Бидэнтэй нэгд

Улс төр

Х.Ганхуяг: Шидсэн чулуу бүрт өгөх хариулт нь Банкны хуулийн шинэчлэлт байх болно

Нийтэлсэн

Хөгжлийн банкнаас зээл авсан гэх компанид би нэг ч хувь эзэмшдэггүй…

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй зээлтэй холбоотой асуудлаар тодруулга авлаа.

-Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн. Нэг ёсондоо улс төрд шинэ хүн. Эндээс яриагаа эхлүүлэе гэж бодлоо. Ер нь улстөрч байх ямар байна даа?

Бизнесмэн байх, улс төрд хөл тавих хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй л дээ. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш иргэдийн амьдралд хэрэгтэй, бодит үр дүн авчрах цөөнгүй хууль, тогтоолын төслийн ажлын хэсэгт орж ажиллалаа.  Тухайлбал, эрүүл мэндийн багц хууль, шүүхийн тухай хууль зэрэг томоохон хуулиудад өөрчлөлт хийгдсэн. Одоо банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд явж байна. Энэ бүхнээс харахад бизнесийн салбарт тодорхой бүлэг, хэсгийг чиглүүлж ихэнхидээ бие даан шийдвэр гаргадаг байсан бол одоо асуудлыг илүү олон нийтийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцүүлж, хамтын шийдвэр гаргаж байна. Гэхдээ нэг асуудал нь ард иргэд рүүгээ чиглэсэн ажил, аливаа шийдвэрүүд хэн нэгний амин хувийн эрх ашгийг хөндөж, түүнээс үүдсэн нилээдгүй эсэргүүцэлтэй тулгардаг юм байна.

-Банкны тухай хуулийн төсөл нилээн эсэргүүцэлтэй тулгарч байна. Ямар учиртай өөрчлөлт оруулах гээд байна вэ?

Иргэд хөрөнгийн биржээр дамжин хүссэн банкны хувьцаа эзэмшигч болж, хяналт тавих эрх нь нээлттэй болно. Өөрөөр хэлбэл банкны хувьцаа эзэмшилд тавигдах тоо хэмжээний хязгаарлалтыг тогтоож өгснөөр одоогийн цөөн хүнд төвлөрсөн эрх мэдлийг саармагжуулж, чөлөөт өрсөлдөөнийг идэвхижүүлж, дагаад банкны хууль эрх зүйн орчин сайжирна.

Үр дүнд нь банкууд юм бүхэнд оролцож, улс төрийн шийдвэрт нөлөөлдөг байдал арилна. Цаашлаад зээлийн хүү буурах үндэс суурь бүрэлдэж, иргэдэд очих зээлийн хүртээмж сайжирна. Ер нь бол гол салбарууддаа шударга ёсыг тогтоох гээд зориод байна л даа.

Харамсалтай нь сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бодит байдлыг зориуд мушгин харлуулж, сөрөг дайралтуудыг хийж энэ хуулийн төслийг гацаах гэсэн захиалгат ажиллагаа эрчимтэй явагдаж байгааг Та бүхэн анзаарсан байх.

-Таны хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас зээл авчихлаа гэх мэдээллийн талаар хэлж байна уу?

Би 20 шахуу жил бизнес эрхэлсэн.1990 оны өмч хувьчлалын дараа бизнес эрхлэх боломж хүн бүхэнд нээлттэй болсон. Миний ойр тойрны хүмүүс бизнес эрхлэхээр яагаад надтай хамааруулж харлуулах гээд байгааг ойлгохгүй байна.  Онцлон хэлье, би Хөгжлийн банкнаас зээл авсан гэх “Вертекс” компанид нэг ч хувь эзэмшдэггүй. Зээлийн хувьд, тухайн компанийн зүгээс ч банкнаас тавигддаг шаардлага, зохих журмын дагуу барьцаа хөрөнгөө байршуулж, бизнесийн зээл авсан. Одоогоор эргэн төлөлт нь хэвийн явагдаж байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирүүлсэн.

-За тийм байдаг юм байж. Тэгвэл та Зээлийн хүүг 50 хувь хүртэл бууруулах тогтоолын төсөл нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн байсан. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй юм биш үү?

-Тогтоолын төсөлд жижиг дунд бизнес эрхлэгч болон иргэдийн бизнесийн зориулалтаар авсан зээл хамрагдахаар тусгасан. Өөрөөр хэлбэл 2.5 тэрбумаас дээш ямар ч  зээл энэ тогтоолын төслийн хөнгөлөлтөнд хамрагдахгүй.

Манай Баянгол дүүрэгт гэхэд л 6,000 гаруй жижиг дунд үйлвэрлэл, худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчид байдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад нэг улирал шахуу  үйл ажиллагаа нь бүрэн зогссон.  Ямар ч орлогогүй болсон иргэд өнөөдөр яаж зээлээ, зээлийн хүүгээ төлөх юм бэ? Намайг бизнесийн салбараас сонгогдож гарсан гишүүний хувьд жаргал, зовлонг нь илүү ойлгох хүн гэдэг утгаар иргэдийн зүгээс санал, хүсэлтүүд маш ихээр ирдэг.

УИХ-ын гишүүн бол ард иргэдийн төлөөлөл. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хүлээн авч, ямар нэг гарц, шийдэл гаргахын төлөө явах ёстой биз дээ. Тиймээс энэ тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн тодорхой судалгаа, мэдээлэлд  үндэслэн боловсруулж өргөн мэдүүлсэн.

Дахиад хэлэхэд, банкны тухай хууль болон тогтоолын төсөл хоорондоо ямар ч хамааралгүй. Харин гарах үр дүн нь нийгэм болоод улс төрд шударга ёс, тэгш боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учраас над руу чиглэсэн дайралтуудад тэр болгон хариу өгөх гэж яарсангүй. Банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажилдаа илүүтэйгээр анхаарал хандуулан ажиллаж байна.

-Та дайралтуудтай нүүр туллаа гэж байна. Шантрахгүй цааш явж, эхлүүлсэн ажлаа дуусгана биз дээ?

-Би хүмүүст мөнгө тараая гэсэн хууль санаачлаагүй. Бид улс эх орондоо өөрчлөлт авчирмаар байвал хүнээ хөгжүүлэхээс өөр сонголтгүй.  Сонгуулиар гурван зүйлийн талаар л би онцолж ярьсан, сонгогчиддоо амалсан.  Нэгдүгээрт, хүний хөгжил, боловсролын тэгш хүртээмж, хоёрдугаарт, хүн ардын эрүүл мэнд, гуравдугаарт, бизнесийн орчныг сайжруулах, эрүүлжүүлэх. Тийм ч учраас энэ хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар хичээн ажиллаж байна. Ард иргэдийн зүгээс өндөр хүлээлт үүсгээд буй зээлийн хүүг бууруулахтай холбоотой энэ мэт чухал ажлуудыг улс төрийн явуургүй үйл ажиллагаа болгон сарниулахгүй байгаасай гэдгийг л туйлаас их хүсч байна. Мэдээж улс төрчийн зүгээс ирэх дайралтуудыг  мэдэрч байна, гэхдээ шантрах байсан бол энэ замыг сонгохгүй байсан.

Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа