Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Эрдэнэбат “…“Ариг” банкаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг ТЕГ-т гаргалаа

Нийтэлсэн

Цагтаа Монголыг “Эрэл” вант улс болгох шахаж байсан Б.Эрдэнэбат сүүлийн гурав, дөрвөн жилд буланд шахуулж, сүүлдээ шүүхээс ял хүртэл авч үзсэн.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн оны наймдугаар сард Б.Эрдэнэбатыг “Номин”-гийн Ш.Баярсайханыг залилсан мөн мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж, долоон жилийн хорих ял оноосон. Мөн Ш.Баярсайханд 20.6 тэрбум төгрөг гаргаж өгөхийг даалгасан байдаг.
Б.Эрдэнэбат уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд түүний гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтад буцаасан. Улмаар Б.Эрдэнэбат их хэмжээний мөнгөөр барьцаа тавьж суллагдсан.
Тэгвэл Б.Эрдэнэбат суллагдсаныхаа дараахан улс төр, хууль хяналтын нэр бүхий нөхдүүд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, “Ариг” банкийг нь  дээрэмдсэн гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-т гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, “Ариг” банкийг нь дээрэмдэхийн тулд түүнийг гэмт хэрэгт түлхсэн гэсэн агуулга бүхий гомдол бичсэн байна.
Б.Эрдэнэбатын гомдол нь сар гаруйхны өмнө МАНАН пэйж хуудас, нэр бүхий мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн мэдээллийн хүрээнд ТЕГ-т очсон байна. Тодорхой яривал, “Номин”-гийн Ш.Баярсайхан “Ариг” банкны 39 хувийг эзэмшдэг байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Б.Эрдэнэбат өөрийн эзэмшдэг 61 хувиас 49 хувийг Ш.Баярсайханд өгөх аман тохиролцоо хийсэн гэх асуудлаас энэ маргаан эхэлж, сүүлдээ Б.Эрдэнэбатыгаа шоронд хүртэл хийсэн.
Аман тохироо нь “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-т Ш.Баярсайханыг давхар хөрөнгө оруулах байсан.  Үүнийгээ “Хөрөнгө оруулалтын гэрээ” болгож, тэр дагуу эхний ээлжинд 39 хувийн хөрөнгөө оруулж, гурван сарын дараа үлдэх 10 хувийн хөрөнгө оруулалтаа хийхээр болжээ.
Уг нь тэдний хамтарсан үйлдвэр гэр хорооллыг орон сууцжуулж нэг мкв үнийг 1.2 сая төгрөгт багтаах зорилготой байсан. Тийм ч боломжийг бий болгосон бүтээн байгуулалт болоод байв. Энэ бүтээн байгуулалтын дүнд Б. Эрдэнэбат Засгийн газраас жил бүр 5000 айлын орон сууц захиалах баталгааг авахаар ажиллаж байв. Гэвч уг ажил бүтэлгүйтжээ. Харин энэ үйл явцыг эртнээс мэдэж байсан Ш.Баярсайхан “Ариг” банкны 57 хувийг Б.Эрдэнэбатаас авах гэсэн маргаан хийж эхэлсэн гэдэг. Иргэний хэргийн маргаанаар эхэлж эцэст нь эрүүгийн хэрэг болсон байдаг.

…Энэ үйл ажиллагаанд Ш.Баярсайхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн итгэлт хүн, өмгөөлөгч Б.Баасанцогттой үгсэн тохиролцож оролцсон гэж байна.

Явсаар Б.Эрдэнэбатыг цагдан хорьжээ. Эзгүйд нь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Ариг” банкны хувьцаа шинээр гаргаж, үүнийг Б.Эрдэнэбат давуу эрхээр авах байсан ч эрхийг нь 2020 оны арваннэгдүгээр сарын 20-оор дуусгаж, давуу эрхээр авах хувьцааг Ш.Баярсайхан авахаар Монголбанкны дансанд 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд мөнгөө байршуулсан мэдээлэл бий. Авах зөвшөөрөл нь Б.Эрдэнэбатыг шүүх давж заалдах шатны хурлаас хоёр долоо хоногийн өмнө гарсан гэдэг. Энэ талаарх мэдээллүүд http://www.control.mn/i/24581#.YB9jR3Qzbcs энд бий.
Ингээд Б.Эрдэнэбат “Ариг” банкны 61 хувийг эзэмшиж байсан бол торны цаадах 124 хоногийн хугацаанд Ш.Баярсайханд 19 хувийн хувьцаагаа алджээ.
Энэ үйл ажиллагаанд Ш.Баярсайхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн итгэлт хүн, өмгөөлөгч Б.Баасанцогттой үгсэн тохиролцож оролцсон гэж байна. Б.Баасанцогт нь 2004 онд “Их засаг” олон улсын их сургууль төгссөн. 2012 оноос өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн. Тэрээр Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогт нь “Ариг” банкны хувьцааны маргаанд өмгөөлөл хийсэн. Тэрээр сүүлийн үед шүүх, цагдаа, прокуроргүй үүрэгдэж, төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж  яваа нэгэн гэдгийг хуульчид дортоо ихэд дургүйцэнгүй ярьдаг болсон. Бүгд хэлээд өгнө.
Б.Баасанцогт нь Эрдэнэбатад холбогдуулсан эдийн засгийн гэх хэргийн шалгалтыг араас нь удирдсан, энэ хугацаанд Ш.Баярсайханаас гаргуулж “Ариг” банкинд хөрөнгө оруулах ёстой 8.7 тэрбум төгрөгийг иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгч хэрэгсэхгүй болгосон. Б.Эрдэнэбатын зүгээс “Ариг” банк дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гурван удаа гаргасан ч хүлээж аваагүй. Дараа нь Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад яллах дүгнэлт үйлдсэн.
Товчхондоо нэгэнт үүсгэсэн хэргийг удаашруулах ажлыг зохиомлоор хийж, энэ хугацаанд “Ариг”банкин дахь 61 хувийг нь 42 хувь болгон бууруулж авсан гэх гомдол Б.Эрдэнэбат гаргажээ. Тэд шүүх, прокурор дээр эсрэг талаас ирсэн гомдол нэхэмжлэл зэргийг өөрсдийн талд шийдүүлэх шийдвэрт нөлөөлөх ажлыг хийсэн гэжээ. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нөхөр,  цагтаа Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэн дээрх хууль бус шийдвэрүүдийг гаргуулахад хэрэгцээтэй санхүүжилтийг Ш.Баяр­сайхантай тохиролцож авч өгдөг байсан гэж байна. Үүнээс гадна уг үйл ажиллагаанд 1987 оноос хойш  шүүх байгууллагад ажиллаж,  Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн даргаар ажиллаж өдгөө УДШ-д шүүгчээр ажиллаж буй С.Батдэлгэр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат нар холбогдож болзошгүй байна. Мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.2.8 ДАВАА № 27 (6504)

Б.ДАМДИН-ОЧИР

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ