Бидэнтэй нэгд

Улс төр

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гэргий Д.Тунгалаг ил захидал илгээжээ

Нийтэлсэн

Монгол улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатын гэргий Д.Тунгалаг ил захидал бичжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.


Шинэ он гарсаар 13 хоног өнгөрлөө. Ханийг минь УИХ-ын гишүүний эрх дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгуулийн ажлаа хийж явахад нь хууль зөрчин хориод яг долоон сар болж байна.
Бид хоёр оюутны ширээнээс танилцан гэр бүл болж өнөөдөр гурван сайхан хүүхдийн ээж аав болон 28 жил амьдарч байна.

Энэ хугацаанд хань маань төрийн албанд жирийн мэргэжилтнээс газар хэлтсийн дарга, аймгийн дарга, салбар яамны сайд, түүнчлэн Монгол Улсын Ерөнхий Сайд хүртэл төрийн албанд хоёргүй сэтгэлээр 25 жил ажилласан. Миний хувьд төрийн ажлаа санаа зоволтгүй хийх бүх боломжоор хангахсан гэж хичээж ирсэн. Улс төржихгүй, хий хоосон сайрхалгүй, амин хувийн эрх ашгийг хойш тавьж, хийж бүтээж зүтгэж ирснийг ханийн минь ажил хөдөлмөрийн зам мөр харуулдаг.

Сэлэнгэ нутгийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, санхүүгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж ирсэн, Ерөнхий сайд болоод дампуурал зарлах хэмжээнд байсан улс орныг хүлээн авч нэг жилийн дотор эдийн засгийг сэхээнээс гаргаж чадсан гээд улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн. Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогчдын итгэл хүлээн гурвантаа сонгогдоод байна.

Өнөөдөр Монгол Улс Үндсэн хуулиа баталсан өдөр. Үндсэн хууль баталсан өдөртэй холбогдуулан би цөөхөн зүйл бичье. Аргагүй эрхэнд ханиа хоригдсоноос хойш хууль уншиж, хуульчидтай уулзаж, зөвлөгөө авч болоод байгаа зүйлийг судаллаа. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж анхнаасаа биелэгдэхүйц байх нь уг шийдвэр шударга, хуульд нийцсэн байхын гол шалгуур болдог юм байна.

Ханиас минь анх “10 тэрбум төгрөгийн барьцаа байршуул” гэж шаардсан. Бидэнд байтугай Монголын маань зарим аймаг сумдад ч байхгүй ийм биелэгдэшгүй шаардлага, хугацаат болзол тулгасан нь анхнаасаа баривчлах л ганц зорилготой нь тэр үед хэн хүнд ойлгомжтой байсан. Шүүхээс түүнийг Ерөнхий сайд байхдаа гаргасан Засгийн газрын тогтоолоор нь буруутган ял оноосон байдаг. Тэр үед Өмнөговь аймагт Тост, тосон бумба, Сэлэнгэ Төв аймгийн хилийн заагийг дамнан оршдог Ноён уулын газар нутгийг байгалийн тусгай хамгаалалтад авсан. Гэтэл урьд өмнө тэр газруудад олон компаниуд лиценз эзэмшиж байсан бөгөөд уг талбай дээр өмнө нь хийсэн ажил, хайгуулд зарцуулсан зардал зэргээ тооцож нэхэмжилдэг түүнийг нь хуулийн дагуу олгодог юм байна.

Тухайн үед улсын эдийн засгийн байдалтай уялдаад мөнгөн хэлбэрээр төлбөр барагдуулах боломжгүй учир дүйцүүлэх хэлбэрээр өөр газруудад талбай олгохоор шийдвэрлэсэн юм.
Энэ нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдэлж, Төрийн ажил уялдаа холбоотой, залгамж чанартай ажиллах, УИХ-аас гаргасан тогтоолыг Засгийн газар нь хэрэгжүүлдэг зарчмын дагуу хуулийн хүрээнд хийгдсэн байдаг.
ЗГ-ын тогтоол нь кабинетийн буюу хамтын зарчмын үндсэн дээр гаргадаг шийдвэр. Гэтэл хамтын шийдвэрийг нэг хүнд нялзааж шүүх шийдвэр гаргасан анхны тохиолдол нь энэ миний ханийн жишээ юм байна.
Хуульч нар болон тухайн үед хамтран шийдвэр гаргасан хүмүүс нь энэ тогтоолыг ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг баталдаг юм. Ер нь энэ мэтчлэн хамтын шийдвэр гаргасан Ерөнхий Сайд болгоноо хориод яллаад бид хөгжилд хүрэх бил үү.

Түүнийг дүүдээ газар өгсөн гэлцдэг. Гэтэл бодит байдал огт тийм биш, хуулийн дагуу дүйцүүлэхээр газар авсан арваад компаниудын нэг нь газраа худалдахад дүүгийнх нь компани бизнесийн зарчмаар худалдаж авсан байдаг. Үүнийг иргэд, хууль хяналтын байгууллага хууль бусаар өөртөө авсан мэтээр ташаа ойлгож байж магадгүй юм. Үнэндээ энэ нь тухайн компани ашигт малтмалын илэрцгүй болохоор нь худалдсан ийм л газар байдаг юм.
Бид ардчилсан соёлт нийгэмд амьдарч байгаа хэдий ч үр хүүхэд, эжий аав, элгэн саднаараа хамт яллагдан амьдын хагацлыг үзэж, хуудал хуурмагийг бие сэтгэлээрээ мэдэрч сууна. Гэхдээ үнэн эхнээсээ тодорч байгаа. Жишээ нь, миний нөхрийг гадныханд худалдчихсан гэж нийгмийн сүлжээгээр гүтгэсэн ХАРМАГТАЙН ордыг саяхан Засгийн газраас эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэлээ. Энэ нь Хармагтайн ордыг зарсан гэх мэдээлэл худал болохыг баталж байгаа ба хуулийн зөрчил байхгүйг нотоллоо. Амьдралд ч, улс төрд ч нэг нэр, нэг нүүрэндээ багтаж явдаг, жудагтай, ноён нуруутай, олонтой, шударга, зарчимч явж ирсэн нөхрийнхөө үйл хэрэгт би эргэлздэггүй.
Хэрвээ үнэхээр гэмт хэрэг хийсэн, тэр нь нотлогдсон бол, ингэж олон олон хуулийг зөрчин байж бүр ӨМГӨӨЛӨГЧГҮЙГЭЭР ял оноох шаардлага байхгүй байсан байх аа гэж бодогдох юм.
Нийтээрээ нэг-амь болохын хувьд хамтдаа шоронд хоригдож байгаа манай гэр бүлийнхэн шударга ёс, хууль, үнэн ялагдаж байгаад харамсаж байгаа ч Хараат бусаар ажиллаж, шударга ёсны манаач байх Үндсэн хуулийн үүрэгтэй шүүх энэ алдаа хэлмэгдлийг залруулж шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Энд би гомдол ярихаас илүү хууль ёсыг уландаа гишгэж, улмаар Монгол төрийн чадавхийг дордуулах үр дагавартай үйлдлийг хийж буй хүмүүст харамсаж байна. Яагаад гэвэл миний ханийн хэлснээр ҮЙЛ нь бас, ҮР нь үлдэх хорвоод хүнээрээ байх шиг эрхэм чанар үгүй билээ.
Гэхдээ үнэн ялна гэдэгт итгэлтэй байна. Ардчилал, шударга ёс, хүний эрхийг хуулиндаа дээдэлсэн Монгол Улсад маань хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч байгаад харамсаж, бид аргагүйн эрхэнд Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хүсэлт гарган хамтран ажиллаж байна.

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль баталсан энэ өдөр би эмэгтэй хүний ааш, айдсаа нууж, төрийн зүтгэлтний гэргий гэдгээ санан тэвчиж, төрдөө итгэж, төрийн сүлдэндээ сүсэглэн залбирч үнэний өдөр ирэхийг хүлээж сууна.

Миний, ээжийн минь, үр хүүхдүүдийн маань итгэл сөхрөхгүй ээ, гэр минь эзгүйрч хоймор маань ханхайж, нүдэндээ нулимстай сэтгэлдээ гунигтай ч бид аавтайгаа хамт, ханьтайгаа хамт, хүүтэйгээ хамт элэг бүтэн инээлдэн суух цаг удахгүй ээ гэж итгэл тээн чимээ чагнан хүлээнэ.

Энэ хүнд өдрүүдэд бидэнтэй, шударга ёстой хамт байгаа бүх хүнд баярлалаа. Миний ханийн мөн чанар, үнэн сэтгэл, нутаг орон, төрт засгаа гэсэн чин сэтгэлийг үнэлж мэдэрч төрд төлөөлөх төлөөллөө болгон сонгосон ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэчүүддээ, мөн надтай хамт байж зовлонг минь нимгэлж үрсээсээ, ижий нараасаа, хань ижлээсээ нуун урсгах нулимсыг мань арчин ойлгож түшиж байсан найз нар, ах эгч дүү нартаа, мөн үнэнийг дэнслэн үзэл бодол, дуу хоолойгоо хүргэж байсан хэн бүхэнд талархаж байгаагаа илэрхийлж байна.

Монголын маань өрх бүр элэг бүтэн байж, бяцхан үрс нь инээд хөөрөөр дүүрэн аз жаргалтай, өрлөг ижий бүр сэтгэл нь амар амгалан байх болтугай.
Бидэн шиг мянга мянган төрдөө зүтгэсэн төрийн хүний ар гэр зовлон үгүй амгалан тайван байх болтугай.

Төр минь зүтгэсэн хүндээ Ээлтэй байг.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа