Улс төр
Ерөнхийлөгч болох хүсэлтэй Сүхбаатарын Батболдын сонирхолтой баримтууд
Энэ эрхэмтэй гудамжинд тааралдвал танихгүй, дэлгэцийн хойморт налайж байх аваас нэрлэж мэдэхгүй монгол хүн гэж үгүй болов уу. Удам угсаа, боловсрол мэдлэг, төрд хашсан албан тушаал гээд түүний улс төрд эзлэх байх суурь олон хүнээс толгой илүү. Харин эгэл ардын дунд тэрбээр тийм ч нэр хүндтэй биш. Тэр хэрээр улс төрийн каррер нь уруудаж яваа байж ч мэднэ. Яагаад гэдгийг доорхи 30 баримтаар өгүүлэх болно.
Баримт-1
Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж, Ерөнхий сайдын сэнтийд заларч явсан түүний намтрыг он дарааллаар өгүүлэх нь илүүц. Ямартай ч тэрбээр туулай/1963 он/ жилтэй. Зөөлөн жилтэй болоод тэр байх гадна өнгөндөө их л номхон дөлгөөн хүн харагддаг. Харин түүний хүй тасарч, хүү төрлөө хэмээн зарласан газар нь тодорхой бус гэсэн яриа байдаг. Мань хүн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж явах үедээ Улаанбаатарт, энэ л довон дээр хүн боллоо гэж ирээд л сурталчилгаагаа хийж ирсэн бол Сүхбаатар аймагт очихоороо уугуул нутаг минь болоод явчихдаг. “Сүхбаатар аймаг, цагаан дээлт Дамдины Сүхбаатарын хүү” хэмээн эвтэйхэн нь аргагүй өөрийгөө сурталчилдаг тэрбээр Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор Жанжин Сүхийн хөшөөг хүрэлдэж буян үйлдсэн. Харин энэ удаад Дундговиор овоглох хэмжээний болчихсон харайлгаж яваа сураг гарсан. Улстөрчдийн араншин гэж.
Баримт-2
Түүний намтраас тохиолдол хэдий ч сонирхол татахуйц зүйлийг уншиж болно. Эрхэм гишүүний аав нь Дамдины Сүхбаатар бол ээж нь Ц.Янжин. Энэ хоёр буурал хоёулаа эрүүл мэндийн салбарынх. Ц.Янжин гуай хүний гавьяат эмч. Батболд дээрээ нэг ахтай. Нэгхэн насны зөрүүтэй учраас ихэр гэж эндүүрдэг байсан гэдэг.
Баримт-3
Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн гэдгийг манайхан мэднэ дээ. Батболдын намтарт мэргэжилтэн гэдэг үг тоон дотор үсэг цохиж яваа шиг содон харагддаг. Магадгүй энэ нь түүний хашиж байсан албан тушаалуудаас хамгийн жижиг нь болоод тэр байх. Социалист нийгмийн үед Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яам гэж байж. Түүнд 1988 он хүртэл мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны харьяа “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн даргаар томилогдож суга дэвшсэн түүхтэй. Үүнээс хойш эрх мэдэл бүхий албан тушаалын цахилгаан шатанд сууж, оргилд нь, оройд нь хүрэх гэх ганцхан бодлыг цээжнийхээ мухарт тээж яваа.
Баримт-4
Монгол Улс зах зээлд шилжин хөлөө олохгүй бужигнаж байх зуур мань эр алсыг харж хилийн дээс алхан боловсролоо дээшлүүлсэн байдаг. Үүнийхээ хэргийг ч хийсэн. Лондоны Бизнесийн их сургуулийг 1991 онд дүүргэн хувийн хэвшлийн салбарт хөл тавьж, “Алтай трейдинг” ХХК байгуулан ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 оноос улс төр хөөж буй.
Баримт-5
Уг нь тэрбээр Н.Энхбаярын улс төрд бойжуулсан тахиа. Тахиа өндөглөдгийн жишгээр Д. Цогтбаатар гэх хөөрхөн дэгдээхэйг улс төрд хөтлөн оруулж ирсэн. Шаггүй боловсролтой, өрнөдөд магистр хамгаалсан, данс нь ч хоосонгүй эрийг Ерөнхий сайд Н.Энхбаяр олж харан шууд л Гадаад хэргийн дэд сайдаар томилсон. Гадаад хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байхдаа 2002 онд Москвагийн Дипломатын академийг төгсч амжсан сүүхээтэй нэгэн.
Баримт-6
Батболд шиг баян хүн Монголд цөөн. Хөрөнгө мөнгөөр ч, үр хүүхдээр ч тэр. Өмнө нь амьдрал зохиож байсан. Анхны ханиа шохоорхол байсан хэмээн дотны анддаа ам алдсан удаатай.
Баримт-7
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Х.Отгонтуяатайгаа танилцан галзуу барын аманд орохоос ч буцахгүй харайлгаж явах үед нь олон хүн буруушааж байсан ч мань хүн “хайр буруутай юу” хэмээн зөрсөөр байж ханилсан юм гэнэ лээ. Тэд одоо өнөр өтгөн, үр ачаа тойруулан жаргаж суугаа. Тэрбумтан бэртэй ч болсон.
Баримт-8
Урт шар дээлт гэхээр хэнийг хэлж буйг уншигч та юу андах билээ. Энэ эрхмийн буянаар дэд сайдаар ажилласан хоёр жилд улс төр гэж юу байдгийг, улстөрч хэнийг хэлэхийг маш сайн мэдэж авсан тэрбээр УИХ-ын 2004 оны сонгуульд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон түүхтэй.
Баримт-9
Саарал ордонд тухалсан С.Батболд сул гишүүн хэмээгдэн дөрвөн жилийг үдээгүй. Цахиагийн Элбэгдоржийн тэргүүлсэн /2004-2006 онд/ Эвслийн засгийн газарт Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайдаар ажилласан. Экспорт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсны хэргийг тэнд гаргасан болов уу.
Баримт-10
УИХ-ын 2008 оны сонгуульд мөн Сүхбаатар дүүргийн 23-р тойргоос улиран сонгогдсон. Энэ цагаас саарал ордон, Сүхбаатар дүүрэг хоёроос алхам ч холдолгүй өнөөдрийг хүрсэн юмсан уг нь. Ботгондоо хорогдсон ингэ шиг л гурван сонгууль дамжин бөн бөн тэшсэн. Дүүргийн МАН-ыг ч өөрийн болгож амжсан. Улс төрд зуузай холбон давхих дүүтэй ч болсон. Дүүгээ ч өөд татан Гадаад хэргийн сайдаар томилуулж чадсан. Азаар өнөөх нь дажгүй боловсролтой нөхөр байж таарав.
Баримт-11
УИХ-ын 2008 оны есдүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Санжаагийн Баярын тэргүүлсэн Засгийн газарт багтаж, Гадаад харилцааны дэд бус жинхэнэ сайдаар томилогдсон. Асар богино хугацаанд хоёр яамыг тэргүүлж амжсан нөхөр.
Баримт-12
Монгол улсын 25 дахь ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны аравдугаар сарын 28-нд албан тушаалаа өгсний дараа МАХН-аас түүний нэрийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн дэмжлэгийг хүлээн 2009 оны аравдугаар сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдсон түүхтэй.
Баримт-13
С.Баяр улс төрөөс түр хөндийрөх үедээ Монгол Улсыг авч явах найдвар бүхий хүн хэмээн намынхаа нөхдөд захиж, тамгаа гардуулах үеэрээ чихэнд нь “үгүй” гэж хэлж сураарай, тэгвэл хол явна хэмээн шивнэсэн юм гэнэ лээ. Намынхаа даргын үгийг хэр биелүүлж байсныг түүх гэрчилэх биз ээ.
Баримт-14
Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр намын дарга болон Ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгсөн билээ.
Баримт-15
С.Батболдын намдаа гай, гавьяа хоёрыг зэрэг авчирсан үйл явдал гэвэл МАХН хуваагдах үед голомтоо сахиж үлдсэн намынхаа хуьсгалын үеийн нэрийг сэргээж МАН хэмээн нэр хайрласан явдал. Үүнээс болж МАН УИХ-ын 2012 оны ялагдсан гэж үзэх гишүүд ч тааралдсан.
Баримт-16
Одоо тэрбээр Монголд бус олон улсад нэр хүнд бүхий албан тушаал хашдаг. Тэр нь олон улсын зүүний чиглэлүүдийн намын холбоо болох Социнтерний дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажил. Эл албан тушаалд сонгогдсон анхны монгол хүн нь С.Батболд.
Баримт-17
С.Батболдыг Багамын арлуудад оффшор данстай гэх олон улсын мэдээлэл хэсэг дуулиан тарьсан. Эл мэдээлэлтэй холбогдуулан “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Миний хувьд 2004.01.05-нд Капитрон банкаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. Тухайн үед 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Багамын арлуудын оффшор данс нь цаг хугацааны хувьд Засгийн газрын гишүүн болохоос өмнөх явдал“ гэх тайлбарыг сэтгүүлчдэд өгч байсан юм. Харин олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын материалуудыг ил болгосноос хойш дөрвөн сарын дараа Багамын арлуудад бүртгэлтэй оффшор данстай компаниудын баримтыг олж авснаа мэдэгдэж бас нэг дуулианыг дэгдээсэн удаатай.
Баримт-18
Яагаад оффшор данстай нэр холбогдов гэх тухайд хэвлэлийн хуудаснаа ийм баримт үлджээ. С. Батболд, Д.Цогтбаатар нар “Бату майнинг” ХХК-д 2003 онд хувьцаа эзэмшээд 2005 онд заржээ. Эл дуулианы эргэн тойронд хөвөрсөн бас нэг анхаарал татсан зүйл нь түүний ах С.Бат-Очир гэх эрхэм оффшорт данстай байсан илэрсэн явдал. Мухардалд орсон Батболд ч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Би өглөө ахаасаа утасдаж асуухад “Би шалгая” гэсэн. Манай ах 25 жил бизнес хийж байгаа хүн. Бизнесийн хүн бизнесээ хийгээд явж байгаа бол хууль ёсны асуудал. Мэдээж улс төрчийн ах учраас мөнгө татвартай холбоотой асуудлаа шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж хэлсэн байгаа” гэжээ. Тухайн үед оффшор данстай 49 хүний дотор Сү Батболдын ах буюу Сүхбаатарын Бат-Очир хэмээх нэр байгаа нь тогтоодсон юм билээ.
Баримт-19
Ирэх сонгуульд мань ээжийнхээ нутгаас энэрэл хүсч Говьсүмбэр, Дундговь аймгийг сонгосон гэх яриа газар аваад байгаа. Намынх нь дарга түүнд дуртай тойргоо авах эрх өгсөн гэх мэдээлэл үнэн бол хотод ойрхон, хүн ам нь харьцангуй цөөн гэх утгаар сонгосон байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч говийнхон АН-ын Х.Наранхүүгээсээ уйдаад баларч буй.
Баримт-20
Сүхбаатар дүүрэгт түүний хийсэн ажил бий л байх. Монгол Улсын нийслэлийн “А” зэрэглэлийн бүс гэх утгаараа төр төсөв гарган өөд татаад байгаагаас биш мань хүн эртэй сайндаа ч хөгжүүлсэн зүйл байхгүй л болов уу. Сэлбэ гэж өөд татагдаггүй гол байна. Мөнгөөр л урсаад байдаг сурагтай. Эмнэлгийг нь хар. Социализмын үеийнх хэвээрээ. Хүн ам ихтэй том дүүрэг.
Баримт-21
Цахим орчинд түүний тухай өгүүлсэн баримт гэвэл “Сү.Батболд дунговьчуудыг “тархидах”-ын тулд онлайн сургалт гээчийг зохион байгуулсан нь олон нийтэд мэдээлэгдэж, хууль, хяналтын байгууллагынхан очиж таслан зогсоосон байна” гэх мэдээлэл. Түүний эзэмшлийн Чингис зочид буудалд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон сумдын дарга нар, удирдах албан тушаалтнууд буужээ.
Баримт-22
С.Батболд улс төрд дүүтэй болсон шигээ хүүтэй болохыг хүсч буй нь нууц биш. Хүү Б.Баттүшигтээ хэдийнэ албан тушаалын сайн, муу талыг амсуулаад амжсан. Баттүшиг эцгийн бизнесийг авч явахын зэрэгцээ МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн суудалд тухалж буй. Мөн Монголын Морин спорт, тамирчдын нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг ч давхар хашдаг. Харамсалтай нь тус нийгэмлэгийн ерөнхийлөгч З.Ариунболд гэх эрхэм 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр “Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга, хурандаа Д.Дашзэвэг нарыг Авлигатай тэмцэх газарт өгсөн тухай” мэдээлэл цахим сүлжээнд үлджээ.
Баримт-23
З.Ариунболд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Бидний удирдаж, үйл ажиллагаа явуулдаг Монголын морин спортын тамирчдын нийгэмлэг 30 жилийн түүхтэй. Тогтмол үйл ажиллагаа явуулсаар өдий хүрсэн. Гэтэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БХТН-ийн дарга Д.Дашзэвэг нар нь үгсэн хуйвалдаж, хууль бусаар Монголын уран уургач, бугуйлчдын холбоог байгуулсан. За, морин спортын чиглэлээр ийм холбоо байгуулж бололгүй яах вэ. Гэтэл тэд Олон улсын морин спортын холбоо (ОУМСХ)-нд янз бүрийн хуурамч бичиг, баримт явуулсаар байгаад 30 жилийн түүхтэй манай холбооны үйл ажиллагааг зогсоож, оронд нь өөрсдийнхөө хууль бус холбоог бүртгүүлсэн. Үүнийх нь улмаас манай тамирчид сүүлийн хоёр жил олон улсын тэмцээнд оролцох боломж олдоогүй” гэж ярьсан байх юм.
Баримт-24
С.Батболд Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар саяхныг хүртэл ажилласан. Тус намын хороо дотроо тийм ч эв түнжинтэй байдаггүй бололтой. Цахим сүлжээнд тэдний тухай мэдээлэл үлджээ. Сонгуулийн дараа буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд эмэгтэй хүн зодож танхайрчээ гэсэн мэдээлэл тавигдсан байх юм.
Баримт-25
Зураг хөрөг, бичлэг нь үлдсэн дээрх мэдээлэл дотор “Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Мөнгөншагай нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаатан гэнэ” гэсэн өгүүлбэр хэн хүний сонирхлыг татсан байж таарна. Тэгэхээр дүүргийн МАН-ыг хамаатан болоод хуурай дүүтэйгээ хамтран удирдаж байсан тэрбээр УИХ-ын 2020 оны сонгуульд ялалт байгуулах аваас Говьсүмбэр, Дундговь аймагт хамаатнуудаа шилжүүлж байгаад ч болов намын хороогоо байгуулах байх даа.
Баримт-26
С.Батболд:Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж, дараалал ёсоор Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 1.5 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс нийслэлд 600 мянган тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгвэл үүний 65 орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байна. Үлдсэн нь ашиглалтаас гарсан ч бүртгэлээс хасагдаагүй тээврийн хэрэгсэл байна” гэсэн юм.
Баримт-27
Сү.Батболд ба Тавантолгой ХАМААРАЛ
Баримт-28
Сү.Батболдын Лондон дахь 11 сая фунтээр үнэлэгдсэн байрыг худалдахыг хоригложээ
Баримт-29
Сү.Батболдын хэрэг шүүхэд шилжжээ
Баримт-30
Ерөнхий сайд асан Сү.Батболд 200 мянган ам.долларын авлига өгсөн үү
Баримт-31