Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Алтанцэцэг: Прокурорын байгууллагад QR код хуурамчаар үйлдсэн, олгосон 60 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ үед Улсын Онцгой комиссоос зайлшгүй шаардлагатай тусгай чиг үүрэг бүхий 11 чиглэлийн 13 байгууллагын тээврийн хэрэгслийг автозамын хөдөлгөөнд оролцуулахаар “QR” кодыг олгосон. Гэтэл иргэд “QR” кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцох явдал цөөнгүй гарсан байна.

Прокурорын байгууллагад хөл хорио тогтоосон хугацаанд QR код хуурамчаар үйлдсэн, хууль бусаар бусдад олгосон гэх гэмт хэргийн шинжтэй нийт 60 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс 47 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 3, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 2 хэрэг байгаа юм.  Эдгээр хэргүүдээс дийлэнх нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгджээ. Хуурамч QR кодтой холбоотой хэргийн талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Алтанцэцэгээс тодруулсан юм.

Хан-Уул дүүргийн прокурорын газар хуурамч QR кодтой холбоотой хичнээн хэрэгт хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Хөл хорио тогтоосноос хойш өнгөрсөн нэгдүгээр сарын  25-ны өдрийг хүртэл хугацаанд  Хан-Уул дүүргийн прокурорын газарт хуурамч QR кодтой холбоотой  зургаан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн ба хоёр нь шалгагдаж  дуусаагүй байна. Үүнээс нэг гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэг, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан нэг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Харин иргэн Б-д холбогдох “QR кодыг хуурамчаар үйлдэж, тээврийн хөдөлгөөнд оролцсон” гэх эрүүгийн хэрэгт тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хэлэлцээд, иргэн Б-г гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Шүүгдэгчид  ямар зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн бэ?

-Дээрх хэргийн тухайд шүүгдэгч Б нь гэрийнхээ компьютер дээр Улаанбаатар хот дотор замын хөдөлгөөнд оролцох QR код бүхий тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэн 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо ашиглан явж байсан нь тогтоогдож, улмаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Прокуророос тухайн иргэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрлийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор иргэдэд хандаж анхааруулж хэлэх зүйл юу байна вэ?

-Иргэд QR кодыг хуурамчаар үйлдэн, ашиглаж байгаа үйлдлээ энгийн жижиг зүйл мэт ойлгож байгаа ч энэ нь эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл хэмжээнд үр дагаварт хүргэнэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Улсын онцгой комисс 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих шийдвэр гаргасан. Энэ үед иргэд замын хөдөлгөөнд оролцох зорилгоор аливаа тусгай зөвшөөрөл, албаны үнэмлэх зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэхгүй байхыг Хан-Уул дүүргийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ