Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Д.Сумъяабазар: Цар тахалтай зэрэгцэн амьдрах эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ

Нийтэлсэн

Улсын онцгой комисс хуралдаж, 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзсэн.

Энэхүү хуралдааны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын гишүүдтэй хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг авч, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас нэг хэсэгтээ энэхүү халдварт өвчинтэй зэрэгцэн амьдрахаас өөр аргагүй байгааг Засаг дарга онцлоод, нийслэлийн төр, захиргааны бүх байгууллагууд иргэддээ үйлчлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстойг анхаарууллаа. Тиймээс төрийн захиргааны төв байгууллагууд, Захирагчийн ажлын алба, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагууд мэргэжил, арга зүйн талаас туслан дэмжиж ажиллахыг сануулсан юм.

Мөн тэрбээр коронавируст цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, эдийн засгийг сэргээх цогц төлөвлөгөөг нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүн боловсруулна гэдгийг хэллээ.

Засаг дарга Д.Сумъяабазар “Хэдий цар тахалтай нүүр тулж байгаа ч нийгэм, эдийн засгийг сэргээхэд онцгой анхаарах ёстой. Тиймээс цар тахалтай зэрэгцэн амьдрах, эрсдэлийн менежмент рүү үйл ажиллагаагаа чиглүүлнэ” гэлээ.

Мөн бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд, ахмад настны халамжийн төвүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийг хэрхэн мөрдүүлж байгаад хяналт, шалгалт хийхийг НМХГ, НЭМГ-т үүрэг болгосон юм. Түүнээс гадна орон сууцны агааржуулалтын хоолойгоор дамжиж халдвар тархах магадлал өндөр байгаа учраас үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны хүмүүст даалгалаа. Мөн тусгаарлах байруудыг нэмж байгуулах зочид буудлуудын судалгааг яаралтай гаргахыг үүрэг болгосон юм.

Засаг дарга Д.Сумъяабазар эцэст нь Улаанбаатар хотод “Нэг хаалга-нэг хүн”, “Нэг хашаа-нэг хүн” аяны хүрээнд нийслэлийн 412 мянга гаруй өрхөөс нэг гишүүнийг хөл хорионы хугацаанд багтаан шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг хэлээд, энэхүү ажлын бэлтгэл ажлыг яаралтай хангахыг үүрэг болгосон юм.

Үүнд нийслэлийн харьяа агентлагийн албан хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа