Covid-19
А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн 17-р хорооны 14 ажилтнаас халдвар илрээд байна
Нэгдүгээр сарын 13-нд 15899 хүн PCR шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний ес нь Улаанбаатараас, нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчаас халдвар илэрсэн.
Баянзурх дүүргийн 17-р хорооны голомтоос эхтэй халдвар, Ачтан эмнэлгийн голомтоос хоёр хүн халдвар авсан нь батлагдлаа.
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 1479, Улаанбаатарт 652 тохиолдол бүртгэгдлээ. Халдварын 10 голомтоос гурван голомт өндөр идэвхжилтэй байна. Харин орон нутагт халдварын голомт хумигдаж байна.
Баянзүрх дүүргийн 17-р хорооны ажилтан 14 хүн халдвар авсан. Үүнээс дамжиж хорооны ажилтнуудын гэр бүл, иргэд олноор халдварлаж байгаа учир иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Сүүлийн 24 цагт 16 хүн эмчлэгдэж, дараагийн шатны тусгаарлалтад шилжлээ. ХӨСҮТ-д 244 хүн эмчлүүлж байна. Өчигдөр хавдартай маш хүнд хүн коронавирусийн халдвар батлагдаж ХӨСҮТ-д хүргэгдэж ирсэн. Ачтаны голомтоос эмнэлгийн ажилтан 22, гэр бүлийн болон бусад хавьтлууд 28 нийт 50 боллоо.