Нийгэм
НӨАТ-ын сугалаанаас IT ажилтан азтан болсон эсэхийг шалгана
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминНӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу, үнэхээр IT ажилтан 36 удаа азтан болсон уу, эсвэл түүний хамаарал бүхий хүн байнга азтан болж байна уу гэх мэт иргэдээс ирүүлж буй гомдолд тулгуурлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтын ажил эхлүүллээ.
Өнөөдөр (2021.01.14) супер азтан шалгаруулдаг бөмбөлөгт асуудал байгаа эсэхийг тодруулж, бүгд нэг жинтэй байна уу, үүнийг хэрхэн хянадаг вэ гэдгийг “Стандарт хэмжил зүйн газар”, “Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар”, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв”-ийн холбогдох албаны хүмүүстэй хамт шалгалаа.
Тус бөмбөлгүүд “Боловсрол суваг” телевизийн студид лацтай хадгалагддаг бөгөөд эхний хяналт, шалгалтаар бөмбөлгийн жинд өөрчлөлт ороогүй байна.
Харин маргааш супер азтан болсон хүмүүс, IT ажилтан болон түүний хамаарал бүхий хүмүүсээс азтан тодорсон эсэхийг шалгах болно. Бид хяналт, шалгалтын үйл явцыг та бүхэнд хүргэхээс гадна, дүгнэлтийг эргэн мэдээлэх болно.