг хийх боломжгүй болсон. Давагдашгүй хүчин зүйл учраас намын даргын сунгаа хойшилсон. Тэгээд Үндэсний бодлогын хороо хуралдаж,  намын даргын сунгааг явуулах дүрэмдээ өөрчлөлт оруулаад хойшлуулсан.

-Намын дотоод асуудал хэзээ нэг талдаа шийдэгдэх вэ. Иргэд, олон нийт, тэр дундаа ч тэр,  намын гишүүд ч өөрсдөө ойлгохгүй ийм байдал бий болчхоод байна. Мөн хоёр хоногийн өмнө С.Эрдэнэ ҮБХ хурал зарлаж Ц.Тувааныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж мэдэгдсэн?

-Улсын Дээд шүүх дээр АН-ын шинэчилсэн дүрэм батлагдах ёстой. Батлагдсаны дараа маргах шалтгаан гарахгүй. Нэгдүгээр сарын 10-ны өдөр  манай намын хуучин дарга С.Эрдэнэ цахим хурал хийгээд тэрийгээ ҮБХ –ны хурал гээд зарлачихлаа.  Энэ бол дүрмийн бус хурал. Нэг талаасаа С.Эрдэнэ намын дарга биш учраас ҮБХ хуралдуулах эрх байхгүй. Нөгөө талаасаа намын дүрэмд 12 дугаар сарын 31-ны дотор бүх татвар төлөгдөх ёстой. Татвараа төлөөгүй жирийн гишүүн ч гэсэн саналын эрх, саналыг эрхгүй гишүүн гэж байдаг. Татвар төлөөгүй гишүүн саналын эрхгүй. Одоогоор ҮБХ 380 гишүүн маань татвараа төлөөгүй,    саналын эрхгүй гишүүд юм. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн  3-1 нь шаардвал улс төрийн зөвлөл, эсвэл гишүүдийн гуравны хоёрын хувийн гишүүдийн шаардлагаар ҮБХ өөрсдөө хуралдах эрхтэй.  Одоо бол ҮБХ хуралдах саналын эрх байхгүй учраас дүрмийн чадавх байхгүй, дүрмийн бус хурал.

-Энэ хуралд ҮБХ –ны 200 шахам гишүүн оролцсон гэсэн шүү дээ. Санал нэгдэж байгаа олон гишүүд байгаа юм гэж ойлгох уу?

-Цахим хурал учраас зарим нь юун хурал вэ гээд сонирхож орсон, санаатай санаандгүй орж харсан чинь ирцэд орчхож гээд янз бүрийн л юм яригдаж байх шиг байна. Албан ёсоор хэлэхэд энэ хурал бол дүрмийн бус хурал.

-Үндсэн дүрмийн хорооны үйл ажиллагаа чиглэлийн талаар дахиж асуумаар байна.  Энэ байгууллага намын дарга нарт хариуцлага ярьдаггүй байж жирийн гишүүдэд хатуу ханддаг тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд гарч байсан?

-Юуны өмнө АН-ын Үндсэн дүрмийн хорооны чиг үүрэг, бүтцийн тухай энд товч дурдахад, Үндсэн дүрмийн хороо нийтдээ 225 хүний бүрэлдэхүүнтэй, Удирдах зөвлөлд 15 гишүүнтэй. Үндсэн дүрмийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд өндөр шалгуураар сонгогдон томилогддог. 10- аас дээш жил сонголт гишүүнээс сонгогдон ажилласан, дээрээс нь 45 нас хүрсэн байх гэх зэрэг  өндөр  шалгууртай. Тэгэхээр  Үндсэн дүрмийн хороо бол дүрмийг сахиулна,мөрдүүлнэ, дүрэм зөрчсөн бол эсэхийг тогтооно, хариуцлага ярина. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллага энэ үүрэг чиглэлээ хангуулж ажиллаж ирсэн.

Яахав өмнө нь  энэ байгууллагын нэр хүнд тааруу байсан нь үнэн.Намын дарга удирдлага, лидерүүдэд үйлчилдэггүй, жирийн гишүүддээ хатуу хандаж ирлээ гэх шүүмжлэл явдаг байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилд Үндсэн дүрмийн хороо хуулиа барьж ажиллах чиглэлд хатуу хяналттай ажиллаж байгаа. Та бүхэн санаж байгаа бол Ж.Батзандан гишүүн намын улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг удаа дараа  эсэргүүцэж, зөрчиж   байсан учраас бүртгэлээс хассан. Мөн  Л.Болд, Д.Мурат хоёрыг УИХ-д нэр дэвших эрхийг түр хязгаарласан. Д.Мурат дахиж би ийм алдаа гаргахгүй, алдаагаа ухамсарлаж байна гээд УИХ-д нэр дэвших эрхээ сэргээж, УИХ-д нэр дэвшсэн. Л.Болд бол надад шийтгэл оногдуулахад гомдолтой байна гээд  өөрөө өргөдлөө өгөөд намаас гарсан.

АН-ын дүрмийн онцлог бол маргааныг шийдвэрлэх, эвлэрүүлэх, хуулийг сахиулах онцлогтой дүрэм.  Дүрмийн хорооны үйл ажиллагаа бол намын дарга, удирдлагууд ч тэр, жирийн гишүүдэд ч тэр жигд үйлчилж ирсний жишээ юм.

 

Ярилцсан: Х.Цэнд-Аюуш

CRI Монгол радио5 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио6 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио6 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио6 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио6 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм6 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий6 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг6 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий6 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий6 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр6 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр6 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент6 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ