Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Бумдарь: Хөшигний ард үүссэн том зөрчил энэ цаг мөчид хальж байна хэмээн дүгнэж болно

Нийтэлсэн

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна. Хөшигний ард ямар улс төр өрнөв?

-“Бүгдээрээ харлаа, үзлээ” гэдэг улс төр болж байна даа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргаад бараг долоо хонох гэж байна. Нийгэм бүхэлдээ юу болоод өнгөрөв гэж үнэлэлт дүгнэлт өгч байх шиг байна.

Нийгмийн тодорхой хэсэг хариуцлагатай, ёс зүйтэй улс төр хийж байна гэж үзэж байгаа бол ажлаас зугтлаа сонголт хийсэн сонгогчдын хүсэл зорилгыг үл тоомсорлов гэх хэсэг ч байна.

Тэгэхээр бид нэг зүйлийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Амаржаад удаагүй эхийг ямар ч бэлтгэлгүй зөөсөн хэмээн тайван жагсаал болсон. Үр дүнд Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд огцрох өргөдөл гаргасан. Ингээд жагсаалын үр дүн гарлаа гэж бодож байтал Ерөнхий сайд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох талаар хүсэлт тавьж ард иргэддээ хандаж тайлбар хийсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тайлбарт анхаарал хандуулах хэрэгтэй байх гэж бодож байна. Тодорхой субьектүүдийн үл ойлголцол, улс төр, эрх ашгаас үүдэлтэй гэсэн санааг бүрэн дүүрэн илэрхийлсэн тайлбар хийснийг бүгд санаж байгаа байх. Тэгэхээр хөшигний ард их том зөрчил үүсч, тэр нь энэ цаг мөчид хальсан байна гэж дүгнэх боломжтой юм.

-Ер цаашид улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөх бол?

-Шинэ засаг хэрхэн бүрдэхээс бүх зүйл шалтгаална. Эрх баригчид эв санаа, эв нэгдэл үзэл гэсэн уриагаар Ерөнхийлөгчийн сонгуульд орох эсэх нь кабинет хэрхэн бүрэлдэхээс харах боломжтой байх. Шинэ Ерөнхий сайдын хувьд “Ковид-19”-тэй холбоотой бодлого, зохион байгуулалтын өөрчлөлтийг нэн яаралтай өөрчлөх биз. Сонгуульд хэрхэн бэлтгэж ямар үр дүн гаргах нь кабинетын цаашдын тогтвортой байдал, улс төрийн амьдралд шууд нөлөөлөх байх гэж таамаглаж байна.

Хамгийн гол нь эдийн засаг, нийгмийн энэ хэцүү нөхцөлийг амжилттай даван туулах нь улс төр, бодлого барих шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар хаврын улстөржилт эхэлсэн байна. Сонгууль хүртэл олон сонин зүйлсийг нийгэм харах шинжтэй. Мөн улс төр нийгмийн анхаарлын төвд орсон байгаа. Учир нь хөл хориотой холбоотой нийгмийн энгийн харилцаа зогссон тул оролцох боломжтой харилцаа нь цахим улс төр болсон.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургадугаар сард зохион байгуулахаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргаан ихээхэн өрнөж байна. Өмнөх Ерөнхийлөгчид болон ялангуяа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших үндэсгүй талаар улс төрийн хүчнүүд байр сууриа илэрхийлж байна. Ер нь одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломж хэр байна гэж та харж байна?

-Үүнд хуульчид өөрсдөө хоёр хуваагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оролцсон, тэр үед үзэл санаагаа уралдуулсан судлаачид хүртэл хоёр тайлбар хийж байгаа нь нийгмийг төөрөгдүүлж байх шиг байна. Үндсэн хуулийн Цэц ямар тайлбар хийхийг л харах үлдэж байна даа.

Хувь судлаачийн үүднээс харахад тодорхой боломж, дахин нэр дэвших боломж байсан учир Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгч дэмжин ажилласан гэж бодож байна. Үндсэн хуулийн Цэцийн дээр хөх тэнгэр байдаг учир тэр институцийн дүгнэлтийг эцсийн хэмээн хүлээх хэрэгтэй байх.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн. Энэ нүүдлийг та хэрхэн харж байна. Дараагийн нүүдэл нь юу бол?

-Дээр ч мөн дурдсан. Ерөнхий сайдын огцрох тайлбарыг бүрэн унших хэрэгтэй. Тэндээс тодорхой асуудлыг маш тодорхой тавьсан байгааг олж харах болов уу. Ерөнхийлөгчийн асуудалд хандах байдалд шүүмжлэлтэй хандсан байсан. Дараагийн нүүдэл нь улс төр хийнэ гэж тайлбараас ойлгосон. Тэгэхээр идэвхтэй улс төрийн амьдралд оролцох байх. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхийг нам болон хувь улстөрч өөрөө шийдэх биз. Одоогоор нэр дэвшихэд хамгийн рейтинг өндөртэй улстөрч байх.

-Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд?

-Засаг огцрохтой зэрэгцэн Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тайлбарууд гарсан. Шинэ Ерөнхий сайдын асуудлыг хүлээлгэж байна. Талбай дээрх жагсаал, өлсгөлөн зарлалт болон сошиал орчин дахь улстөржилт зэргээс харахад улс төрөөс явахгүй өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа нь харагдаж байна. ирэх сонгуульд өрсөлдөх боломжийг хайх, үгүй аваас дүйх хэмжээний улс төр хийх зорилготой болов уу гэж бодож байна.

-Шинэ Ерөнхий сайдын дүр нийгэмд нэлээд хүлээн зөвшөөрөгдчихсөн байгаа шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээж байгаа хамгийн том сорилт юу бол?

-Хамгийн том сорилт цар тахалтай холбоотой нийгэм, эдийн засгийн онц хүндэрсэн асуудлуудыг давах шинэ стратеги баримтлах, төсвийн тодотгол, Ерөнхийлөгчийн сонгууль байх. Түүнээс намын 100 жилийн ой энэ тэр бол баяр ёслолын шинжтэй зүйл.

-Монголд цар тахлын нөхцөл байдал ихээхэн газар авч байна. Өмнө УОК-оос энэ оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн вакцинжуулалтыг өрнүүлнэ хэмээн мэдэгдсэн. Тэр хүртэл одоогийн нөхцөл байдал хэрхэх бол?

-Үүнийг одоогийн Засгийн газраас гэхээс илүүтэй өмнөх засгийн газартай холбоотой авч үзэх хэрэгтэй. хамгийн түрүүнд яагаад вакцин захиалаагүй байсан талаар тодорхой тайлбар авах нь зөв. Вакцин хийлгэж байж олон улсын харилцаанд орох нь тодорхой болчихлоо. Тиймээс улсаараа түгжигдээд суухгүй байх гэдэгт итгэж байгаа тул дипломатын түвшинд, бодлогын түвшинд вакцин захиалах талаар хэлэлцээ хийгдэж байгаа гэж итгэж байна.

Гол нь Ерөнхийлөгчийн сонгууль, намын 100 жилийн ой гэсэн улс төрийн акц хийх шаардлагатай үйл ажиллагаанууд хүлээгдэж байгаа тул гэнэтийн бэлэг болох магадлал ихтэй. Вакцин иртэл яахав хэдүүлээ хөл хорионд орох нь ороод, урьдчилан хамгаалалт, сэргийлэлтээ сайн хийгээд явах асуудал байна. Гол нь нийгэм бараг зэрэгцэн амьдрах тал дээр дасан зохицож байх шиг байна.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн