Бидэнтэй нэгд

Улс төр

Сү.Батболд ба Тавантолгой ХАМААРАЛ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд. Түүнийг Тавантолгойн ордоос салгаж ойлгох аргагүй. Сү.Батболд гэвэл Тавантолгой л гэж сонсогдоно.

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд. Монголын хөлгүй баячуудын нэг гэгд­дэг түүний нэр Таван­толгойн “бөөрөнд” наал­даастай явдаг нь учиртай.

Монгол Улсын авралын од болоод байгаа Тавантолгойн анхны эзэн нь тэр. Сү.Батболд авлаа, төрд буцааж өглөө. Дараа нь төрд өгөхөөсөө өмнө нэр бүхий улстөрчидтэй  хамтран энэ ордыг ашиглахаар ханцуй шамлаж үзжээ. Мэдээлэл ингээд л хөвөрч өгнө.

Сү.Батболд ба Тавантолгойн хамаарал одоо ч хэвээрээ.

Хэдийгээр Тавантолгойн орд төрд очоод, дахиад “хадамд” гарах болсон ч Сү.Батболдын нэр сонсогдсоор л байна. Тодруулбал, тун урагштай явж байсан Тавантолгойн хэлэлцээ гэнэт гацсан нь Сү.Батболдын Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн “Чалко”-гийн гэрээтэй холбон тайлбарлаж байна.

Хамаарал 1. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэгэн дугаарт Гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон юм. Тэрээр хэвлэлийнхэн, тэр байтугай олны чихийг дэлдийлгэсэн ноцтой баримт дэлгэсэн. Тэр талаар Times.mn мэдээллийн сайтад ингэж бичжээ. “МАХН-ын дарга Н.Энхбаяр ёстой нэг  баггүйгээр  ч гэдэг юм уу, эмээх, болгоомжлох зүйлгүйгээр, зарим улстөрчдийн нүүрийг нь улайтал үнэнийг дэлгэлээ. Түүнийг  Ерөнхийлөгч байхад Таван толгойн нүүрсний ордыг ашиглалтад оруулах тухай яриа хэлэлцээр ид өрнөж байсан билээ. Тэр үед ямар асуудал өрнөснийг, хөшигний ард  хэрхэн хор найруулалт явагдсаныг илчиллээ.

 

Одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад  уулзжээ. Тэрээр “Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байгаа, энэ ордыг эргэлтэд оруулмаар байна, Идэж уулаа гээд хардлага дэндүү их байх юм, ийм шийдэл нь дээр гэж үзлээ. Энэ ордыг явуулахад улс төрийн хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай орж байгаа. Тэр хүн М.Энхболд гээд хотынхоо фракцаа төлөөлнө. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр бас байгаа. АН-аас Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юмуу”  хэмээн санал тавьсан талаар ярилаа” гэв. Энэ нэвтрүүлэг олон нийтэд хүрснээс хойш хэдэн сар болж байна. Харин мань Сү.Батболд ганц ч үг дуугараагүй байна. Тиймээс энэ асуудал өнөө хэр нь асуултын тэмдэг хэвээр байгаа билээ.

Хамаарал 2. Сү.Бат­болд Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, ардын намдаа өгсөн үү гэсэн асуулт одоо ч тавигдсаар байдаг. Нийтлэлч Г.Отгонбаяр 2012 оны хоёрдугаар сард яг ингэж асуугаад томоохон нийтлэл бичиж байжээ. Сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнө гэсэн үг. Тэрээр “Та өөрөө бол ард түмэндээ өгсөн, охиноо хадамд гаргадаггүй ааштай эцэг шиг хэдэн жил хав дарж байгаад өгсөн гэдэг. Цаасан дээр буулгасан анхны хувилбараар  тийм л байх. Гэтэл бодит байдал дээр Тавантолгойн орд өнөөдөр юунд зориулагдаж, хэний “хөзөр” болж байна вэ.

Товчхондоо бол Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд л зориулагдаж байна. Төр өөрөө тус ордын нүүрсийг түүхийгээр нь зарж олсныгоо сар бүр 21 мянган төгрөгөөр тараадаг. Эрх баригчид үүнийгээ “сонгуулийн амлалтаасаа 500 мянгыг нь бэлнээр өгч байгаа” гэх. Улстөрчдийн өдрийн хоолных нь таваг шөлний үнэтэй л дүйх 21 мянган төгрөгөөр ард түмнийхээ нэг сарын хэрэгцээг хангачихаж байгаа юм шиг залхтал сурталчлахыг нь яана. Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлж, нэг сая төгрөгөөр үнэлэв. Ингэснээр АН сая, МАН 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлж байгаа юм гэнэ. Сар бүрийн 21 мянгыг оруулбал АН сая төгрөгийн амлалтаа 1.5 сая болгон давуулан биелүүлж, МАН яг хэлсэн хэмжээндээ өгч байгаа юм байх” хэмээн бичиж байлаа.

Хамаарал 3. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх захирал Б.Энэбиш гадаадад гараад лав гурван жил болж байна. Түүнтэй нэгэн сэтгүүлч 2014 оны дөрөвдүгээр сард интернэтээр холбогдож ярилцлага авсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Тэрээр “…”Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос Тавантолгойн ордын Зүүн Цанхийн талбай дээр хөрс хуулалт хийж уурхай ажиллуулж, нүүрсээ экспортод гаргаж эхлэхдээ Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авахаар болсон юм. Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой” гэсэн хариулт хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Энэбиш тухайн үеийн засаглалыг атгагчид буюу Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдын даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ шууд хэлсэн нь энэ.

Хамаарал 4. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хэлэлцээг  гардан хийж байгаа. Тэрээр гацаанд орсон хэлэлцээнийхээ талаар одоогоос яг нэг сарын өмнө нэгэн хэвлэлд ийн ярьжээ. “Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна. Ялангуяа “Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж “Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад “эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс “Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй.

Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. “Эрдэнэс таван толгой”-д 150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь “Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл “Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна.

Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. “Чалко”-той байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтай байгаа” хэмээн ярив.

Сү.Батболд ба Тавантолгойн хамаарлын гол гэсэн хэсгүүд нь энэ. Эндээс харвал Сү.Батболд Тавантолгойд байнга нэр зүүгдэж явах эрхэм болж таарах нь. Хэрэв мань эр энэ олон асуултыг эхнээс нь хариултаар нимгэлж байхгүй аваас зузаараад тамтгаа алдах төлөвтэй.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа