Бидэнтэй нэгд

Дэлхий

Шинэ коронавирусийг анх илрүүлсэн Ли Вэнлянь эмчид тохиолдсон явдал

Нийтэлсэн

Эмч Ли өвчтөнүүдийг эмчилж яваад өөрөө халдвар авч, эмнэлгийн орон дээр шилжив. Түүнд бүр өнгөрсөн сард корона вирусийн шинж тэмдэг илэрчээ. Гэвч тэрээр таг дуугүй гүрийсээр бүтэн долоо хоночихож. Яг ийм хувь тавиланг Ухань хотын олон эмч нар туулж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ үүнд тэдгээр эмч нар өөрсдөө биш, харин албан тушаалтнууд буруутай гэвэл илүү зохилтой. Ли Вэнлянь хэмээх энэ баатарлаг залуугийн үнэн түүхийг сонссон ямар ч хүн Хятадын эрх баригчдыг буруутгахгүй байхын аргагүй.

2019 оны 12 сарын сүүлч. Хүн төрөлхтөн шинэ оноо угтахаар баяр хөөрт автаж асан тэр цаг үед хэний ч танил болоогүй эгэл жирийн эмч залуу Ухань хотын эрүүл мэндийн байгууллагад далайн гаралтай хүнсний зах дээрээс уушгины хатгалгаа хэлбэрийн сэжиг бүхий өвчин илэрсэн талаар мэдээллээ. Гэвч холбогдох албаны хүмүүс залуухан эмчийн мэдээлийг сонсонгуутаа зөрүүлээд түүнд өвчин илэрсэн хүнсний захын талаар болон уушгины хатгалгаа туссан хэд хэдэн өвчтөний хувийн мэдээллийг олон нийтэд яаран тараахгүй байхыг хатуу анхааруулжээ. Нэр бүхий албан тушаалтан “Манай улсын хуулинд энэ талаар зааж өгсөн байдгийг мэднэ биз дээ. Албан байгууллага, хувь хүний нууцыг хэрхэн хадгалах ёстойг чи эмч хүний хувьд мэдэж байгаа байх” хэмээн сануулсан өнгө аясаар хэлж. Ингээд Лид хатуу анхааруулга өгсөн хэдий ч он солигдохын өмнөхөн буюу 12 сарын 31-ний үдээс өмнө хотын эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагууд яаралтай хуралдаан зарласан аж.

Beijing Youth Daily сонинд бичсэнээр тэр өдөртөө албан тушаалтнууд түүнийг дахин дуудаж ирүүлээд мэдэж байгаа бүх зүйлээ ярихыг хүсчээ. Ли ч өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг зэрэг өөрийн мэдэж байгаа бүх зүйлээ тайлагнаж. Энэ өдөртөө багтаж хотын удирдлагууд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад болж буй хэрэг явдлын талаарх анхны мэдэгдлийг хүргүүлжээ. Гэвч хөөрхий эмчийн эх орон, ард түмнийхээ төлөө өөрийгөө золиосолсон зовлон үүгээр дуусах биш, харин дөнгөж эхэлж байсан юм.

Энэ явдлаас гурав хоногийн дараа буюу 1 сарын 3-нд орон нутгийн цагдаагийнхан Лигээс тайлбар мэдүүлэг авахаар дуудлаа. Тайлбар ч гэж, үнэн хэрэгтээ байцаалт л даа. Түүнд We чаатыг ашиглан онлайн орчинд худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр хэрэг үүсгэтэхэж.

Түүний тараасан гэх мессэжийн утга нь “SARS-тай төстэй хэлбэрийн уушгины хатгалгаа өвчин Ухань хотын далайн гаралтай хүнсний зах дээрээс тархаж эхэлсэн тул та бүхэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Лабораторийн урьдчилсан оношилгоогоор SARS байх магадлал өндөр байна” гэсэн агуулгатай байж.

Эндээс гарч буй дүгнэлт: Хотын удирдлагууд аюултай байж болох өвчин дэгдэж эхэлснийг мэдсэн. Мэдээд зогсохгүй ДЭМБ-д эхний анхааруулга мэдээгээ өгсөн. Үүгээр тогтохгүй хотын Төв эмнэлгийн судлаач эмч нар өвчтөнүүдээс дээж авч, улмаар түүнийгээ SARS хэлбэрийн хувирсан вирус болохыг шинэ он гараад хоёр, гуравхан хонож байхад баталчихсан байжээ.

Ли эмч нэг биш, хоёр ч өөр үгтэй мессэж бичиж, түүнийгээ сошиалд тавьсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн юм. Хоёр дах мессэж нь “Шинэ вирус корона нэртэй аюултай вирус болох нь батлагдлаа” хэмээн анхааруулсан утгатай байв. Түүнийг 1 сарын 3-нд Хотын цагдаагийн газарт дуудагдах үед энэ мессэжүүд нь Хятадын интернэт хэрэглэгчид дунд аль хэдийнэ тархаж амжжээ. Тиймээс цагдаа нар тэрнийг буруутгах хангалттай нотлох баримттай болчихсон байв. Цагдаа эмчийг мэдүүлэгтэйгээ танилцаж, гарын үсгээ зурахыг шаардаж. Ингэхдээ түүний We чаатад тавьсан өвчтөнүүдийн болон хүнсний захын зургийг барууны нэг бус хэвлэл хуулбарлаад тавьчихсныг ч бас эд мөрийн баримт болгон хавсаргажээ. Хүчний байгууллагынхан ажлаа сайн хийж байгаа нь энэ. “Цуурхал тараагч гэмт хэрэгтэн” өөрөө CNN-д ярьснаар цагдаагийнхан тэр үед ууртай бөгөөд ширүүн байсан гэнэ.

Гэвч энэ бүхнээс илүү ноцтой асуудал нь хамгийн эхний өвчтөнүүдтэй мэргэжил нэгтнүүдээсээ түрүүлж ямар ч хамгаалалтгүй тулж ажилласан тэрээр өөрөө халдвар авчихсан байсан явдал. Эмч Хотын цагдаагийн газар ирсэн цагаасаа эхэлж ойр ойрхон ханиалгаж байлаа.

“Миний хамгийн их санаа зовсон зүйл бол намайг баривчлаад хорьчих бий вий гэсэн айдас. Хэрвээ ингэх аваас манай гэрийнхэн юу болох вэ. Бас өвчтөнүүд маань яах бол гэж бодохоос надад аймаар байсан” хэмээн өнөөдөр тэрээр гадаадын сэтгүүлчдэд ярьж сууна.

Гэхдээ Лигийн аз болж цагдаагийнхан түүнийг цаг орчим саатуулсны эцэст суллаж явууллаа. Энэ үед CNN-ийн сурвалжлагч Нектар Ган түүнтэй анх удаа хоблогджээ. Гэхдээ тэр юу юуны духанд хүрэлгүй гаднын сэтгүүлчдэд мэдээлэл өгөх гэж яарсангүй. Учир нь цуу яриа тараасан хэргээр гэмт хэрэгтэн болсноо мэдэж аваад хоёр цаг ч болж амжаагүй байна шүү дээ. Хэчнээн зоригтой ч гэсэн хүн л юм чинь айлгүй яахав. Түүнээс үг сонсож чадаагүй дэлхийн номер нэг агентлагийн сэтгүүлч Ухань хотын захиргаан дээр очсон боловч бас л юу ч сонсож чадсангүй.

Ингээд хатуу сануулга авсан эмч эмнэлэгтээ буцаж ирэн ажилдаа орлоо. Энэ цаг үе буюу 1 сарын эхний өдөр хоногуудынхаа талаар Ли Вэнлянь “Надад хийж чадах зүйл юу ч үлдээгүй болохыг би цагдаагийн газраас албан өрөөндөө орж ирэхдээ ойлгосон. Бүгдээрээ намайг төрийн дайсан мэт нүдээр харцгааж, бас надаас жийрхэцгээж байсан учраас би энэ бүхэнтэй зүгээр л эвлэрээд хүлээх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэвч энэ бодолтойгоо эвлэрч болохгүй нэг том шалтгаан нь надад ханиалгахаас гадна амьсгал давчдах шинж тэмдэг илэрч эхэлсэн явдал” хэмээн ярьжээ.

Ийм маягаар залуухан эмч ханиалгах, хааяадаа амьсгал давчдах шинж тэмдэгтэйгээр бодит байдалтайгаа эвлэрч, ялагдлаа хүлээн зөвшөөрөөд нэлээд хэд хонолоо. Гэхдээ тэр өвчний голомт болох Ухань хотынхоо Төв эмнэлэгт ажлаа хийсээр байсан юм. Энэ хугацаанд сэжиг бүхий вирусээр өвчилсөн өвчтөнүүд нэмэгдсээр байв.

1 сарын 10. Цагдаагийн газар дуудагдсанаас хойш долоо хоног өнгөрчээ. Гэхдээ Уханийн Төв эмнэлгийн эмч нар шинэ вирус дэгдсэнийг бүгд дор бүрнээ хүлээн зөвшөөрч, өндөржүүлсэн бэлэн байдалд нойр хоолгүй ажиллаж эхэлсэн байлаа. Албан ёсоор зарлаагүй, хүлээн зөвшөөрөөгүй боловч хотын удирдлагууд ч бас эмнэлгийн ажилтнуудыг шаардлагатай бүх хувцас хэрэглэл, эм тариагаар аль хэдийнэ хангаж эхэлжээ. Энэ өдрийн өдөр тийшээ бүтэн долоо хоног шүд зуун тэвчсэн баатар залуугийн бие тэсэхээ байж эхэлсний дохио болгож, өндөр халуурч эхлэх нь тэр.

Үнэндээ өнөөдөр ганц Лиг баатар болгон ярьж буй ч эрх баригчид бүхнийг хүчээр нуухыг хичээж байсан 1 сарын эхний хагасын тэр бэрх өдрүүдэд түүнтэй адилхан хэчнээн эмч, сувилагч нар вирус халдсанаа мэдэхгүй, зарим нь мэдсэн ч хэлэлгүй гүрийгээд өвчтөнөө эмчлэхийн төлөө зүтгэж явсныг дэлхий дахин мэдэхгүй. Учир нь Хятадын хэвлэлд мэдээлж эхэлснээр яг энэ цаг үе буюу 1 сарын 10-аас эхэлж олон тооны эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдээсээ халдвар авч байгааг дэлхий дахин сая нэг мэдэж авсан билээ.

Лигийн биеийн байдал тэр үед их хурдан муудсан тул түүнийг мэргэжил нэгтнүүд нь эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Уушги нь муудсан учраас хүчилтөрөгч буюу хиймэл амьсгал залгалаа. Ийм маягаар өөрийнхөө эмнэлэгт өвчтөнүүдийнхээ оронд хэвтсэн энэ залуу 20 орчим хоногийн турш үхэл, амьдралтай тэмцэлдсэний эцэст энэ сарын 1 буюу өнгөрөгч бямба гаригт шинжилгээний хариу эерэг гарч. Корона вирусийг цаг нь болоогүй байхад ил зарласныхаа төлөө эрх баригчдын дарамтанд өртсөн тэрээр үүнээс ч аюултай зовлонтой нүүр тулсны эцэст давж гарах нь энэ.

Хятад дарга нар эхнээсээ л үнэнийг нуухыг хүссэн

Ухань хотын цагдаа ганц Лид эрүүгийн хэрэг үүсгэсэнгүй. Тэд энэ өвчний талаар мэдээлэл тараасан найман иргэнд мөн адил хавтаст хэрэг үүсгэсэн аж. Үндэслэл нь яг Вэнлянийг буруутгасантай адилхан олон нийтэд худал мэдээлэл, цуу яриа санаатай тараасан гэдэг зүйл анги. Эндээс эрх баригчид энэ өвчний талаарх үнэн бодит мэдээллийг анхнаасаа нуун дарагдуулахыг хүссэн болох нь анзаарагдана.

“Интернэт орчин нь хуулиас гадуур аашилж болох газар биш гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Хууль бусаар санаатай хуурамч мэдээлэл тараасан, үүгээрээ дамжуулж нийгмийн хэв журмыг алдагдуулсан этгээдэд хуулийн дагуу шийтгэл оноох болно” хэмээн Вэнлянийг байцаалтанд дуудсан тэр өдөр Хятадын цагдаагийн албан ёсны вэб хуудсанд бичиж байрлуулсныг энд хэлэх хэрэгтэй. Чухам үүнийг л хүний эрхийг зөрчсөн авторитари дэглэм гэдэггүй гэж үү. Цагдаагийн энэ  мэдэгдлийг CCTV зэрэг телевиз, бусад хэвлэлүүд цаг алдалгүй олонд түгээж эхэлсэн нь ч нэгийг хэлэх мэт. Дөнгөж 1 сарын 20 буюу халдвар авагсдын тоо албан ёсны мэдээгээр 100 хол давсны дараа сая нэг Ши Жинпин “Корона вирусийн эсрэг эрс шуурхай арга хэмжээ авахын зэрэгцээ энэ өвчинтэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэдэг үгийг хэлсэн юм.

Харин энэ дэглэм, энэ үзэл суртлын эсрэг зоригтой дуугарсан Ли Вэнлянь өнөөдөр юу хийж байна вэ?

Эдгээд удаагүй Ли ажилдаа буцаж орох хүсэлтэй байгаа аж. Өөрийг нь удаан хугацаанд эргүүлдсэн CNN-ийн Нектар Ган тэргүүтэй сэтгүүлчдэд өчигдөр буюу даваа гаригт албан ёсоор ярилцлага өгснөөр ийнхүү өрнөдийн нэг бус хэвлэл дээр гарч, түүнийг “Хятадын ард түмний жинхэнэ баатар” хэмээн сошиал орчинд давалгаалж байна. Гэхдээ цагдаагийн газар хавтаст хэрэгтэй болсон түүний хувь заяа цаашид хэрхэхийг хэлэхэд одоохондоо арай эртэднэ.

Эх сурвалж: CNN

CGTN мэдээ4 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ21 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн