Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Н.Хулан: Яг одоо шинэ номоо бичиж байна

Нийтэлсэн

Н.Хуланг залуус “А year to remember” ном, “Gumuda concept store”-ийг үүсгэн байгуулагч гэдгээр нь сайн мэднэ. Youtube-д “Khulan Nemekhbayar” хуудсыг хөтлөгч, нийгмийн идэвхтэй бүсгүйтэй уулзлаа.

-“A Year To Remember” но­мын­хоо санааг хэрхэн олсон бэ?

-Би Medium гэх сошиал плат­форм дээр блог бичдэг байсан юм. Тухайн үед амьдралаа сонир­холтой, дурсамжтай болгохоор бүтэн жил буюу 52 долоо хоногийн турш шинэ зүйлс суралцах хувийн зорилго тавьсан. Үүнийхээ явцыг тэмдэглэж, туршлага солилцох зорилгоор блог бичдэг байлаа. Нэг мэдэхэд л блог маань өсөж хөгжөөд “A Year To Remember” номын анхны гар бичмэлүүд болсон. Магадгүй блогоос үүдсэн учраас ном маань хөнгөн, уншихад амархан бичигдсэн байх.

-Ном бичих үйл явцад тань тохиолдсон бэрхшээл бий юу?

-Юуг ч хийж бүтээхэд тодорхой хэмжээний бэрхшээл тулгарах нь зайлшгүй асуудал. Гэхдээ нэг их зовоод, шантраад, бууж өгмөөр санагдсан үе огт байгаагүй ээ. Бичих нь миний хамгийн дуртай, хайрладаг ажил учраас ихэнх өдрийг жаргаж өнгөрүүлсэн.

-Хэрэв та өсвөр настан байсан бол өөрийнхөө номыг унших уу. Аль хэсэг нь илүү сонирхолтой байх бол?

-Өсвөр насны охин байхдаа дэргэд минь дэмжээд сонсоод өгөх том эгч байсан ч болоосой гэж хүсдэг байлаа. Харин одоо өөрөө бусдад тийм хуурай эгч нь байж чадах юмсан гэж хүсдэг болсон. Миний бодлоор 17 настай Хуланд “A Year To Remember” номын “Сэтгэл судлаачтай уулзсан нь”, “Хайртай хүнээсээ салсан нь” бичвэрүүд их таалагдах байсан байх.

-Та дахин ном бичих уу. Хэрвээ бичвэл ямар төрлийн ном бичих вэ?

-Яг одоогоор шинэ номон дээр ажиллаж байгаа. Өөрийгөө таньж мэдэх, олох тухай бичихийг хичээж байна.

-Минималист болсноор танд гарсан хамгийн том өөрчлөлт юу байв?

-Би бүрэн минималист болсон гэж хэлээгүй шүү. Туршилт хийсэн тухай бичвэр, видео байдаг. Мини­мализм ярих хэмжээний мэдлэггүй байна. Энэ асуултыг орхие.

-Монголын залуу загвар бүтээгч, дизайнеруудыг танил­цуул­­даг “Гүмүда”-г нээхээр шийд­сэн нь санам­саргүй тохиол­дол уу, бодлоготой алхам байв уу?

-Үргэлж хувийн бизнес эрхэлж, ажил бүтээмжийнхээ алдаа оноог энэ биеэрээ хариуцдаг байхыг хүсдэг байсан. Удаан бодсон хүсэл зорилгоо биелүүлж дөрвөн жилийн турш “Гүмүда концепт” дэлгүүрийг ажиллуулаад сая 2020 онд Ковид19-ийн улмаас хаасан байгаа.

-Хэрэв та сэтгүүлч болоогүй байсан бол ямар мэргэжлийг сонгох байсан бэ?

-Би дунд сургуулиа төгсөөд мэргэжил сонгохдоо сэтгүүлч, хувцас загвар зохион бүтээгч хоёрын дунд их эргэлдэж байж арай гэж шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр сэтгүүлч болж чадаагүй байсан бол яаж ийгээд хувцас хийдэг болох байсан байх. Гэхдээ би зураг зурах, цэвэрхэн сайхан оёх авьяасгүйгээ эртхэн мэдсэн л дээ. Магадгүй дан загвар дээрээ ажилладаг, санаа олдог, бүтээдэг дизайнер болох байсан.

-Өглөө босоод өөртөө хэлдэг үг? 

-Би өглөөд биш оройд өөртэйгээ ярилцаж үйл явдалд дүгнэлт хийж суудаг юм байна. Орой унтахынхаа өмнө ширээнийхээ чийдэнг асаа­гаад өдрийн тэмдэглэлээ бичиж, мар­гааш хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, зорилго алсын хараагаа цэгцэлж авдаг. Миний бүх дэвтэр дээр бичигддэг үг бол “Амьдралын охь шимийг хүртэж яваарай”.

-Нийгмийн сүлжээнд өдөрт хэдэн цагийг зарцуулж байна?

-Нийгмийн сүлжээ нь өөрөө миний ажлын байр болсон учраас арай их цаг зарцуулдаг байж магадгүй. Чатанд хариулж, пост оруулж, захиалга авч, хүргэлтэнд дамжуулж бас хажуугаар нь видео оруулж, сэтгэгдэлд хариулсаар өдөрт гурван цаг гаруй лав зарцуулдаг шүү. Гэхдээ ажлаа хийгээд, дуртай контент бүтээгчээ үзэхээс бусдаар энэ интернэтийн хязгааргүй орчинд бүр ухаан санаагаа алдахгүй байхыг хичээдэг. Нэг мэдэхэд олон цаг утсаа үзчихдэг тохиолдол байдаг учраас помодоро арга буюу 25 минут ажиллаад таван минут амраадаг сэрүүлэгтэй апп хэрэглэдэг.

-Өсвөр насны уншигч­дадаа юуг аминчлан зөвлөх вэ?

-Над руу маш олон хүмүүс ганцхан өсвөр насны амьдрал, өсвөр насны арьс арчилгаа, өсвөр насандаа унших номны талаар асууж бичдэг. Гэтэл өсвөр нас гэдэг чинь хүмүүжил, төлөвшлийн хувьд чухал цаг үе ч гэлээ бүр тийм тусдаа хүмүүс явдаг юм биш шүү дээ. Миний бодлоор битгий хэтэрхий их санаа зовоосой, бүхнийг битгий дэвэргэж бодоосой гэж хүсдэг. Өсвөр насандаа би ч гэсэн их санаа зовдог бай­сан. Хайр дурлал, үерхэл шохоор­хол, мэргэжил сонголт, гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх гээд асуудал зөндөө байдаг. Тэр бүхнийг тэвчээртэйгээр даваад гараарай. Юу ч тохиолдсон тэр бол хорвоогийн төгсгөл биш байх болно.

-Нууц биш бол 2021 оны төлөвлөгөөгөө дэлгээч.

-Энэ жил шинэ номоо гаргах гэдэг маш чухал ажил байгаа. “A Year To Remember” дээр би юу ч мэдэхгүй, бодохгүй их амар байжээ. Амжилтгүй болсон бол би харамсахгүй, санаа зовохгүй “Анхны ном шүү дээ” гээд мөрөө хавчаад өнгөрч болох байсан. Гэтэл анхны ном маань миний төсөөлснөөс амжилттай байж, тодорхой хүрээний хүмүүст их таалагдсан. Сая 10.000 дахь ном маань зарагдаж дууссан. Тэгэхээр хоёр дахь ном маань тодорхой хүлээлтийг давах шаардлагатай, эхний номыг таалсан хүмүүст бас таалагдах хэрэгтэй. Ийм хүлээлт өөртөө тавьчихаад шаналаад сууж байна. Мөн энэ онд видео контентоо таслалгүй хийх, чадвал хувийн шинэ бизнес эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Та видео контентийнхоо сэдвээ хэрхэн олдог вэ?

-Ихэвчлэн инстаграмаар ирсэн сэтгэгдэл, хувийн чатаар бичсэн санал бодлын дагуу хийдэг. Видео контент бол үзэл бодлоо илэр­хийлэх маш сонирхолтой орчин шүү. Youtube дээр видео хийх шийдвэртээ их баяртай байдаг. Би өөрөө видео хийх, бас бусдын хийсэн видеог үзэх их дуртай.

-Яг өнөөдрийн Хуланг тодорхойлооч гэвэл…

-Яг өнөөдрийн Хулан үнэхээр хүсэж мөрөөдсөн амьдралаараа амьдарч байгаа. Би тайван амгалан, санаа зовох яарах зүйлгүй амьдрал мөрөөдсөн. Эд хөрөнгө, өндөр алдар нэр, амбиц ерөөсөө биш. Харин одоо гэртээ, өөрийнхөө цагийн хуваариар, хүссэн сэдвээрээ бичээд, видео хийгээд сууж байгаа минь ёстой л мөрөөдлийн амьдрал. Бас өнөөдрийн Хулан юу хүсэж, юуг хүсэхгүй байгаагаа яг таг мэддэг болсон нь ёстой амар шүү. Бусадтай барьцахгүй, өөрийгөө харьцуулахгүй амьдарч сурах нь их том сэтгэлийн амар амгалан юм байна лээ.

-Арван жилийн дараах Хуланг хэрхэн төсөөлж байна?

-Арван жилийн дараа би 38 настай байх юм. Тэр үедээ ч гэсэн өөрийнхөө сонголтоор, өөрийнхөө цагийн хуваариар амьдарч байхыг хүсэж байна. Мэдээж хүүхэдтэй, гэр бүлтэй болбол энэ эрх дураараа зан маань өөрчлөгдөх байх. Бас энд дурдахад, би заавал эмэгтэй хүн бүр эртхэн гэр бүлтэй болох хэрэгтэй, үр хүүхэд гаргах үүрэгтэй гэж боддоггүй. Болбол тэр биз, болохгүй бол бас тэр биз дээ, аз жаргалтай сэтгэл дүүрэн амьдрах юмсан л гэж боддог. Арван жилийн дараах, 38 настай Хулан ганц бие байсан ч, олон хүүхэдтэй эзэгтэй болсон ч ялгаагүй би тэр цаг хугацааг сэтгэл догдлон хүлээж байна.

Ярилцсан Г.Цэнгүүн

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий3 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий3 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм4 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий7 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол7 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий7 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент7 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм7 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент7 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм7 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент7 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент7 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм7 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ10 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ээжийн хайр

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна