Бидэнтэй нэгд

Нийгэм

Н.Алтаншагай: Иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр ажиллах бүх бололцоог бүрдүүлнэ

Нийтэлсэн

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ний өдрөөс 23-ыг дуустал шилжин хөл хорио тогтоож байгаа. Энэ хугацаанд нийслэлийн зургаан дүүргээс хэсэгчилсэн байдлаар “Нэг-хаалга нэг шинжилгээ ”-г авах юм. Энэхүү нэгдсэн арга хэмжээг хамгийн олон хүн ам оршин суудаг  Сонгинохайрхан дүүрэгт авах бэлтгэл ажил бэлэн болжээ.  Дүүргийн Онцгой комисс иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамруулах зохион байгуулалт болон төлөвлөгөөний талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагайтай ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж  буй “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-ний бэлтгэл ажлын гүйцэтгэл аль шатанд явж байгаа вэ. Зохион байгуулалтын ажил идэвхтэй өрнөж байгаа болов уу?

-Сонгинохайрхан дүүргийн онцгой комисс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээнд 24000 өрхийг хамруулах бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон эхний гурван өдрийн хугацаанд иргэдийг шинжилгээнд хамруулж дуусна. Байнгын 43, явуулын 10 цэг дээр шинжилгээний сорьцыг цуглуулж молекул лабораторид шинжлэх тооцоо, судалгааг хийж байна. Мөн халдварын голомт идэвхтэй байгаа хороодын бүсийг тогтоож  өрхүүдийн хаалганы тоо, хамгаалалтад авах цэгүүдийг нарийвчлан гаргаж дуусаад байна.

-Таны хувьд иргэдийг хэсэгчилсэн байдлаар шинжилгээнд хамруулах нь хэр үр дүнтэй арга  гэж бодож байгаа вэ?

– Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос тодорхой судалгаа, тооцооллыг хийсэн байгаа. Бид Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дотоод нөөц боломжоо дайчлан удирдлагуудын өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулна. Сар шинийн баяр ойртож буй энэ өдрүүдэд хөл хорио тогтоож, тодорхой байгууллагуудын үйл ажиллагааг хумих чиглэлтэй байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү томоохон арга хэмжээг үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна.

-Иргэдийг шинжилгээнд хамруулах гурав хоногийн хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, эм ханган нийлүүлэлт, ус, сайжруулсан түлшний  борлуулалт зэрэг үйлчилгээ хэвийн явагдах уу.

– Дүүргийн Онцгой комиссоос иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр ажиллах бүхий л хувилбарыг өдөр бүр боловсруулан ажиллаж байна. Улсын онцгой комиссоос гаргасан холбогдох шийдвэрийн  дагуу эм ханган нийлүүлэх үйлчилгээ хүнсний дэлгүүр, худаг, түлш борлуулах цэгийн үйл ажиллагаа хэвийн явагдана.

 -Сар шинийн өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож байгаа ч гэсэн иргэд баяр тэмдэглэх бэлтгэл байдлаа базаасаар л байна. Та үүнийг юу гэж бодож байна?

-Энэ бол монголчуудын уламжлалт баяр шүү дээ. Эртнээс  малчдын баяр байсан. Тиймээс иргэд ахуйн хүрээнд  тэмдэглэж болно. Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүйгээр халуун ам бүлээрээ зохих хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа.

Сонгинохайрхан дүүргийн 24000  иргэнд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг хангаж байна

-Иргэдийг олноороо цуглахгүй, айлд зочлохгүй байх уриалгыг хэрэгжүүлж, хариуцлагатай хандаасай гэж хүсэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав.  Арваннэг, арванхоёрдугаар сарыг дамнасан хөл хорионы үед иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын нөхцөл байдал хүндэрсэн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг дагасан ажлын байрнууд хумигдаж, өрхийн эдийн засаг хүнд байдалд орж эхэллээ.  Тиймээс Нийслэлийн Онцгой комиссоос аж ахуй нэгж байгууллагуудыг хааж боохгүй байх, хамтран ажиллах шийдэл чиглэлүүдийг өгсөн. Аж ахуйн нэгж байгууллагуудыг  үе шаттайгаар нээсэн. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд  ажлын хэсгүүд гарч ажилласан. Миний бие аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаатай  очиж танилцсан. Тэр үед үйлчилгээ явуулж буй байгууллагууд, иргэд хоорондоо маш хариуцлагатай харилцаж байгаа нь анзаарагдсан. Монголчууд цаашид үйлчилгээний байгууллагууд, иргэд хамтран хариуцлагатай байснаар бусад үйлчилгээний газрууд нээгдэнэ, иргэд ажилтай орлоготой болохыг ойлгож эхэлж байна. Хүн бүр амьдралын энгийн хэв маяг руу шилжихийг эрмэлзэж байгаа шүү дээ.

-Тийм шүү. Иргэд энгийн амьдрал руу шилжихийг хүсэж байгаа хэдий ч ковидтой дасан зохицож амьдрахаас өөр сонголт байхгүй мэт санагдах болоод удлаа?

-“Ковид-19” халдвар өөрөө нийгмийн шинэ хэв маягийг бий болгочихлоо. Ковидын эдийн засаг, ковидын үеийн боловсрол гэх мэт. Энэ үед боловсролын салбар маш хүнд байдалд орж эхэллээ. Өнгөрсөн жил нэгдүгээр ангид орсон  хүүхэд  энэ жил хоёрдугаар ангиа төгсөх гэж байна. Тэдгээр хүүхдүүдийн дунд 35 үсгээ бүрэн мэдэхгүй жаалууд олон байна. Гуравдугаар сарын 1-ээс тэнхимийн сургалтыг эхлүүлэх зорилготойгоор улсын хэмжээнд судалгаа тооцоог хийж байгаа. “Ковид-19” халдвар өөрөө цаг тутам шинэ зүйлийг эрэлхийлэх боллоо. Төгсгөл нь хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй удаан үргэлжлэхээр байна. Тиймээс нөхцөл байдал удаашрах тусам хувь хүний хариуцлагын асуудал  нэгдүгээрт яригдах болно. Давхар хариуцлага, хувийн ариун цэвэр, маскаа зүүх, гараа ариутгах, хоорондын зай барих гэх мэт хувь хүний хувийн зохион байгуулалт хамгийн чухал байна.

-Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд саяхан хэд хэдэн эмнэлэг ашиглалтад орж байгаа баяртай мэдээ сонсогдож байсан. Энэхүү эмнэлгүүдийн хүчин чадлыг тооцоолон эрсдэлийн үнэлгээ гаргаж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадлыг тэнцүү хуваарилах төлөвлөгөө гаргасан байгаа юу. Эрсдэлтэй тохиолдол илэрч нөхцөл байдал хүндэрвэл өвчтөнүүдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангалттай базааж чадсан уу?

-Сонгинохайрхан дүүргийн хувьд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш өргөн хүрээнд хийсэн. Сургуулийн суудлын тоо, эмнэлгийн орны тоо гэх мэт.  Сонгинохайрхан дүүрэгт гурван том эмнэлэг баригдаж түүний хоёр нь ашиглалтад орсон байна. Түүний нэг нь дэлхийн стандарт шаардлагыг хангасан жишиг эмнэлэг байгаа. Одоо үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Жишиг эмнэлэгт “Амгалан амаржих” газраас ирсэн “Ковид-19”-ийн  халдвартай  хүүхэд, эхчүүдийг хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хүлээн авсан байгаа. Мөн Баянхошуу амбулаторид  100 ор дэлгэсэн байна. Бидэнд шаардлагатай тохиолдолд өвчтөнүүд хүлээн авах нөөц  бий.

-Сонгинохайрхан дүүрэг бол хамгийн олон хүн амтай томоохон дүүрэг. Шинжилгээний ажлыг зохион байгуулах явцад  явуулын цэг ямар хүмүүст үйлчлэх вэ. Энд ямар хуваарилалт хийгдэж байгаа вэ?

-Суурин 43 цэг тухайн ойр орчмын хорооны иргэдийн шинжилгээг авна. Тэгэхдээ тус хорооны бүх өрх шинжилгээнд хамрагдахгүй. Хорооны нутаг дэвсгэрт тохиолдол үүссэн хавьтлын ойролцоох бүсийн айл өрхийг шинжилгээнд хамруулна. Учир нь хороодыг дотор нь эрсдэлтэй болон эрүүл бүсээр ангилсан байгаа. 43 хорооны бүх өрхийг шинжилгээнд хамруулахгүй. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авах юм. Учир нь сонгинохайрхан дүүргийн хороодын дунд эрүүл бүс байгаа . Бид нутаг дэвсгэрийн газрын зураг дээр ажиллаж, тохиолдол хаана илэрсэн байгааг тооцож тэмдэглэж явдаг. Жишээлбэл, СХД-ийн 8 дугаар хороонд олон тохиолдол илэрсэн учраас тус бүсийн 400 өрхийг шинжилгээнд хамруулна. Эрүүл бүсэд байгаа 100 өрхөөс авах шинжилгээг эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа иргэдэд шилжүүлж, гол анхаарлыг тэнд төвлөрүүлэх  зарчимтай ажиллана гэсэн үг юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийг айлд зочлохгүй, гэртээ  зочин урихгүйгээр хамтран ажиллахыг уриалж байна

-Хороодод амьдарч байгаа иргэд өөрсдийгөө эрүүл эсвэл эрсдэлтэй бүсэд амьдарч байгаагаа хэрхэн мэдэх вэ?

-Нэгдсэн мэдээллийг газрын зурагтай харьцуулан иргэдэд өгнө. Мөн эрсдэлтэй бүсийн  шинжилгээнд хамрагдах шаардлагатай өрхүүд рүү хорооноос утсаар холбогдож мэдээлэл өгөх болно. Харин бүх өрхийг шинжилгээнд хамруулах болбол 94000 өрх хамрагдах ёстой байсан. Хэсэгчилсэн байдлаар шинжилгээ авахад 24000 өрх болж байгаа юм. Энэхүү цэгүүдийн байршлын мэдээлэл, шинжилгээнд хамрагдах бүсийг хороо бүрт гаргаж дэлгэрэнгүй мэдээллийг түгээнэ. Мөн алслагдмал хороодод явуулын шинжилгээний баг очиж ажиллах юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо руу шинжилгээ авах явуулын автобус очно. Учир нь автобус нь орох, гарах урсгалыг шийдэх боломжтой учраас сорьцыг цуглуулахад хүндрэл үүсэхгүй. Мөн төв хэсэгт явуулын цэг үйлчилж зарим өрхийн байршлаас шалтгаалж гудамж бүрт очин шинжилгээ өгөхийг зарлана. Шинжилгээг маш түргэн хугацаанд авах учраас явуулын цэгт ямар нэгэн асуудал үүсэхгүй. Мэдээж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хянана.  Бид 43 хорооны газрын зураг дээр удаан хугацаанд ажиллаж хил хязгаарыг нарийн тогтоож,  хамгаалалт авах цэгүүдийг тооцон төлөвлөлтийг маш сайн хийсэн. Иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулах бэлтгэл байдлыг маш сайн ханган ажиллаж байна.

-“Ковид-19” халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдах дүүргийн нийт иргэд хөл хорионы үед баримтлах энгийн зөвлөмжийг өгнө үү?

-Хөл хорио тогтоосон өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай хандах ёстой. Цар тахлын аюул дэлхий нийтийг хамарсан  энэ цаг үед иргэд үйлдэл бүртээ ухамсартай хандаж, нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Мөн төрөөс хэрэгжүүлж буй ажилд  хариуцлагатай хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэнтэй хороодын ажилчид утсаар холбогдож шинжилгээгээ хаана, хэрхэн өгөх нэмэлт мэдээллийг хүргэх болно. Өрх бүрээс нийгмийн харилцаанд хамгийн идэвхтэй оролцдог нэг л хүн шинжилгээнд хамрагдана. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, гэрээсээ гарахгүй байхад анхаараарай.  Түүнчлэн уламжлалт баяр тохиох өдрүүдэд гэртээ зочин урихгүй байж, айлд зочлохгүйгээр дүүргийн онцгой комиссын хэрэгжүүлж буй зохион байгуулалтын ажилд хамтран оролцохыг уриалж байна.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ