Бидэнтэй нэгд

Нийгэм

Цагаан сар дөхөж, үсчний газраар үйлчлүүлэгчид нэмэгджээ

Нийтэлсэн

Хатуу хөл хорионы уршгаар хувийн хэвшлүүд ажиллах боломжгүй болж, эдийн засаг хүндэрч буй. Тиймдээ ч нэгдүгээр сарын 23-наас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарлаад байсан үсчин, гоо сайхан, бүх төрлийн худалдааны төвүүд хэвийн ажиллаж эхэлсэн. Үйл ажиллагаа нь нээгдээд удаагүй байгууллагууд ямар ч ашиггүй байгааг ч хэлж байна. Ялангуяа үсчин, гоо сайханчид хүний хүслэн болж байгаа гэхэд хилсдэхгүй. Үсчин нээгдэхээс өмнө хоёр сар гэртээ бүгсэн иргэд үйлчилгээ нээгдсэн эхний өдрүүдэд бөөгнөрөл үүсгэж, дугаарлан үйлчлүүлжээ. Улмаар нэгдүгээр сарын 26-нд Эрүүл мэндийн яамнаас “Гэрээр үсээ засуулсан гурван хүнээс Covid-19 илэрсэн” гэж мэдээлснээс хойш хүмүүс үйлчлүүлэхээ больсон байна.

Монголчууд цагаан сараар өнгө зүс сайхан шинэлэхийг эрхэмлэдэг учраас эдгээр өдрүүдэд үсчний газраар үйлчлүүлэх хүмүүс эргээд нэмэгджээ.

Баянгол дүүрэг, гуравдугаар хорооллын эцэст байрлах үсчний газраар өчигдөр (2021.02.07) 13.00 цагийн үед ороход ажилчдаас нь өөр холхих хүнгүй хоосон шахуу байлаа. “Ямар үйлчилгээ авах вэ” гэсээр жирэмсэн эмэгтэй халуун хэмжигч барин угтав. Хаалган дээрээ бүртгэлийн QR код наасан учраас утсаараа уншуулахыг ч мөн сануулж байлаа. Өрөөний жижигхэн цонхsг онгойлгосныг харахад агаар сэлгэлт хийж байгаа нь илт байв. Өмнө нь тус үсчинд дөрвөн хүн ажилладаг байсан бол хүн хоорондын 1.5-2 метрийн зай барихын тулд хоёр ээлжид орж ажиллах болсон байна. Түрээсийн төлбөрөө ч түрээслэгчтэйгээ тохирон, уян хатан байхаар зохицуулалт хийжээ. Хоёр үсчин хамгаалалтын нөмрөг, малгай, амны хаалт, хоёр давхар бээлий өмссөн байна. Ийнхүү үйл ажиллагаа нь нээгдсэн байгууллагууд халдвар хамгааллын дэглэм сахих ёстойг бүрэн ухамсарласан нь сайшаалтай.

“ХАЛДВАР АВАХ ВИЙ ГЭСЭН АЙДАСТАЙ БАЙГАА Ч АЖИЛЛАХААС ӨӨР АРГА”

Үүднээс  угтаж авсан жирэмсэн эмэгтэй энэ үсчинд ажиллаад гурван жил болжээ. Хоёр сарын дараа шинэ хүнээ өлгийдөн авна.

Тэрбээр “Хэдэн төгрөг олох чухал. Халдвар авах вий гэсэн айдастай байгаа ч ажиллахаас өөр арга” алга гэв. Өөр нэг үсчин хүүхэн “Таксинд явдаг, зах дээр зогсдог гээд өдрийнхөө орлогоор амь зуудаг иргэдийн амьдрал таг зогсох нь. Орлогогүй учраас хаанаас мөнгө олж, түлээ, нүүрс, хүнсээ авах вэ” хэмээн бухимдангүй хэллээ.

Нийслэл хотын 401 өрхөд арванхоёрдугаар сарын 5-наас 9-ний хооронд хийсэн судалгаагаар өрхийн орлого бүх нийтийн бэлэн байдлын үеэр 40 хувиар буурсан үр дүн гарсан. Үүнээс харахад өдрийн орлогоороо амь зуудаг иргэдийн амьдрал Covid-19 болон хөл хорионы улмаас улам доройтжээ. Өнгөрсөн хугацаанд тогтоосон хөл хорионы үед иргэдийн дуудлагаар гэрт нь очиж үс засдаг үсчид олширсон байна. Азтай нэгэн нь халдвар авалгүй түрийвчээ түнтийлгэжээ (Сурвалжлагын эхэнд халдвар авсан үсчний талаар дурдсан билээ). Байнгын үйлчлүүлэгчдийнх нь зүгээс “Гэрт ирээд, үс засаад өгөөч” гэж дээрх хоёр үсчинд санал болгосон байна.

Биднийг ийнхүү ярилцах зуур өнөөдрийн эхний үйлчлүүлэгчид болох 13 настай гэмээр хүү, дүүгээ дагуулан орж ирэв. Цагаан сар дөхсөн учраас ээж нь үсээ засуулахыг тэдэнд үүрэгдсэн бололтой. Хоёр хүүд гар утас байхгүй учраас үүдний ширээн дээрх цаасан бүртгэлийг хөтлөн үсээ засуулахаар ажилдаа орцгоов. Тэднийг гарсны дараа дараалан гурван эрэгтэй орж ирлээ. Дараа нь настай ээжийнхээ үсийг тайруулж, будуулахаар охин нь дагуулж ирэв. Үйлчилгээний газруудыг нэг хүнд 15 минутад үйлчлэх журам гаргасан. Эрэгтэй хүний үсийг 15 минутад багтаагаад хангалттай засах боломжтой. Харин эмэгтэйчүүд үсээ будуулна, хими, тэжээл хийлгэнэ гээд тооцвол яагаад ч 15 минутад багтахгүй нь ойлгомжтой байв. Ер нь ихэвчлэн эрчүүд л үсчний газруудын гол орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг аж.

Хэдийгээр Засгийн газраас дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй ч сүүлийн өдрүүдэд эх үүсвэр нь тодорхойгүй цар тахал нийслэлд дэгдсэн нь дахин хөл хорионд оруулахад хүргэв. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл 12 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон.

Судалгаагаар “Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд 16 хоногийн хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлвэл иргэдийн дунд халдвар тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна” гэжээ. Хэрэв эдгээр өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл үүсэх аж.

Э.БУРАМ

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа