Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Д.Наранцэцэг: Салбарын мэргэжилтнүүдээ чадавхжуулж, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Нийтэлсэн

Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэгтэй ярилцлаа. 

-Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын чиг үүрэг нь их өргөн хүрээг хамрах болов уу. Таны хувьд шинэ алба, шинэ яаманд ямар бодлого чиглэл боловсруулж ажиллаж байна вэ?
-Монгол орон сүүлийн 30-аад жил нийгмийн байгууллын хувьд өөрчлөлт хийснээс хойш шилжилтийн шинжээсээ одоог хүртэл салаагүй байгаа нь манай соёлын салбарт ч мөн адил харагдсаар ирлээ. Үүний улмаас бид төрийн соёлын бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж чадаагүй өнөөг хүрсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Соёлын яамыг бие даалган дангаар нь 24 жилийн дараа байгуулсан нь үүний тод илрэл юм. Хэдийгээр алдаа оноотой замаар Монголын соёл, урлаг хөгжиж ирсэн хэдий ч энэхүү шилжилтийн соёлын бодлого нь соёл, урлагийн салбарт өмчийн олон хэлбэрийг бий болгож, бүтээн туурвих эрх чөлөөг олгосон давуу талтай.

“Алсын хараа 2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг таван зорилтын хүрээнд томъёолсон нь соёлын салбарын өнөөгийн бодлогын үндсийг тодорхойлж байна. Тодруулбал үндэсний бахархал, эв нэгдэл, нүүдлийн соёл иргэншилт монгол, монгол хэл бичиг, нийгмийн соён гэгээрэл, дэлхийн монгол  гэсэн томъёололд багтаан ажлаа чиглүүлж явна.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн гээд монгол хэл, бичгийн соёлоо хамгаалан хөгжүүлж, уламжлалт монгол бичгийн сургалт, хэрэглээг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.

 

Д.Наранцэцэг: Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж,  жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соён гэгээрүүлэх орон зайг нэмэгдүүлж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтыг дурдсанаас гадна “Цахим соёл”, “Бүх нийтийн соёлын боловсрол” зэрэг нийгмийг соён гэгээрүүлэх цогц арга хэмжээг тусгасан.

-Харъяалагдаж байгаа бүтцэд тань номын сан, соёлын ордон зонхилох байр суурьтай юм байна. Улсын хэмжээнд хэдэн номын сан, соёлын ордон байдаг юм бэ?
Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн өмчийн соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас гуравны нэг буюу 364 нь соёлын төв дэх номын сан байдаг. Номын сангийн 3.3 хувь нь Улаанбаатарт, үлдсэн нь хөдөө орон нутагт бий. Нийтийн номын санд 6.2 сая орчим ном хэвлэл хадгалагдаж,  жилдээ давхардсан тоогоор 2.3 сая хүнд үйлчилгээгээ хүргэж байна. 345 соёлын төв, ордон нь 89317 суудалтай, жилд дунджаар 38116 арга хэмжээ зохион байгуулж, 2.7 сая хүнд (давхардсан тоогоор) соёл, урлагийн үндсэн үйлчилгээ үзүүлдэг. Тэдний тавны нэг нь буюу 1.1 сая нь хүүхдүүд.

Соёлын яамнаас орон нутгийн соёлын бодлогын цөм болох хүний нөөцөө чадавхжуулах, дахин сургах, яамнаасаа соёлын төв хүртлээ нэгдсэн бодлого удирдлагатай болох, соёлын төвүүдээ чадваржуулах, жишиг байдлаар дэмжлэг үзүүлж хөгжүүлэх, эрх зүйн системийн хувьд боловсронгуй болгох зэргээр эхний ажлуудаа төлөвлөөд ажиллаж байна. Бид саяхан орон нутгийн 600 соёлын ажилтнуудыг хамарсан цахим уулзалтыг зохион байгуулж, өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн.

-2025 оноос Төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих алсын хараатай байгаа гэж ажиглаад байгаа. Энэ талаар таны ажлын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан бол?
-Монгол хэл нь монгол хүний оюун сэтгэлгээг бүрэлдүүлж, монгол соёл, монгол хүнийг бүтээдэг бол монгол бичиг нь монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч болдог. 2019 онд ШУА, Хэл зохиолын хүрээлэнгийн хийсэн судалгаанаас үзэхэд 55-аас дээш насныхны монгол бичгийн чадвар 0.77 хувь, 55-аас доош насныхных 25 орчим хувь байгаа бол судалгаанд оролцсон оюутнуудын 92.6, албан хаагчдын 93 хувь нь монгол бичгийг өдөр тутмын харилцаандаа хэрэглэдэггүй гэсэн үзүүлэлттэй байна.

Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилгоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-III”-г батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна. Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол гурав дахь удаагийнхад соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил түвшинд хамтран ажиллах шаардлагатай болж байна.

Тухайлбал, Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газраас цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах, Стандарт хэмжилзүйн газар, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар нь монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр нийтлэх, төрийн бүх шатны байгууллагууд монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах, боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх гэх мэтээр хуваарилагдсан ажлууд бий.

Соёл, шинжлэх ухаан, гадаад дахь монгол судлалын төвүүд гэхэд л монгол бичгийн өвийг хамгаалах, судлах, сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үзэсгэлэн эрдэм шинжилгээний хурал, уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар заасан бөгөөд Засгийн газраас ажлын хэсэг гарч хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулаад байна.

-Бусад хариуцсан чиг үүргийн хүрээнд ямар ажил төлөвлөсөн бэ?
Цахим номын сангийн үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа хөгжүүлэлтийн сүлжээнд холбож, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, нийтийн номын санд хадгалагдаж буй сан хөмрөгийг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсын стандартад нийцсэн номын сангийн систем бүхий цахим номын сангийн дэд бүтцийг бий болгоно. Мөн хүний нөөцөө бэхжүүлэх нь зайлшгүй.

Дээр хэлсэнчлэн иргэдийн монгол хэл, бичгийн түвшинг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ бүрэн хэрэглэж сурах үйлчилгээний таатай орчин бүрдүүлэх, сурах нөхцөл бололцоог хүн бүрд тэгш хүртээж иргэдийн эх хэл, бичиг үсэг, түүх соёлын мэдлэгийг гүнзгийрүүлэн “Бүх нийтийн соёлын боловсрол”-ын түвшнийг ахиулахад чиглэгдэж буй бөгөөд мөн монгол хэл бичиг, соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монголын соёлын төв”-ийг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг түшиглэн байгуулж, улмаар монгол соёлыг дэлхий дахинд сурталчлах ажлыг эрчимжүүлнэ.

Хүүхэд залуучуудыг сэтгэлгээ болон хандлагын хувьд эерэг монгол хүн болгон төлөвшүүлэхийн тулд  ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрийн агуулга болон  гэр бүл, хүүхэд хөгжлийн чиглэлийн ТББ-дыг түшиглэн  холбогдох чиглэлийн багш нарт зориулсан сургалтын аргачлалыг боловсруулан хүн байх, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлах, хөгжүүлэх, хадгалах, хамгаалах,  үнэлэх, түгээх, сурталчлах, нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна.

Цаашдаа манай салбар босоо удирдлагын тогтолцоотой болох учраас хууль эрх зүйн орчин бий болгох, зохион байгуулалт хийх гэх мэт ажлууд бий. Түүнчлэн салбарын хүний нөөцөө чадавхижуулахыг юун түрүүний зорилго болгоод байна.

Мэдээллийн технологийг соёлын үйлчилгээнд нэвтрүүлж, соёлын нэгдсэн цахим мэдээллийн сан бий болгох судалгааг хийж, хөгжүүлэх чиглэлээр төр-хувийн хэвшлийн бүх талын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих юм.

CGTN мэдээ7 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн