Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Онон: Улсын хоёрдугаар төв эмнэлэг хэт таргалалтын эсрэг дурангийн мэс заслын эмчилгээг нутагшуулсан

Нийтэлсэн

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нь шинэ технологи, шинэлэг мэс заслын аргуудыг нутагшуулсан байна. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Мэс засал судлалын тасгийн их эмч, АУ-ы Магистр, Тэргүүлэх зэргийн эмч Б.Ононтой ярилцлаа. Тэрбээр УХТЭ-т мэс заслын эмчээр 16 дахь жилдээ ажиллаж байна.

-Танай баг хүний биеийн жингийн индексийг буруулах мэс заслыг нутагшуулсан. Энэ талаар яриагаа эхэлье? 

-УХТЭ нь хоол боловсруулах замын эзлэхүүнийг багасгах, чиглэлийг өөрчлөх замаар хүний биеийн жинг багасгах мэс заслыг хийгээд найман жил болж байна. Анх 2012 онд УХТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч Ц.Нармандах, тасгийн эрхлэгч н.Алтанчимэг болон миний бие дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүнийг багасгасан мэс заслыг хийсэн. Түүнээс хойш Монголдоо нутагшуулах зорилго тавин Францын Страсбург хотод дурангийн мэс заслын сургалтанд сууж, тэндээсээ ОУ-ын бареатикийн мэс заслын эрдэмтэн, профессоруудтай холбоо тогтоон, Монгол хүний биеийн жингийн индекс болон бусад нөхцөл байдлуудыг тайлбарлаж, Монголд нутагшуулах ажлыг эхлүүлсэн. Бид энэхүү дурангийн мэс заслыг зөвхөн биеийн жинг бууруулах зорилгоор хийдэг байсан бол өнөөдөр хоёрдугаар хэлбэрийн сахарын өвчин, өвдөгний үе солих шаардлагатай үед, жингийн илүүдлээс болон бусад шалтгаанаар үүссэн нурууны суултыг эмчлэх зорилгоор гэх мэт олон тохиолдлуудад биеийн жинг нь багасгаж, хэвийн хэмжээнд хүргэж урьтал болон үндсэн өвчний эсрэг хийдэг болсон. Дэлхий нийтэд бареатикийн мэс заслын олон аргууд байдаг бөгөөд бид энэ төрлийн оношинд багтах 13 төрлийн мэс заслыг хийж байна.

-Ходоодны эзэлхүүнийг багасгахад баллон суулгах мэс заслын бас нэг арга байдаг шүү дээ. Энэ тухайд?

-Орчин үед хүмүүс түргэн хоол, элдэв төрлийн амттаныг их хэмжээгээр амтархан иддэг болж, нийгэм хөгжихийн хэрээр хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн олон технологиуд нь ажил амьдралын хэмнэлд нөлөөлж хөдөлгөөний дутагдлыг бий болгосноор таргалалт нь тамхины дараа ордог ХОРТ ЗУРШИЛ болсон байна.

Судалгаагаар дэлхийн нийт хүн амын 2,4 тэрбум хүн таргалалттай, 1,6 тэрбум хүн хэт таргалалттай байна. Таргалалт нь улам залуужин хүүхдүүд хүртэл энэ өвчинд өртөж байна. Үүнтэй зэрэгцэн биеийн жинг багасгах олон тооны хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон мэс заслын олон аргууд бий болж өдөр тутамдаа хөгжсөөр байна. Үүний нэг нь ходоодонд баллон буюу гадны биет тавих мэс засал бөгөөд энэ нь үндсэн мэс заслын аргаар хийгддэг ходоодны чиглэлийг өөрчлөн эзлэхүүнийг нь багасгах мэс заслын аргыг бодвол үр дүн муутай нь туршилтаар ажиглагдсан. Гадны биет суулгах нь харьцангуй зовуур багатай ч дахин таргалуулах магадлалтай байдаг тул өвчтөнд тэр бүр санал болгодоггүй. Харин дурангийн мэс заслын аргаар ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг илүүтэйгээр санал болгож байгаа бөгөөд тус мэс засал ч үр дүн өндөртэй, амжилттай болж байгаа.

-Энэхүү мэс заслыг эмнэлгийн практикт хэрэглээд хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-Уг мэс заслын аргыг нэгэн санамсаргүй тохиолдол дээрээс мэдсэн байдаг. 1974 онд Францын Montpellier их сургуульд хэвлийн мэс засал хийгдэж байхад тухайн өвчтөний бие махбодид хүндрэл гарч яаралтай хагалгааг дуусгах хэрэгтэй болсон. Тухайн үед ходоодыг тайрж, эзэлхүүнийг багасгасан хэмжээгээр хагалгааг дуусгасан юм. Хүний биед хорт бодис шимэгдэж задрах хугацаа гэж байдаг, энэ хугацаанаас хамаарахгүйгээр өлсөлт, ядралт мэдрэгдэхгүйгээр биеийн жин нь гайхалтайгаар буурч эхэлсэн. Энэ мэс заслын үр дүнг үргэлжлүүлэн судалснаар ходоодны эзэлхүүнийг багасгах мэс заслын аргын үндэс нь тавигдсан. Ходоодны эзэлхүүнийг багасгахаар хүн бага иддэг болчихдог. Бага идэхээр жин буурна.

Ер нь хүний биед жин нэмэгдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг. Нэгдүгээрт хоол боловсруулахад оролцдог ферментүүд нь их хоолыг бүтэн задалж чаддаггүй. Хоёрдугаарт чихэрлэг зүйл, архи, дарс, өөх тостой хоол ихээр идээд байвал ходоод илүүдэл хоолыг боловсруулж чадахгүйн улмаас өөхөн эс нь хэмжээгээрээ томорч, гаднаа устай болж хөөдөг. Үүнээс гадна их хэмжээний хоолыг задлах зорилгоор нойр булчирхайнаас маш их хэмжээний инсулин ялгардаг бөгөөд үүнээс сахарын өвчин үүсдэг.

Европын орнуудад 1970-аад оны эхнээс энэ мэс заслыг хийж эхэлсэн түүхтэй. АНУ-д түргэн хоол болон хөдөлгөөний дутагдлаас үүдсэн таргалалт маш их учраас энэ мэс заслын аргыг түгээмэл хэрэглэх болсон бөгөөд цаашлаад Азын орнууд ч энэхүү мэс заслын аргыг өдөр тутамдаа хэрэглэх болсон. Монголчууд маань ч сүүлийн жилүүдэд түргэн хоол ихээр хэрэглэж, өвөл зунгүй мах, гурил ихээр хэрэглэдэг болсноос үүдэн таргалалтын өвчлөлүүд нэмэгдсэн. Манай улсын хувьд анх 2005 оны эхээр ХСҮТ-ийн Я.Эрдэнэ-Очир эмчээр ахлуулсан баг нээлттэй аргаар цөөн тоогоор ходоодны эзлэхүүн багасгах мэс заслыг хийж эхлүүлсэн байдаг. Бидний хувьд 2012 онд дурангийн мэс заслын аргаар хийж нутагшуулсан.

-Та бүхэн өнөөдрийн байдлаар нийт хэдэн хүнд уг мэс заслыг хийсэн бэ. Хүндрэлүүд байв уу?

– Бидний хувьд дурангийн мэс заслын аргаар 2012 оноос хойш 300 орчим мэс заслыг хийсэн байна. Хагалгааны үед хүндрэл гарах тохиолдлууд байсан ч засаж болох, олон улсын практикт тулгардаг хүндрэлүүд байсан. Мэс заслын үеийн хүндрэлийг бууруулахын тулд бэлтгэл ажлууд чухал нөлөөтэй. Үүнд өвчтөны бие болон сэтгэл зүйг нь бэлтгэх мөн өндөр өртөг бүхий эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүд сайжирсантай холбоотойгоор мэс заслын хүндрэл төдий хэмжээгээр багасаж , хяналт сайжран өдрөөс өдөрт хөгжсөөр байна.

-Уг мэс заслыг хийлгэхэд эсрэг заалт болон насны хязгаар бий юу?

-“Би бүдүүн байна хагалгаанд ороод туранхай болчихъё” гэж бодож эмнэлэгт хандвал их том алдаа болно. Биеийн жингийн индекс /БЖИ/ нь 25-аас дээш, дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмээр турж чадахгүй, хоолны дэглэм болон бусад аргаар турсан ч буцаад таргалах, энэ нь нэг жилийн хугацаанд хоёроос дээш удаа давтагдсан бол тус мэс заслын аргыг санал болгодог. Мөн чихрийн шижин өвчин хүндэрсэн, жин ихтэй өвчтөнүүдэд санал болгодог.
Насны хувьд манай эмнэлэг нь насанд хүрэгчдийн эмнэлэг тул хүүхдэд хийдэггүй. Хамгийн өндөр настай нэг тохиолдлыг дурдвал 76 настай эмэгтэй байсан. Шалтгаан нь өвдөгний үе солиулах зайлшгүй шаардлагатай болсон хэдий ч өвчтөн маань хэт таргалалттай, биеийн жин, сахар нь буурахгүй байсан. Өвчтөн 158 см өндөртэй, 110 кг жинтэй байхад нь мэс заслыг хийж 70 кг болтол биеийн жинг нь багасгаж, өвдөгний үе солих мэс засалдаа амжилттай орсон бөгөөд одоо өвчтөний биеийн жин нь 62-65 кг ийн хооронд хэлбэлздэг. Хөдөлгөөний хурд, явдал нь сайжирсан.

-Энэ төрлийн мэс засалд орсон хүмүүс хэр хугацаанд эмчийн хяналтад байдаг вэ?

-Манай эмнэлгийн хувьд бареатикийн мэс заслын багтай. Багийн эмч нар тухайн өвчтөнд мэс заслын өмнө шаардлагатай зохих ёсны шинжилгээнүүдийг бүрдүүлж, мэс заслын өмнө өвчтөнг 21 хоногоос гурван сарын хугацаанд хяналтанд байлгадаг. Энэ хугацаанд мэс заслын өмнөх хоол зүйн зөвлөмж, зааравчилгаа, дасгал хөдөлгөөн хийлгэж өвчтөнтэй долоо хоног бүр тогтсон цагт уулзаж, биеийн бүтцийг тусгай зориулалтын аппаратаар хянадаг. Өвчтөн тухайн багийн заавар зөвлөгөөг биелүүлж чадахгүй байвал хяналтын хугацааг нь 7, 7 хоногоор сунгадаг. Тухайн хүний бие болон сэтгэл зүй хэзээ бэлэн болно тэр үед мэс заслыг хийдэг гэж хэлж болно. Мэс засалд орохоосоо хоёр хоногийн өмнө эмнэлэгтээ хэвтэж, бүх бэлтгэлээ хийгээд мэс заслын дараа 4-7 хоног хэвтээд эмнэлгээс гарна. Эмнэлгээс гарсны дараа 90 хоногийн турш бидний гаргасан график систем, тусгай зориулалтын багажаар БЖИ-ээ хянуулж, долоо хоног бүр идэх зүйлсийг жагсаалтын дагуу хооллодог. Ер нь хагалгаанд орсон иргэн ойролцоогоор нэг жил эмч нарын хяналтанд явна гэсэн үг.

– Нэг жилийн дараа тухайн хүн энгийн иддэг хоол хүнсээ идээд явж болох уу? Ходоод нь буцаж сунаж томорно гэсэн асуудал үүсдэг үү?

– Тухайн хүний бие махбод, БЖИ-ээс их хамаарна. Өвчтөн бүрийн хувьд өөр өөр нөхцлүүд үүсдэг. Энэ нь тухайн өвчтөн хавсарсан өөр оноштой байсан эсэх гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална. Хүн их хэмжээгээр хоол идэхэд бүдүүн гэдсэнд дарамт үүсдэг. Энэ мэс заслыг хийлгэчихлээр тэр дарамтууд нь багасч, энгийн хоол боловсруулалт явагдах учраас Д витамины эргэн шимэгдэлт сайжирч, ясанд бүдүүн гэдсээр шимэгдэж байгаа Д витамины хэмжээ ч гэсэн дагаад сайжирна. Хоолны хэмжээ багассан тул нойр булчилхайнаас ялгарах инсулиний хэмжээ илүү нөөцтэй болж, үүнийгээ дагаад чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал буурна. Ходоодны хэмжээ л жижгэрч байгаа болохоос бүр тайрчихаагүй болохоор ходоод хэвийн л ажиллана гэсэн үг. Иймээс менералийн илүүдэл, уургийн дутагдал зэрэг асуудалд орохгүй өдөрт авах ёстой шим тэжээлээ аваад явна гэсэн үг.

-Мэс засал хичнээн төгрөгийн өртөгтэй байдаг вэ?

-Энэ нь дурангийн мэс заслын аргаар хийгддэг бөгөөд асар өндөр үнэтэй нэг удаагийн багажнуудийг ашигладаг тул өртөг өндөртэй. Дундаж өртөг нь 10-20 сая төгрөг болдог. Тус мэс засал нь Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдсан тул өвчтөн мэс заслын өртгийн 25 хувийг төлдөг.

-Энэ төрлийн мэс заслыг танайхаас өөр хувийн мэс заслын клиникүүд хийдэг үү?

-Одоогоор хийгээгүй байна. Яагаад гэвэл энэ хагалгаа хийхийн тулд эрчимт эмчилгээний баг, бусад мэс заслын багууд бэлэн байх шаардлагатай болдог. Дээрээс нь өвчтөний мэс заслын өмнөх болон дараах хяналт маш чухал. Нилээд ярвигтай мэс заслын төрөлд ордог.

-УХТЭ хичнээн төрлийн дурангийн мэс засал хийгдэж байна вэ?

-Манай УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасаг нь цээжний хөндийн дурангийн мэс засал, булчирхайн дурангийн мэс засал, хэвлийн хөндийн дурангийн мэс засал, бага аарцгийн хөндийн дурангийн мэс засал, шээс, бэлгийн зам, бөөрний замын дурангийн мэс засал гээд бүх төрлүүдийг хийдэг. Мөн хавдрын мэс заслуудыг хийж байна. Элэг тайрах, ходоод тайрах, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэсний хавдар, хавдрын лимкийн булчирхайтай нь хамт авах аргаар хагалгаануудыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргаар хийдэг.

УХТЭ нь шинэ оношлогоо эмчилгээний төвтэй болсон. Энэ төвд зургаан том хагалгааны заал ажиллаж байна. Энэ заалууд нь бүгд дурангийн мэс засал хийхээр иж бүрэн тоноглогдсон. Дээрээс нь эмч нар маань олон улсад мэргэжил дээшлүүлж ажилласан туршлагатай. Манай эмэгтэйчүүдийн мэс засал, урологийн мэс заслын багынхан бүгд мэс заслуудаа төрөлжүүлээд хийдэг болсон байгаа. Элэгний мэс заслыг хүртэл дурангийн мэс заслын аргаар тайрч байна. УХТЭ нь робот мэс заслыг монгол улсад нэвтрүүлж, хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Мөн эрхтэн шилжүүлэх мэс засал, донорын эрхтэнийг дурангийн мэс заслаар авах олон улсын стандартыг нэвтрүүлэн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болох зорилттой ажиллаж байна.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа