Бидэнтэй нэгд

Нийгэм

С.Бат-Эрдэнэ: Хийсэн бүтээгдэхүүн маань айлуудад харагдвал таньдаг хүнтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл төрдөг

Нийтэлсэн

Сүүлийн үед иргэд модон саванд сүү сүүн бүтээгдэхүүнээ хийж хэрэглэх нь ихэссэн. Байгалийн гаралтай буюу жинхэнэ эко бүтээгдэхүүн учир эрүүл мэндэд ч сайн нөлөөтэй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг Дундговь аймгийн Сайнцагаан сумандаа үйлдвэрлэж буй “ТЭББЭ” ХХК-ийн захирал Сумъяагийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Модон саванд сүү, сүүн бүтээгдэхүүнээ хийж хадгалах нь элдэв өвчлөлөөс сэргийлнэ хэмээн сүүлийн үед олон айл хэрэглэдэг болжээ. Үйлдвэрлэгч танаас асуухад ямар давуу талтай байдаг вэ?

-Модон хувингийн хана зузаан тул үүнд хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэт халуун, хүйтэнд амархан өөрчлөлт орохгүй. Нэг ёсондоо хурдан хугацаанд муудаж гашилдаггүй. Үүнээс гадна мод маань өөрөө байгалийн бүтээгдэхүүн учир үргэлж амьсгалж байдаг учир дотор нь хийсэн хүнсний зүйлс хадгалалтын зөв горимд хамаарагддаг.

-Манай улсад ихэвчлэн өмнөд хөршөөс орж ирсэн өнгө өнгийн хуванцар савыг малчид ихээр хэрэглэдэг болсон. Үнийн хувьд ч хямд гэдэг. Гэхдээ таны үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бусад үйлдвэрлэгчтэй харьцуулахад үнэ нь хэр зөрүүтэй байдаг вэ?

-Бид бүтээгдэхүүнээ анх хийж, зах зээлд гаргахдаа л үнийн судалгааг их сайн хийсэн. 1970-1980 оноос өмнө модон буюу эко савыг айл өрх маш их хэрэглэдэг байсан. Тэр үеийн үнийн дүнг судлахад бэлэн мөнгөөр бус ихэвчлэн мал оролцуулж борлуулдаг байсан юм билээ. Жишээ нь үнээ саах хувин л гэхэд нэг хонины үнэтэй байсан бол айргийн сөн, томоохон сав нэг толгой бодын үнэтэй байсан юм билээ. Зэс, гуулиар бүслэхээс гадна элдэв янзын хээ угалз сийлбэл үнэ нь илүү өсөх нь ойлгомжтой. Ажиллагаа нь ч нэмэгдэж байгаа хэрэг. Иймд манайх тэр үеийн үнийн дүнг одоогийнхтой харьцуулаад саалийн хувингаа 80, айргийн сөнг 300 мянган төгрөгөөр үнэлж худалдаалаад найман жил болж байна. Модон савны насжилт доод тал нь 70 жил хэрэглэгддэг болохоор би нэг их үнэтэй зарагдаж байгаа гэж бодохгүй байна. Элдэв юманд цохихгүй, хэмхлэхгүй л бол олон жил хэрэглэгддэг. Хуванцар савыг удаан хугацаанд хэрэглэх нь муу гэдгийг анагаахын шинжлэх ухаанаар нотлоод байна. Учир нь уг савнаас миллион гэдэг бодис ялгардаг учир хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй.

-Иргэд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих нь ихэссэн. Гэвч зарим үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ арай өндөр үнээр борлуулдаг. Тэгэхээр хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр хамтрах боломж багасдаг. Тэгэхээр жишээ нь танай байгууллага бүтээгдэхүүнийхээ үнийг илүү хямдруулах боломж бий юу?

-Иргэд маань дотоодын үйлдвэрлэлээ дэмжихдээ дуртай болсон нь үнэн. Манайх уламжлалт арга барилыг дагаж, алдагдуулахгүйгээр үйлдвэрлэдэг. Жишээ нь шаантган зангилаа ч гэх юм уу. Цахилгаанаар биш гар аргаар ихэвчлэн хийдэг болохоор ажиллагаа их шаарддаг. Мөн үүнийг дагаад ажилчдын цалин ч өндөр болдог. Тэгээд ч материалынх нь өртөг их байдаг тул багаар үнэлж болдоггүй юм. Гэхдээ бид хойд, урд хөршөөс цахилгаан багажаар хурдан хугацаанд, олныг хийж болох аргыг судалж байгаа. Хэрэв тэгж хийж чадвал яваандаа үнийн дүнгээ багасгах боломжтой.

-Материалаа хэрхэн бэлтгэдэг вэ. Жилд дунджаар хэчнээн бүтээгдэхүүн бий болгодог вэ?

-Шинэ буюу нойтон модыг ашиглах боломжгүй. Доод тал нь таван жил хатааж хадгалсан модыг сонгодог. Хэрвээ нойтон модоор хийвэл тухайн сав хэрэглэгдэж байх явцдаа агшиж, тэлэх үйл явц руу шилждэг. Тэгэхээр өнөө сүү, сүүн бүтээгдэхүүн маань шүүрэх, гоожих талтай. Тухайн модоо хэрхэн хатаах вэ гэвэл нар, салхи үзэхгүй сүүдэр газар хадгалдаг. Үйлдвэрээ анх эхлүүлж байхдаа бид жилд 200-400 ширхэг бүтээгдэхүүн худалдаанд гаргадаг байсан бол өдгөө үйлдвэрээ өргөжүүлснээр 2500-3000 ширхэг хувин сав үйлдвэрлэж байна.

-Нэг сөнг бэлэн болгоход хэдэн шат дамжлага дамждаг вэ?

-Мужаан, дархны гэсэн хоёр үндсэн бүрэлдэхүүнээс эхэлдэг. Мужааны хувьд нэг сөнг бэлтгэхэд 11, дархны есөн шат дамжлагаас бүрддэг.

-Сүүлийн үед айлууд битүү болон хагас мөнгөлж хийлгэдэг болсон байна билээ. Ингэж хийхэд ажиллагаа их шаардагддаг уу?

-Ард иргэдийн захиалгаар мөнгөлөх, зэс, гуулиар тоноглуулах зэргээр хийлгэж байна. Тухайн хэрэглэгчийн сүсэг бишрэлээс шалтгаалж яаж ч хийж болно. Тэр хэрээр ажиллагаа нэмэгдэж, үнэ нь ч өсдөг.

Танайх долоон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн. Тодорхой тайлбарлавал …

-Үндсэн долоон төрлөөр үйлдвэрлэлээ явуулж байна. Үүнээс хамгийн жижиг нь гэвэл өргөл дээжний буюу цацлын хувин юм. Энэ нь 1-1.5 литрийн багтаамжтай бөгөөд есөн нүдтэй цацлын халбаганы хамт худалдаалагддаг. Үүний дараагийн хэрэглээ бол ган бүслүүртэй саалийн хувинг хоёр төрлөөр хийж байна. Тодруулбал, ингэ, ямаа саахад тохиромжтой 5-6 литрийн багтаамжтай арай жижиг тойруулгатай. Харин үнээ, гүү саахад тохиромжтой найман литрийн багтаамжтай арай том тойруулгатай хувинг үйлдвэрлэж байна. Айргийн сөнгийн хувьд малчдад зориулж 12, суурин газрынханд зориулж таван литрийн багтаамжтайгаар хийж байна. Анх нэг хэмжээтэйгээр буюу 12 литрийнхээр хийхэд төв суурин газрын худалдан авагчид “Бид нар хөдөө байдаг ах дүүгээс таван литр айраг авч ирээд хийхээр танайх арай томдоод байх юм” гэсэн үүднээс хэмжээг нь хоёр янз болгосон. Харин айраг, хоормог хийдэг саваа 30-40 литрийн хэмжээтэй хийж байна. Мөн ундны усанд зориулж 60-70 литрийн багтаамжтайгаар хийж үргэлжлүүлж байна.

-Модон савыг ямар горимоор хадгалбал зохимжтой вэ?

-Стандартын дагуу модоо хатааж бэлтгэж хийсэн байдаг тул манайхаас гарсан бүтээгдэхүүн хагсаж, тэлж, агших гэсэн ойлголт байхгүй. Тиймээс би дээр хэлсэндээ, гаднын нөлөөтэйгээр л эвдэж сүйтгэхгүй бол насжилт удаан үргэлжилнэ.

-Танайх Дундговь аймгийн Сайнцагаан суманд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн. Нийслэл болон бусад аймгийн иргэдэд хүртээмжтэй харилцах боломж хэр их байдаг вэ?

-Бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн жилээ зөвхөн аймгийнхаа хэмжээнд л борлуулалтаа хийдэг байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бусад аймаг, сумын малчид, суурин газрын иргэдээс захиалга ирснээр хүрээгээ улам тэлж байна. Ялангуяа сүүлийн гурван жил долоон аймагтай гэрээгээр ажиллаж, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон.

-Орон нутагтаа тодорхой тооны ажлын байр нэмэгдүүлж байгаа нь мэдээж. Хэдэн ажилтантай вэ?

-Манайх 2013 оноос бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Тэр үед найзтайгаа хоёулханаа ажилладаг байсан бол захиалга их ирдэг болсноос хойш өнөөдөр есөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танай компани чухам яагаад модон эвлэл хийх болсон юм бэ. Хүүхэд байхаасаа гарын ур дүйтэй байсан нь нөлөөлсөн үү?

-Би 17 настайгаасаа модоор сийлбэр хийсэн минь нөлөөлсөн дөө. Тухайн үед амьдралын шаардлагаар нийслэл хотод түр хугацаанд суурьшиж, авдар савнаас эхлээд гэрийн мод хийж худалдаалдаг байлаа. Ийнхүү 2002 онд нутагтаа компаниа байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах хүсэл эрмэлзлээр ажиллаж эхэлсэн. Харин 2013 оноос модон хувингаа дагнан үйлдвэрлэж байна.

-“Загасчны морь усгүй” гэдэг л дээ. Өөртөө зориулж санаандаа хүрсэн бүтээл хийсэн үү?

-Тэгж хийж амжаагүй л байна. Гэхдээ модон хувингаа яавал хагсаахгүй, гоожихгүй байлгах вэ гэдэгт өнгөрсөн жилүүдэд анхаарч ажиллалаа. Худалдан авагчдынхаа мөнгийг авч байгаа юм чинь чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж хохироохгүйн төлөө хөдөлмөрлөж байна.

-Танай дуу хуурын өлгий нутаг таны хийсэн бүтээлд айргаа сөгнөх нь хэр элбэг харагддаг вэ. Өөрийн бүтээгдэхүүнээ энд тэнд харах сайхан байдаг байлгүй …

-Манай аймаг адуугаараа, айргаараа алдартай даа. Бид зөвхөн модон хувин бус гэрийн мод хүртэл хийж байсан болохоор аль нэг айлд миний хийсэн бүтээгдэхүүн харагдвал таньдаг хүнтэйгээ уулзсан мэт сэтгэгдэл төрдөг. Нутгийн маань олон айл өрх миний хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэдгийг нь хараад дотроо баярлаж л суудаг.

-Хуучны модон эдлэлийг засварладаг нь ажиглагдсан. Хийц нь таныхаас хэр их ялгаатай байна вэ?

-Хэдэн үеэрээ эдэлж хэрэглэж байсан сөн, хувингаа засч янзлуулах гэсэн хүн олон байдаг. Сайхан янзлуулчихаад зарим нь бурхныхаа дэргэд арвай буудайгаар дүүргээд тавьчихдаг юм билээ. Хуучны юм буян дагуулдаг гэж Монголчууд бид билэгддэг шүү дээ. Тэр утгаараа тийнхүү нандигнадаг байх.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио2 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио2 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио2 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм2 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий2 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий2 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий2 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр2 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм3 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ