Улс төр
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Бага хурлаар 98,8 хувьтай дэмжжээ
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэвшүүлсэн. Үүний дараа МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, Л.Оюун-Эрдэнийг 98,8 хувьтай дэмжсэн байна. Түүний нэрийг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж санал хураана, үүний дараа УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцэнэ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТОВЧ НАМТАР:
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сонгуульт ажил:
- “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
- “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
- “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч
Бүтээл:
- “Алсын хараа” ном 2005
- “Азийн хүлэг улс” ном 2015 он