Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Путин: “Уйтгартай байна, охид оо….”

Нийтэлсэн

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өөрт нь  хамааралтай гэгдэх том ордоны тухай өгүүлсэн киноны талаар анх удаа тайлбар өглөө. Тэрбээр уг киног бүтнээр нь үзэх сонирхолгүй байсан тул зөвхөн туслахуудынхаа бэлтгэсэн видео хэсгүүдийг үзсэн аж.


Алексей Навальныйн мөрдлөг-кинон дотор дүрслэгдсэн ганц ч объект түүнд хамааралгүй, урд хожид ч түүнд болон гэр бүлд нь огт хамаагүй байсан хэмээн Путин мэдэгджээ. “Миний өмч хөрөнгө мэтээр тэнд дүрслэгдсэн зүйлсээс аль нь ч надад болон миний ойр дотныхонд хэзээ ч хамааралтай байгаагүй” гэж Оросын оюутны өдрийг тохиолдуулан видео хурал хийх үедээ өгүүлсэн байна. Уфа хотын Газрын тосны техникийн их сургуулийн оюутан Даниил Чемезов кинонд гарч буй  ордон харшийн тухай асуултыг түүнд тавьсан учраас ийнхүү хариулсан аж. Алексей Навальныйн уг мөрдлөгийг Путин зохиомол бүтээл, эвлүүлэг хэмээн нэрлээд, “Эрвээхий хэв маягаар сэлж буй миний зургийг тэнд байршуулсан харагдана лээ.  Одоо хэлэхэд эвгүй хэдий ч, би хааяахан тэгэж сэлэх дуртай. Гэвч миний хэзээ ч очиж үзээгүй ямар нэгэн усан сан дотор сэлж байсан. Энэ юун усан сан болохыг би огт мэдэхгүй. Гэвч би яг тэгэж сэлж байсан шүү. Гэхдээ хэзээ, хаана гэдгийг хэлье. 2016 онд Енисей мөрөнд. Харин тэр кинон доторх зураг бол зүгээр л зохиомол эвлүүлэг. Бидний сайн мэдэх алдартай нэгэн гол дүрийн баатрын хэллэгээр “Уйтгартай байна, охид оо. Ямар нэгэн арай өөр зүйл бодож олооч дээ” хэмээн Ерөнхийлөгч тохуурхангуй өгүүлэв. Тэрбээр уг кинонд дурдагдаж буй зарим хүмүүсийг мэднэ гээд, “Тэнд яригдаж буй хүмүүс дотроос хэн нэг нь миний хамтрагч, урд нь хамт ажиллаж байсан хүн, зарим нэгэн холын хамаатнууд, танилууд байснаас гадна миний огт танихгүй, мэдэхгүй хүмүүс ч тэнд дурдагдаж байна лээ” гэж Путин тайлбарлалаа. Уг киног бүтнээр нь үзээгүй гэдгээ тайлбарлахдаа “Тиймэрхүү мэдээллийг үзэж хараад суух илүүдээ гарсан цаг зав хомсхон учраас би бүтнээр нь үзэлгүй, харин туслахуудын авчирч харуулсан видео хэсгүүдийг л сонирхсон” хэмээн тэрбээр дурджээ. Түүний тансаг орд харшийн тухай мэдээлэл 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд харин одоо тэрүүгээр иргэдийн тархийг угаахад тохиромж­той цаг үе таараад байгаа, иймэрхүү интернэт-киног зохиомлоор бүтээхийн тулд ямар нэгэн видеопрограммууд ашигласан байж таарна гэдгийг тэрбээр тайлбарлав. Түүнээс өмнө Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Путины орд харшийн” тухай уг киног “эвлүүлэг, хог хаягдал” хэмээн шүүмжилж байсан юм.

 

“Навальный болон кино нь тус тусдаа ажиллаж байна”

Навальныйн бүтээсэн баримтат киног асар олон үзэгчид сонирхож байгаа учраас түүнийг “гайхалтай үзэгдэл”, “харилцаа холбооны тэсрэлт” хэмээн улстөр судлаач Глеб Павловский нэрлэжээ. “Киног үзсэн сая сая хүмүүсээс чухам хэд нь Навальныйг дэмжин жагсахад бэлэн байгааг бид сайн  мэдэхгүй. Харин өнгөрөгч оны сүүлчээс эхлэн Навальныйн рейтинг оюутан залуусын дунд ихэд өсөж, Путинг гүйцэж түрүүлэн эхний байранд орчихоод байгаа” талаар тэрбээр ВВС-ийн сурвалжлагчид сонирхуулав. Түүний өгүүлснээр, улс төрийн менежер, технократуудын Навальныйн баривчилгааны талаарх тусгай ажиллагааны үзэл суртал хүмүүсийн нүдэн дээр “нуран унаж”, өөрөөр хэлбэл, хүчнийхэн ялагдал хүлээгээд байгаа аж. “Тэд асуудлыг шийдэх хариуцлагыг өөрсөд дээрээ үүрсэн хэдий ч шийдвэрлэж чадаагүй. Тэдний зохицуулж чадахгүй эрсдэл бий болсон учраас шийдвэрлэж чадахгүйд хүрсэн. Одоо хүчний байгууллагынхан Навальныйн ажилтнуудыг баривчилсаар байгаа хэдий ч олон нийтийн дунд дэгдсэн үйл явцыг зохицуулж чадахгүй байгаа” хэмээн тэрбээр онцлон дурджээ. “Навальный болон түүний бүтээсэн баримтат кино нь тус тусдаа амжилттай ажилласаар байна. Тэд сөрөг хүчнийг, ялангуяа түүн доторх залуусыг сэрээсэн нь өвөрмөц нөхцөл байдлыг бий болгон, Путинд маш хүчтэй цохилт өглөө” хэмээн Павловский тайлбарлав.

“Путины үл хөдлөх хөрөнгийн тухай өгүүлсэн энэ кино яагаад ийм төсөөлшгүйгээр ихэд алдаршив. Мэдээж, олон нийтийн сүлжээний үр нөлөө их байгаа. Зарчмын хувьд аваад үзвэл, хэрэв Навальный маргааш “Макдональдс”-ийн мөрдлөг хийлээ гэж бодоход түүний тухай өгүүлсэн кино Путины орд харшаас ч дутахааргүй өндрийг авах болно” гэж “Трансперенси Интернешнл-Р”-ийн дэд захирал VTimes-д бичжээ. “Навальныйн үйл ажиллагааны хамрах хүрээ улам өргөжсөөр байгааг бид харж байна. Эхлээд Төрийн Думын депутатууд, дараа нь ерөнхий прокурор, Ерөнхий сайд гэх мэтээр хөвөрсөн. Одоо харин Путины ээлж ирлээ. “Твиттер”, “YouTube” гэх мэт медиа сувгууд ч Навальныйд үнэхээр онцгой “хүчин зүтгэж” байгаа” хэмээн шинжээч эрхэм дүгнэв. Уг видео нийтлэгдсэнээс хойш 48 цагийн доторх үзэлтийн тоогоороо орос хэлтэй YouTube сувагт дээд амжилт тогтоожээ. “Сүүлийн хэдэн жил дэх алдар цуутай эстрадын оддын бичлэгийг ч давж гарахаар үзэлтийг энэхүү видео авч чадлаа. Хэдхэн хоногийн дотор 44 сая хандалт авна гэдэг хөгжөөнт шоу биш иймэрхүү бичлэгийн хувьд гайхмаар үзүүлэлт” гэж рекламны нэгэн алдартай группын топ-менежер, Blacklight агентлагийн SMM-захирал Антон Ангел сонинд ярилцлага өгөхдөө дурдсан байна.

 

Навальныйг дэмжсэн бүх Оросын эсэргүүцлийн хөдөлгөөнийг Путин хэрхэн дүгнэв

Энэ сарын 23-нд буюу өнгөрөгч бямба гарагт Оросын 100 гаруй хотод Навальныйг дэмжигчдийн жагсаал цуглаан болсон билээ. Москва хотод гэхэд, 40 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Оросын түүхэн дэх хамгийн нүсэр арга хэмжээ боллоо хэмээн зарим олон нийтийн зүтгэлтнүүд үзжээ. Эсэргүүцлийн тэдгээр хөдөлгөөний талаар Путин  тайлбарлахдаа, “Хүн бүр хуулийн хэм хэмжээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй хэдий ч хуулийн хязгаарыг давсан үйлдлүүд зөвхөн сөрөг үр дагавартай төдийгүй маш аюултай. Хуулийн дагуу бол цагдаагийнхан үйлдэл хийх ёстой” хэмээн өгүүлэв. “Хуулийн хил хязгаараас давсан нөхцөл байдал Орос оронд нэг бус удаа үүсэж, нийгэм, төр засгийг савлахад хүргэж байсан.  Ийм үед зөвхөн үйл явдлыг өдөөж турхирсан этгээдүүд төдийгүй түүнд ямар ч хамааралгүй энгийн ард иргэд хүртэл хохироход хүрдэг” гэж тэрбээр онцолжээ.Мөн АНУ-д Капитоли ордон руу хийсэн халдлагын тухай Путин сануулаад, “Вашингтонд гэхэд, парламентын ордноо эзэлсэн. Тэгвэл тэдгээр хүмүүсийг яаж байгаа бол. Холбооны мөрдөх товчооны удирдагчдын нэг нь  “Бид урт гартай учраас бүгдийг олж, бүгдийг суулгах болно” гэж хэлсэн. Дотоодын терроризм гээд 15-25 жил ч оноох магадлалтай. Тэд ч гэсэн улс төрийн уриа лоозонтой гарч ирцгээсэн хэдий ч хуулийн хязгаараас давсан. Тэгвэл манайд яахаараа хуулиас давсан бүгдийг зөвшөөрнө гэж. Үгүй шүү” хэмээн эрсхэн өгүүлэв.

 

Геленжик дэх ордон

Навальныйн “Дворец для Путина” кино энэ сарын 19-нд  YouTube-д нийтлэгдсэнээс хойш одоогийн байдлаар 90 сая гаруй хандалт аваад байна. Энэ бол Геленжикээс холгүй, Хар далайн эрэг дээр байрлах нүд гялбам ордон харшийн талаар өгүүлдэг хоёр цаг үргэлжлэх кино юм. Уг ордон Ерөнхийлөгч Владимир Путины эзэмшлийнх бөгөөд түүний тойрон хүрээлэгчид санхүүжүүлдэг хэмээн Навальный батлаад байгаа юм. Навальныйн өгүүлснээр, энэхүү ордон өргөөг жирийн хамгаалагчид, цэцэрлэгчид, барилгачдаас авахуулаад Оросын хамгийн баян, алдартай хүмүүс гээд хэдэн зуу, мянган хүмүүс харж ханддаг аж. Тэнд ажиллагсдад камертай гар утас хэрэглэхийг хориглодог бөгөөд тийшээ ирж буй машинуудыг видеокамер бүхий толь, оношлогооны нүхний тусламжтайгаар бүхээг, ачаа тээшний хэсгийг нарийн нягт нэгждэг тухай Навальныйн мөрдлөгөд өгүүлжээ. Уг цогцолборын нийт талбай 68 га, ордны хэмжээ нь 17691 метр/кв . Ордны ойролцоох долоон мянган га газар нь  Холбооны аюулгүй байдлын зөвлөл /ХАБЗ/-ийн мэдэлд буюу хаалттай бүс нутагт тооцогддог тухай мөрдлөгөд дурдаад, уг ордонг Орос дахь хамгийн том хувийн байшин хэмээн Навальный нэрлэсэн байна. Хаалттай газар нутаг дээр тус ордноос гадна битүү мөсөн ордон, сүм хийд, 2,5 мянган метр/кв хүлэмж, 80 метр урт гүүр, амфитеатр байрладаг аж. Тэрхүү ордон эгц эрэг дээр байрладаг учраас далай руу гарахад зориулж тусгай хонгил ухсан, түүний төгсгөл хавьд далай руу харсан үзэмж бүхий амталгааны өрөөтэй талаар уг мөрдлөгөд өгүүлжээ.  Бас ордон байрладаг хошууны ойролцоо загасчлах, хаалттай газар нутаг дээгүүр онгоц нисэхийг ХАБЗ-ийн зүгээс  хориглодог гэнэ. Энэхүү баримтат кинонд ордны план зураг болон өрөө тасалгаануудыг 3D загварчлалын тусламжтайгаар үзүүлэх бөгөөд тэдгээр зургуудыг тэнд засвар хийж байсан ажилчид авсан хэмээн Навальный тайлбар­лажээ. Ордон дотор хэд хэдэн саун, усан сан, үсчний газар, аквадискотека ажиллаж, мөн өвлийн цэцэрлэг, хөгжимт зочны өрөө ч байрладаг аж. Ордон доторх зөвхөн ганц унтлаганы өрөөний талбай гэхэд 260 м/кв, тавилгууд дотор 2,6 сая рублийн үнэтэй ваар, гурван саяын үнэтэй буйдан, 4,3 сая рублээр үнэлэгдэх кофены ширээ хүртэл байна. Мөрдлөгийн киног бүтээгчид уг ордны санхүүжилтийн схемийг гаргаж, Путины эртний хамтрагч, “Транснефть”-ийн тэргүүн Николай Токарев, “Роснефть”-ийн тэргүүн Игорь Сечин нараас гадна бизнес эрхлэгч Юрий Ковальчук, Геннадий Тимченко нар тэнд дурдагджээ. Мөн “Проект”-ийн мэдээлэлд Путины дотны танил хэмээн нэрлэгдээд буй Светлана Кривоногих, Ерөнхийлөгчтэй янаг амрагийн харьцаатай хэмээн олон жилийн турш хэвлэлүүдэд бичигдээд байгаа гимнастикч Алина Кабаева нар ч схемд багтсан аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа