CRI Монгол радио
Олон талт үзлийг хэрэгжүүлэхийг уриалав
Дэлхийн эдийн засгийн форум 25-29-ний өдөр “Давосын хэлэлцэх асуудал” сэдэвт онлайн яриа хэлэлцээг зохион байгуулав. Олон орны удирдагчид хэлсэн үгэндээ олон улсын хамтын нийгэмлэгийг эв нэгдэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт үзлийг хэрэгжүүлэн, цар тахал, эдийн засгийн уналт зэрэг дэлхийн сорилтуудыг хамтдаа зохицуулахыг уриалав.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хэлэхдээ, хүн төрөлхтөн ямар ч бэлтгэлгүй нөхцөлд цар тахалд нэрвэгдэж, тойруу замаар явах, алдаа гаргах зэргийг ойлгож болно. Өдгөө олон талт үзэл, хүлээцтэй байдлыг сэргээх цаг болжээ. Дэлхий нийтээрээ “эв нэгдэл, хамтын ажиллагааг”-г бэхжүүлэх ёстой. БНСУ нь дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын нээлттэй, тогтвортой орчныг хангах, дэлхийн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй сэргэлтийг дэмжихийн тулд Их хорийн гишүүн орнуудтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлэхийг хүсэн хүлээж байна.
Германы Канцлер Меркель “Энэ бол олон талт үзлийн эрин үе” гэж хэлээд Герман, цаашлаад ЕХ-ны орнуудыг сэргээх бодлогыг боловсруулахдаа хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа багасгах биш, харин нэмэгдүүлэх хэрэгтэй. Худалдааны салбарт Дэлхийн Худалдааны байгууллага гол цөм нь болж байгаа бөгөөд “Бүс нутгийн эдийн засгийн бүх талын түншлэлийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь “анхаарал татахуйц” үр дүн болохыг онцлон тэмдэглэв.
Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга цар тахлын нөхцөлд улс орнуудын эв нэгдэл урьд урьдынхаас илүү чухал болохыг онцлоод, Япон улс “чөлөөт, шударга” эдийн засгийн хүрээг өргөжүүлж, чөлөөт худалдааны системийг бэхжүүлэхийн тулд хичээл зүтгэл гаргана гэжээ.