Бидэнтэй нэгд

Нийгэм

Монгол Улсын гавьяат хуульчдын гавьяаг номонд мөнхлөв

Нийтэлсэн

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1970 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 69 дүгээр зарлигаар “Гавьяат хуульч” цолыг бий болгож хууль ёсыг бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх их үйлсэд амжилт  гаргасан хууль зүйн салбарын ажилтнуудад олгож эхэлснээс хойш эдүгээ 50 дахь жилтэйгээ золгож байна.

Энэ хугацаанд 35 хүн БНМАУ-ын, 85 хүн Монгол Улсын гавьяат хуульч цолыг хүртжээ. Өөрөөр хэлбэл, 1970-2020 онд нийт 120 хүн гавьяат хуульч цолны эзэд болсон байна. Үүний дотор Шүүхийн байгууллагаас 31, цагдаагийн байгууллагаас 23, прокурорын байгууллагаас 16 гавьяат хуульч төрөн гарсан нь хамгийн олон байна.

Засаг захиргааны нэгжээр нь үзвэл Улаанбаатар 16, Завхан 12, Увс 12, Ховд 12, бусад аймагт 1-9 байна. Ховд аймгийн Дарви сумаас тав, Архангай аймгийн Цэцэрлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Тонхил сумаас тус бүр гурван гавьяат хуульч төржээ. Эдгээрийн дотор хууль зүйн шинжлэх ухааны доктор найм, хууль зүйн доктор 15 байна.

Гавьяат цолтнуудаас мөн Хөдөлмөрийн баатар цолыг хоёр хүн, Ардын багш цолыг нэг хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг хоёр хүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин цолыг нэг хүн, цэргийн дээд цол генерал цолыг зургаан хүн, ОХУ-ын Буриад Улсын гавьяат хуульч цолыг хоёр хүн тус тус хүртсэн нь бахархууштай.

Цол хүртэгсдийн хамгийн ахмад настай нь 93 насандаа, хамгийн залуу нь 37 насандаа энэхүү цолны эзэд болжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэлтсийн дарга Ж.Бямбацогт, Бригадын генерал Т.Хүрэлбаатар нар төр түмнийхээ төлөө авьяас билиг, чадвар оюунаа дайчлан ажиллаж, гавьяат хуульч хэмээх алдар цол хүртсэн эрхмүүдийн талаар судалгаа хийж, “Монгол Улсын гавьяат хуульчид” номыг бүтээж, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа хянан тохиолдуулж, Академич, философийн  шинжлэх ухааны доктор  Г.Чулуунбаатарсэтгэлийн цацал өргөсөн байна.

Зохиогчид  номыг бүтээхдээ бичгийн болон аман ярианы сурвалжид тулгуурлаж, сонин хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэл ашиглах, хамт ажиллаж байсан хүмүүс, гэр бүл, үр хүүхдүүдийнх нь дурсамж, мэргэжлийн байгууллагын үнэлгээг оруулахыг зорьсон нь уг номыг улам бүр амьд сонирхолтой болгожээ.

Гавьяат хуульчид нь өөр өөрийн амьдрал, хувь заяатай боловч “Монгол Улс” гэсэн ганц зорилгод хөтлөгдөж улс эх орныхоо хөгжилд, түүний дотор хууль зүйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсныг энэ бүтээлд тов тодорхой харуулсан байна.

Ном бүтээгчид номыг бүтээхийн тулд гавьяат хуульч нэг бүрийн хөрөг намтар, бүтээсэн өв соёлыг архивын сан хөмрөгөөс судалж их хэмжээний материал, мэдээлэл, ховор нандин зураг цуглуулж, багагүй цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулжээ. Энэхүү ном нь хууль зүйн салбарын түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах эх сурвалжийн ач холбогдолтой судалгааны анхны бүтээл болсон гэж үзэж болно.

Гавьяат хуульчдын амьдрал, ажил үйлс, амжилт бүтээл нь хойч үеийнхэнд болон ялангуяа, залуу хуульчид, оюутан, сонсогчдод үлгэр дуурайлал, түүхэн сургамж болохын сацуу өргөн олон уншигчдад шинэ санаа, өөдрөг тэмүүлэл төрүүлэхүйц гавьяатны гавьяаг мөнхөлсөн гайхамшигтай бүтээл болжээ.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа