Бидэнтэй нэгд

Нийгэм

АТГ-ын хамт олон Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 8 аппарат хандивлажээ

Нийтэлсэн

Авлигатай тэмцэх газрын хамт олон цар тахалтай энэ цаг үед сайн үйлсийн аянд нэгдэж, Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 8 аппарат хандивлажээ.

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням БНХАУ-ын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн “Heal Force Bio-meditech” компанид үйлдвэрлэсэн GLQ-1L загварын, хамгийн сүүлийн үеийн, нярайд нэн шаардлагатай 8 ширхэг шарлагын аппаратыг Хүүхдийн төв сувилалд өнөөдөр хүлээлгэн өгөв.

Тэрээр хэлэхдээ “Манай хамт олон өөрсдийн санаачилгаар сайн үйлсийн аянд жил бүр нэгдэж, бодитой ажил зохион байгуулдаг. Бид энэ удаагийн сайн үйлсийн аянаа Ковид-19 цар тахлын үед нярай хүүхдүүдэд зориулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл, архины хамааралтай гэр бүлийн болон гээгдсэн, олдсон, эцэг эх нь тодорхойгүй, харж хандах хүнгүй, сульдаатай, амин дэмийн дутагдалтай, суурь өвчтэй нярайн ганц сувилал болох Хүүхдийн төв сувилалд нэн шаардлагатай байгаа шарлагын аппаратыг хандивлахаар шийдвэрлэсэн юм. Монголын бүх үрс халуун дулаан гэр бүлд, элэг бүтэн эрүүл саруул өсөн торниж байхыг ерөөе” гэв.

Хүүхдийн төв сувиллын захирал Д.Оюунцэцэг “Дөнгөж төрсөн нярайн элэгний шүүх үйл ажиллагаа бүрэн хөгжөөгүй байдгаас цусан дахь билирубиныг бүрэн шүүж чадахгүй, шарлалт үүсдэг. Шарлалт гүнзгийрвэл тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх аюултай. Манай байгууллага өнчин, хагас өнчин, бага жинтэй, эцэг эх нь тодорхойгүй, суурь өвчтэй хүүхдийг гурван нас хүртэл нь эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг. Ийм хүүхдүүдэд халуун гараа сунган тусалж, эмчилгээний маш чухал шаардлагатай 8 ширхэг аппарат бэлэглэсэн Авлигатай тэмцэх газрын удирдлага, хамт олонд маш их баярлалаа” гэж хэлэв. Хүүхдийн төв сувилалд нярайн шарлагын 2 аппарат ажилладаг бөгөөд Авлигатай тэмцэх газрын хамт олны хандивыг хүлээн авснаар 10 аппараттай болж байгаа юм байна.

Нярайн шарлалтыг эмчлэх аппарат хандивлах арга хэмжээнд “Мед импорт Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл, маркетингийн менежер М.Баярмагнай нарын хүмүүс оролцлоо. 10 мянган цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай, 19.5 сая төгрөгийн үнэ өртөг бүхий, чанарын баталгаатай эдгээр аппаратыг импортоор оруулж ирсэн “Мед импорт Монгол” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй уг хүмүүнлэгийн арга хэмжээг дэмжин ажиллажээ. Тус компаниас тодорхой хэмжээний үнийн хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд энэ үеэр тэд нярайн халууныг зайнаас хэмжигч 5 ширхэг багаж мөн хандивлалаа. “Мед импорт Монгол” ХХК өөрсдийн нийлүүлсэн тоног төхөөрөмжиндөө байнгын засвар үйлчилгээг тогтмол хийдэг учир Авлигатай тэмцэх газар сонгосон ажээ.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа