Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Номтойбаяр: Би тулдаа тэсч байна, надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байгаа

Нийтэлсэн

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяртай ярилцлаа.


-Олон нийтийн анхаарлын төвд байгаа 13 секундын гэгдэх бичлэгийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Цагдаагийн байгууллага сая мэдээлэл хийж, энэ бичлэг хуурамч гэдгийг зарлалаа. Нөхцөл байдал бүр эргэчихлээ?

-Энд хоёр зүйлийг эхэлж тодруулах ёстой. Хамгийн түрүүнд, АПУ компани яагаад УИХ-ын чуулганы өмнө хэвлэлийн бага хурал зарлав. АПУ-гийн өмгөөлөгч ноцтой хууль зөрчсөн. Өмгөөлөгч хүн бол хууль эрх зүйн гол төлөөлөгч хүн. Тийм хүн полиграфийн хариуг олон нийтэд буруу тайлбарлаж, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг гуйвуулж мэдээлсэн. Бүр зураг үзүүлж дайрсан. Ер нь зорилго нь юу байв. УИХ-ын шийдвэрт нөлөөлөх оролдлого байсан нь одоо харагдаж байгаа биз дээ. Намайг гүтгэх замаар тэд санасандаа хүрлээ.

Хоёрдугаарт, цагдаа нар яагаад хэзээ хойно мэдээлэл хийв. Яахав, энэ хэрэг залилангийн хэрэг байсан, 13 секундын бичлэг хуурамч гэдгийг зарлаж байгаа нь сайн хэрэг. Уг нь зүй ёсоор бол АПУ-гийнхан хэвлэлийн хурал хийсний дараа энэ мэдээллээ олон нийтэд өгч төөрөгдлийг арилгах боломжтой байсан. Цагдаа нар тэгэхийг хүссэн үү, хүсээгүй юү. Мэдээж цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлэл хийх эрхийг прокурор өгдөг. Тэгвэл энэ хэргийн тухайд прокурор тэр эрхийг өгөөгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Ерөнхий прокурор таны асуудлыг УИХ-д нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн?

-Тэр л байхгүй юу. Би өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Санал шүүмж хэрэггүй, дэмжээд өгөөч” гэсэн. Гэтэл ийм нөхцөлд л хүргэлээ. Намайг хамгаалах хэн ч байгаагүй. Цагдаа, прокурор хэн ч намайг хамгаалахгүй. Харин хамгаалах хүмүүс бол УИХ-ын гишүүд байсан. Ц.Нямдорж ч “А” гэж дуугараагүй. Миний талд үнэнийг дуугарах хэн ч байгаагүй. Тиймдээ би хурлыг нээлттэй явуулъя гэж гуйсан. Хүлээж аваагүй. Ямартаа ч тэд зорилгодоо хүрлээ.

Уг нь бас 13 секундын бичлэг хуурамч гэдгийг цагдаа нар аль 2019 оны тавдугаар сарын 29-нд тогтоочихсон байсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд мэдээлэх хангалттай боломж байсан. АПУ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийсэн. УИХ-ын чуулган хуралдах хүртэл 10 хоногийн хугацаанд цагдаа яагаад энэ тухай дуугарч болсонгүй вэ.

-Таны хилээр гарах эрхийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хориглосон гэв үү?

-Үгүй. Нэгдүгээр сарын 30-нд прокуророос шүүхэд санал ирсэн байдаг. Гэтэл тэр үед УИХ шийдээ гаргаагүй байсан. Тэгэхээр ямар шийд гарахыг прокурор мэдэж байсан гэж ойлгож байгаа. Би бол ямар ч мэдүүлгээс зугтаагүй. Хоёр удаа АТГ дээр очсон. Эхний удаа очиход “Материалтайгаа танилцаагүй учир одоохондоо танаас асуух зүйл алга” гээд буцаасан. Дараагийн удаа нэгдүгээр сарын 27-нд очиход мөрдөн байцаагч нь “Ар гэрт ажил гарлаа, дараа дуудъя” гээд явуулсан. Одоо ингээд харахаар АТГ-т хүртэл цаанаа ямар нэгэн санаа зорилготой байв уу гэж эргэлзэж байна. Гэхдээ арай үгүй болов уу.

-УИХ-ын чуулганаар таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураахад дэмжсэн хэрнээ нээлттэй хураах болоход дэмжээгүй. УИХ-ын гишүүдийн энэ үйлдэл олон нийтэд их муухай харагдлаа?

-Нууцаар явуулсан санал хураалтаа хуулийн дагуу ил санал хураалт болгоход 65 хувийн саналаар дэмжигдээгүй. УИХ-ын дарга энэ асуудал дэмжигдсэнгүй гээд алхаа цохиод баталсан. Гэтэл намайг өргөдөл өгөнгүүт асуудал бишидлээ гээд А.Сүхбатаараа горимын санал гаргуулаад унасан тогтоолоо буцааж хүчингүй болгоод дахиад санал хураасан. Энэ бол УИХ-ын чуулганы дэг зөрчиж байгаа том асуудал. Үндсэн хуулийг ч зөрчсөн явдал болсон.

-УИХ-аар гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналын нэг үндэслэл талийгаач Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл энэ хэрэгт холбоотой гэгдэх 13 секундын бичлэг нь хуурамч болох нь ил болчихлоо...

-Тэр бичлэг анхнаасаа худлаа байсан. Байх ч үндэсгүй. Талийгаач амиа алдсан газар бол Төрийн ордны нэг давхрын баруун жигүүр. Тэр үед би гурван давхарт зүүн жигүүрт байсныг хүмүүс гэрчлээд бүх юм тодорхой болчихсон байдаг. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэхээр тэд гомдолтой гэж үзэж байгаа бол шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэх боломжтой байсан. Дээр нь прокурорт эсэргүүцэл бичих ёстой. Гэвч тэд тийм алхам хийгээгүй. Энэ бол зориуд хийж байгаа улс төр. Эцсийн эцэст энэ ажиллагаанд ямар их мөнгө зарцуулагдав аа. Үүний ард хэн хожих нь ойлгомжтой.

-Хэн гэж?

-2020 оны сонгуульд Дорнодод АН-аас талийгаачийн дүү П.Батчимэг өрсөлдөхөөр яваад байгаа юм билээ. АПУ гэж аймаар компани юм байна. Төрийг хөдөлгөж чадлаа. Намаас хөөлгөж чадлаа. Би тулдаа тэсч байна. Үнэхээр миний оронд өөр хүн байсан бол аль эрт боогоод үхчихсэн байсан байх.

-Үнэхээр таныг УИХ-ын гишүүнээс буулгах том ажиллагаа явагдлаа гэж олон нийт хэлж эхлээд байна?

-Яагаад, яагаад гэсэн олон асуулт л байна. АПУ хэвлэлийн бага хурал зарлаж хуурамч мэдээлэл тараасан, араас нь гишүүд рүү ил захидал илгээлээ. Бас гишүүд рүү 200 орчим мессэж ирүүллээ. УИХ нь дэгээ зөрчлөө. Аргагүй байдалд оруулж намайг өргөдөл өгөхөд хүргэлээ. Өрөөнөөс гаргалаа. Хилийн хориг тавилаа. Үнэхээр намайг хүчиндлээ. Өчигдөр гэхэд (уржигдар) манай туслах ордны коридороор явж байхад нь Тамгын газрын комисс ирээд “Өрөөгөө суллаж өг” гэсэн байгаа юм. Уг нь энэ асуудал чинь түдгэлзчихсэн байгаа. Ийм үед болж байгаа юм уу гэхэд “Авна аа” гээд өрөөний гадна байдаг нэрийг нь авчихсан байсан. Миний өрөөнд өөр гишүүн суух санал өгсөн бололтой. Миний өрөө ер нь гоё өрөө шүү, туслах тусдаа өрөөтэй.

-Ингэхэд бас та намаасаа гарчихлаа?

-Үнэхээр тийм юм бол МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна. ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учраас та бие дааж нэр дэвших эрх нээлттэй биз дээ?

-Би түр зуур улс төрөөс завсарлага авъя гэж бодсон. Түр зуур шүү.

Эх сурвалж: Б.ЭНХЗАЯА “Өдрийн сонин”

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа