Нийгэм
Халдварын голомт хумигдсан тул БЗД-ийн нэгдсэн эмнэлэг хоёрдугаар сарын 1-нээс нээгдэхээр болжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ“Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг ариутгал халдваргүйтлээ бүрэн хийж, 2021 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа нээхэд бэлэн боллоо.
2020 оны 12 дугаар сарын 16-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хамгийн анхны тохиолдол илэрсэн.
Үүнээс хойш нэг сарын турш халдварын голомтыг хумихын тулд тухайн эмнэлгийн эмч ажилчид, дүүргийн Онцгой комисстой хамтран ажиллаж хүнд үеийг давж чадлаа” гэж тус дүүргийн онцгой комисоос мэдээллээ.
“БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт анх 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр өвчлөл бүртгэгдсэн. Тус эмнэлгийн ажилчид, эмнэлэгт хэвтэж байсан болоод хэвтээд гарсан хүмүүстэй холбоотой халдвар хяналтад орсон” гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа энэ сарын 9-нд мэдээлж байв.