Бидэнтэй нэгд

Зөвлөгөө

Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Нийтэлсэн

Нойр булчирхай гэдэг нь дасан зохицох чадвартай, ходоодны ард байрлах холимог булчирхай юм. Нойр булчирхай нь дараах үүрэгтэй.

  • Хоол боловсруулалтад оролцдог гадаад шүүрэл
  • Нүүрс ус болон илчлэгийн солилцоог зохицуулах дотоод шүүрлийг ялгаруулдаг байна.
  • Нойр булчирхайн дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлтөөс чихрийн шижин үүсдэг. Чихрийн шижин шалтгаан: Таргалалт, хөдөлгөөний хомсдол, Хоолны дэглэм алдах /архи, тамхи хэрэглэдэг, өөх тос, сахрын хэрэглээ хэтрүүлэн хэрэглэх/

Нойр булчирхайн цочмог үрэвсэл гэж юу вэ? 

Анхдагч болон хоёрдогч шалтгаанаар нойр булчирхайн фермент өөрийн эдийг хайлуулснаас уг булчирхайд үрэвсэл ба үхжилт үүсч, дотоод хордлого, ерөнхий болон идээт үрэвслийн хам шинжээр илэрдэг цочмог эмгэгийг нойр булчирхайн цочмог үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан:

  • Архи, айраг, спиртийн бүтээгдэхүүн /жишээ нь: гөрөөсний цус уугаад, архи ууж нойр булчирхайн цочмог үхжилт үрэвслээр нас барсан тохиолдол байдаг
  • Хоолны дэглэм алдах /ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд гол төлөв хорхог, боодог идсэнийхээ дараа архи ууж, өөх тостой хоол идээд дараа нь хүйтэн ундаа хэрэглэсэн байдаг/
  • Цөсний замын эмгэг, дээд гэдэс ба цөсний замын үйл ажиллагааны алдагдал, хэвлийн хөндийн эрхтнүүдэд хийгдсэн мэс ажилбарууд

Нойр булчирхайн цочмог үрэвслийн эмнэлзүйн шинж:

  • Их хэмжээний тос, өөхтэй хоол болон архи хэтрүүлж хэрэглэсний дараа аюулхай орчим өвдөнө. /Өвдөлт зүүн хавирганы доогуур гэнэт хүчтэй, хурцаар өвдөж улмаар ар нуруу руу дамжин, бүсэлж өвдөнө, нойр булчирхайн аль хэсэг гэмтсэнээс хамааран хэвлийн баруун, зүүн хэсгээр өвдөнө/
  • Хүчтэй бөөлжих, суулгах, гэдэс дүүрэх, аюулхай орчимд цанхайж хатуурах, халуурах бөөлжих, ам хатах, дотор муухайрах, сульдах, хоолны дуршил буурах шинж илэрнэ.

Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл:

  • Төвийн болон захын цусны эргэлтэд өөрчлөлт гарна.
  • Өвдөлтийн шок
  • Цус алдах
  • Гэдэс түгжрэл
  • Бөөрний хурц дутагдал, олон эрхтний дутагдалд орж, үхэлд хүргэдэг.

Оношилгоо: Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Биохими, хэвлийн ЭХО, компьютерийн томографын шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт: Архи, тамхи хориглох, хоолны дэглэм өөхтэй хурц хоол идэх гол төлөв үүний дараа хүйтэн юм уух зэрэг нь нойр булчирхайн хурц үрэвсэлд хүргэдэг. Зөв зохистой хооллох хэрэгтэй. Өвдөлт намдаах зорилгоор хэвлийд халуун жин хэзээ ч тавьж болохгүй. Эсрэгээрээ хүйтэн мөсөн жин тавьж, хоол сойх хэрэгтэй. Эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Эмчилгээ: Эрчимтэй эмийн эмчилгээ, Мэс заслын эмчилгээ

Нойр булчирхайн архаг үрэвсэл гэж юу вэ

Олон төрлийн шалтгааны улмаас үе үе сэдэрч, даамжрах явцтай гол төлөв үрэвслийн шинжтэй, булчирхайлаг эдийн хатангиршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллаг эдийн голомтот ба тархмал гэмтэл. Түүний цоргоны бүтцэд уйланхайн, шохойжилт чулуу үүсдэг, нойр булчирхайн гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах бүлэг эмгэгийг нойр булчирхайн архаг үрэвсэл гэнэ.

Нойр булчирхайн архаг үрэвслийн эмнэлзүйн шинж.

  • Хэвлийн өвдөлт /эхэн үед өвдөлт/
  • Хоолны шингээлт буурах /хоолонд дургүй болох гэдэс дүүрэх, бөөлжис цутгах, сүүтэй хоол цайны зохимжгүй болох/
  • Тослог зүйлээр суулгах /өвчний сүүлийн үед баас тосорхог наалданги болох/
  • Жин буурах – Өвдөхөөс болгоомжлон хоол унд хэрэглэхээс татгалзсантай холбоотой өвчтөн турж эцдэг.

Эмчилгээ:

  • Өвдөлт намдаах
  • Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг
  • Архи хорих
  • Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.
  • Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/
  • Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх
  • Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.
  • Тэжээлийн дутагдлыг нөхөх.
  • Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.

Нойр булчирхайн архаг үрэвслийн тавилан нь: Нойр булчирхайн архаг үрэвсэл анх оношлогдсон үеийн нас, тамхи татдаг, архи үргэлжлүүлэн ууж байгаа байдал, хавсарсан элэгний эмгэг байгаа зэргээс хамаарна. Нойр булчирхайн архаг үрэвсэл 20 жилийн дотор 4% нь хорт хавдарт шилждэг гэсэн судалгаа байдаг.

CGTN мэдээ1 цаг өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 цаг өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ3 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр6 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент6 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий6 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент1 сар өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн