Бидэнтэй нэгд

Нийгэм

Хуурамч шатахуун шалгах ажлын хэсгийг тарааж, хэргүүд яагаад замхрав

Нийтэлсэн

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуурамч шатахуун импортлогч компаниудын жинхэнэ эздийг тодруулсан ч зарлаагүй байгаа

Хуурамч шатахууны асуудлыг хөндөөд олон оныг үдэж байгаа ч асуудал шийдэгдэж нэг талдаа гараагүй байна. Яагаад гэхээр хуурамч шатахууны цаана улс төр, бизнесийн бүлэглэл байдаг учраас яаж ч чаддаггүй гэх байр суурийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос илэрхийлсэн юм. Манайд хуурамч шатахуун оруулж ирэх боломжийг Засгийн газрын 2012 оны 112 дугаар тогтоол олгосон бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд 177 дугаар тогтоол гаргаж, энэ эрхийг зургаан жилээр сунгасан нь хуурамч шатахууны наймааг улам бүр дэлгэрүүлсэн гэж үздэг.

Хотын дарга Д.Сумъяабазарыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байх үед хуурамч шатахууныг шалгах Ажлын хэсэг байгуулан, АМГТГ-аас н.Раднаасэд гэдэг хүнээр ахлуулан ажилласан байдаг. Ажлын хэсгийн хувьд чамгүй сайн ажиллаж, таван компанийн оруулж ирсэн шатахуунд шалгалт хийн, хуурамч болохыг баримтаар баталгаажуулжээ. Тиймээс Ажлын хэсгийнхэн Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшинд албан бичиг илгээн, үүнд арга хэмжээ авч өгөхийг хүссэн ч Ажлын хэсгийн хүчийг илтэд сулруулж тарамдуулсан гэдэг.

Учир нь Ажлын хэсгийн ахлагч н.Раднаасэдийг холбогдох байгууллагуудад дүгнэлтээ танилцуулж явах зуурт албан ажлаас нь учир битүүлгээр чөлөөлсөн байдаг. Үүнд бүлэглэлийн оролцоо байсан гэдгийг эх сурвалж хэлсэн. Түүний оронд АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаярыг томилсон ч сүүлдээ энэ Ажлын хэсэг байгаа эсэх нь мэдэгдэхээ больжээ.

Уг Ажлын хэсэгт н.Раднаасэдээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шинжээч Д.Даваабаяр, Мэргэжлийн хяналтын газраас А.Бямбадорж нарын хүмүүс орж ажилласан ч Ажлын хэсгээ тодорхойгүй шалтгаанаар орхисон байдаг. Тиймээс Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс удаа дараа шаардлага тавьсан ч шалгалтын ажил ямар ч үр дүнгүй болсон байна. Тэгэхээр хуурамч шатахуун шалгах Ажлын хэсгийг санаатай тараасан гэж үзэж болохоор. Үүний зэрэгцээ хуурамч шатахуун оруулж ирдэг нь нэгэнт тогтоогдсон “Алтан оршихуй групп”, “Трафигура” зэрэг компанийн хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан нь бас л чимээ алдарлаа. Үүний цаана ямар нэгэн том хүч байгааг ч анзаарч байгаа биз ээ. Мөн “Ганвор Сингапур” хэмээх компанийн хэргийг эрүүгийн цагдаагийнхан мөрдөж эхэллээ хэмээсэн. Ноцтой нь “Ганвор Сингапур”  компани нь Монголд шатахуун нийлүүлэх эрхгүй ч энэ компанийн Монгол талын гүйцэтгэх захирал А.Дамдиндорж гэгч эхнэрийнхээ ахын нэр дээр бүртгэлтэй “Петрохаан” компанийн тусгай зөвшөөрлийг ашиглан, ОХУ-аас 3000 тонн дизель түлш, 9000 тонн керосин оруулж ирээд төмөр замын Дархан, Чойр, Рашаант, Толгойт өртөөний ойролцоох агуулахуудад буулган, урьд нь ашигласан тосыг химийн аргаар дахин боловсруулж гаргаж авсан шингэнтэйгээ хольж найруулаад  зардаг байсныг тогтоожээ.

Мөн А.Дамдиндорж нь “Ганвор Сингапур” компанийн эздийнхээ Хятадаас авчирсан хуурамч шатахууныг Шатахуун түгээх станцуудад маш хямд үнээр шахаж байсан байна. Түүгээр зогсохгүй “Петрохаан” компанийн нэрээр оруулж ирсэн дээрх бүх дизель түлш, керосиныхоо улсад төлөх ёстой татварын 2.3 тэрбум төгрөгийг төлөлгүй бултуулах гэж оролдсон зэрэг ноцтой зүйл чухам юу болов зэрэг хуурамч шатахуун тойрсон асуудал олон. Энэ мэт нь зөвхөн одоо илэрч бидэнд мэдэгдээд байгаа зүйл. Гэхдээ нэг чихэнд чимэгтэй мэдээлэл бий. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуурамч шатахуун импортлогч компаниудын жинхэнэ эзэмшигчдийг тодруулжээ. Одоогийн байдлаар олон нийтэд зарлаагүй нь манай зарим эрх мэдэл бүхий хүмүүсийн нэр байдаг аж.

 

Багануурын уурхайд жилд таван тэрбум төгрөг, Шивээ-Овоогийн уурхайд хоёр тэрбум хохирол учирсныг тогтоожээ

Хамгийн аюултай нь хуурамч шатахуунаас үүдэж асар их хохирол учирч байгааг мэргэжлийнхэн дурддаг.  Манай нэг жилийн шатахуун түлшний хэрэглээний 70 хувь нь буюу 1.4 сая тонн нь дизель түлш байдаг. Дизель түлш нь манай эдийн засгийн гол хөшүүрэг болох уул уурхайд хэрэглэгддэг гэхээр асар их хохирол учирч байгаа нь ойлгомжтой. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос Багануур, Шивээ-Овоогийн уурхайд судалгаа хийхэд Багануурын уурхайд жилдээ шатахуун түлшнээс үүдэлтэй таван тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан бол Шивээ-Овоогийн уурхайд хоёр тэрбум хохирол учирсныг тогтоожээ. Мэргэжилтнүүд зөвхөн хоёр уурхайд шалгалт хийхэд гарч байгаа хохирол энэ юм. Үүнээс цаана мэдэгдэхгүй ямар их хохирол учирч байгааг таахын аргагүй.

Мөн стратегийн гол түшиц салбар болох төмөр зам, Оюутолгой, Тавантолгой бүгд дизель түлш хэрэглэдэг. Эдгээр голлох салбарын шатахуун түлшийг манай ихэс дээдэс залгуулж шахдаг гэхээр тун ч аюултай. Мэдээллээс харахад өнөөдөр шатахуун түлш хэрэглэгчдийн 20 хувийг хуурамч шатахуун түлш эзэлж, таван машин тутмын нэг нь хуурамч шатахуунаар явж байна. Үүнээс үүдэж, манай автомашин эзэмшигчид жилд 60 тэрбум төгрөгийн хохирол хүлээдэг. Өөрөөр хэлбэл хуурамч шатахуунаас болж автомашины 60 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд анги эвдэрч байна гэсэн үг. Тэгвэл бүлэглэл хуурамч шатахуунаас жилдээ 150-200 тэрбум төгрөгийн ашиг олдог байна.

Гэхдээ бидэнд хуурамч шатахууныг хазаарлаж орж ирэхгүй болгох гэрэл гэгээ бий. Манай нефтийн магнатуудын нэг, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар чуулганы танхимд хуурамч шатахууны талаар ноцтой мэдээлэл дэлгэж байна, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ч энэ тухай байн байн хөнддөг. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон олон жилийн турш монголчуудыг хохироож буй хуурамч шатахууны бизнестэй тэмцэнэ гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Үүнээс харахад Засгийн газарт ч Хууль тогтоох дээд байгууллагад ч хуурамч шатахууны эсрэг зогсож байгаа цөөнгүй гишүүд байна. Уг нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос Үйлдвэрчний эвлэлтэй хамтран холбогдох бүхий л байгууллагад хандаж хуулийн төсөл өргөн барьсан юм билээ. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхэд “Стандарт байхгүй бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулж болохгүй” гээд унагаажээ. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Б.Анхбаяр таван стандарт батлуулсан ч одоогоор чимээгүй байгааг дуулгалаа. Ямар ч байсан стандарт баталчихсан болохоор хуулийг хэлэлцэх эрх зүйн үндэслэл үүсэж байна. Гагцхүү бүлэглэл ямар нэг зүйл гаргаж ирээд гацаачихгүй л бол шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ