Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

“Төрийн жүжиг” тоглогдож байна

Нийтэлсэн

Шинэ оны өмнө, 12 сарын 30-нд эхэлсэн Өвөр Монголын Соёлын өдрүүд цахимаар үргэлжилж байна. Соёлын өдрийн хөтөлбөрт концерт, үзэсгэлэн, кино наадам, цахим сурталчилгаа багтдаг. Энэ удаад Бээжин жүжгийн сонгодог бүтээлээс хэсэгчлэн үзүүлж буй нь онцлог болж байна. Сонирхуулахад, Бээжин жүжгийг Хятадын “Төрийн жүжиг” гэж нэрлэдэг. Энэ төрлийн 300 орчим ший жүжгээс илүү алдартай нь Бээжин жүжиг бөгөөд 2010 онд ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгэгджээ.

Хятадын “Төрийн жүжиг” -ийг үзүүлж байна_fororder_京剧1

Энэ жилийн соёлын өдрүүдэд “Хааны луут дээлийг элдсэн нь”, “Цагаан могойн шастир”, “Ши Шян Жи бичиг” зэрэг дуурийн сонгодог бүтээлийг хэсэгчлэн үзүүлж байгаа юм. Төрийн жүжигт  театрын шилдгүүд тоглодог. Энэ уламжлал ёсоор Бээжин жүжгийн театрын шилдэг жүжигчид урлагийн өндөр түвшинд тоглож байна. Бээжин  жүжгийг 200 гаруй жилийн турш тоглож ирсэн ба зохиол, хөгжим, тайзны чимэглэл, уран зураг, тоглох арга барил зэрэг нь маш өвөрмөц дэг жаягтай урлагийн онцгой хэлбэр юм.

Хятадын “Төрийн жүжиг” -ийг үзүүлж байна_fororder_京剧2

Зохиолын хэлбэр, зохиомжийн хувьд Хятадын ардын аман зохиолыг ашиглаж эртний гүн ухаан, нийгмийн ёс зүйн тухай өгүүлдэг байна. Сэдвийн хувьд түүхийн сэдвүүд зонхилох агуулга болно. Түүхэн хугцаанд 1300 гаруй жүжиг зохиогдсон байдгаас, олон жил тасралтгүй тоглогдсон жүжиг 400 гаруй бий.

Хятадын “Төрийн жүжиг” -ийг үзүүлж байна_fororder_京剧3

ХХ зууны 20, 30-аад онд алдарт жүжигчин Мэй Ланьфан Бээжин жүжгийг гадаадад тоглож үзүүлснээр барууны хүмүүс Хятадын жүжгийн талаар ойлголттой болж, өрнө дорнын соёлын солилцоог эрчимжүүлж байжээ.

Энэ удаад Бээжин жүжигт дуулах, унших, жүжиглэх чадварыг үзүүлнэ. Хөгжмийн өвөрмөц зэмсэг, хувцас,  тайз засал, багаж хэрэгсэлтэй танилцах боломжтойн дээр тэдний дуулж, бүжиглэж үлгэр өгүүлэх нь сонирхолтой юм.

Эдгээр жүжгийг http://mongol.cri.cn/  сайт,  http://www.solongonews.mn/  сайтын  “‘Хятад орныг танин мэдэх· Монгол улстай холбогдох’ Өвөр Монголын цахим соёлын өдрүүд” тусгай булан , Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албаны сайт зэргээс үзэх боломжтой.

Хятадын “Төрийн жүжиг” -ийг үзүүлж байна_fororder_зар

Хятадын олон улсын радиогийн Анд студи (https://www.facebook.com/Andstudio2020)  Өвөр Монголын Соёлын тухай баялаг хөтөлбөртэй танин мэдэхүйн уралдаан зарлаж байна.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо