Бидэнтэй нэгд

Нийгэм

Ч.Эрдэнэбаяр: Программ хангамжийн инженер аль ч улсад ажиллах боломжтой

Нийтэлсэн

“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлж, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэж байгаа билээ. Энэ удаа дэлхийн технологийн салбартаа тэргүүлэгч “Amdocs” компанийн Программ хангамжийн ахлах инженер Ч.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Та одоо АНУ-д ажилладаг. Гэхдээ өмнө нь БНСУ, Германд сурч байсан гэж сонссон. Эдгээр улсуудад хэрхэн суралцах болсон юм бэ?
-Намайг Чинбатын Эрдэнэбаяр гэдэг. Эрдэнэт хотод төрж өссөн. Ахлах ангиа төгсөөд их сургуульд сурахаар анх удаа Улаанбаатар хот руу очиж байлаа. Хүрээ дээд сургуульд програм хангамжийн чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан.

Дараа нь Герман улсад оюутан солилцооны хөтөлбөрөөр хагас жил орчим суралцаад, 2009 оны аравдугаар сараас Голомт банкны Мэдээлэл Технологийн Хэлтэст (тухайн үеийн нэршил) Программ хангамжийн инженерээр ажиллаж эхэлсэн. Ийн 2013 онд Солонгос улсын Yonsei их сургуульд магистрт суралцахаар БНСУ-г зорьж, сургуулиа төгсөөд “SMInfoTech” гэдэг компанид Программын инженерээр 2017 онд ажиллаж байсан. Одоогоор АНУ-ын “Amdocs” программ хангамжийн компанид Програм хангамжийн ахлах инженерээр ажиллаж байна.

Хоёр дахь магистартаа суралцахаар 2019 оны наймдугаар сард Америкт ирж байлаа. Манай сургууль IT-н чиглэлээр АНУ-д ажиллах зорилготой хүмүүст боломж олгодгоороо бусдаас давуу талтай. Хамт ажиллаж байсан найзуудаасаа сургуулийнхаа тухай сонсоод АНУ-д ажиллах боломж нээлттэй байдаг юм байна гэж бодоод ирж байсан. Жил орчмын хугацаанд хичээлээ үзэж дуусаад, ажлаа хайж эхэлсэн.

-Ажилд орохдоо 1200 гаруй анкет бөглөсөн юм билээ. Энэ тухайгаа сонирхуулбал. Дэлхийд тэргүүлэгч оронд ажилд ороход их хичээл зүтгэл шаардсан уу?
-2020 оны дөрөвдүгээр сараас ажлаа хайж эхлэхэд цар тахлын улмаас олон газар хаалгаа хааж ажилчдаа цомхтгож эхэлсэн үе таарсан. Бүтэн зургаан сарын турш өдөр бүр компаниудад анкетаа өгч байсан. Гэвч яг энэ эгзэгтэй цаг үед ихэнх компани гадаад ажилчид, тэр дундаа оюутны визтэй гадаад иргэдийг ажилд авах нь эрс багассан байсан. Энэ хугацаанд өргөдлөө өгч байсан газруудаа тэмдэглэл хөтөлж байсан минь надад их хэрэг болсон.

Юун дээр алдсанаа дараа нь заавал хайж судалгаа хийж байсан минь дараа дараагийн газруудад шалгалт өгөхөд их тус нэмэр болж байсан. Амралтын өдөр гэж мэдэхгүйгээр л зургаан сарын хугацааг өнгөрөөсөн дөө.

Миний хувьд 1240 газар өргөдөл гаргахад тийм ч хэцүү байгаагүй ээ. Нэгэнт зориод ирсэн юм чинь заавал ард нь гарна гэсэн бодол тээн өдөр бүр сууж, ажлын байрны талаар судалгаа хийж компаниудад өргөдөл гаргаж байсан. Олон газраас “Таныг ажилд авах боломжгүй” гэдэг хариу аваад эхэндээ сэтгэлээр унаж байлаа.

Гэвч энэ бүхнээс суралцаад ард нь гарахад маш их зүйл сурч ойлгосон. Нэг компанид шалгалт өгөөд унахад тэр уналтаас маш их зүйлийг ойлгож авдаг юм байна лээ. Юун дээр алдсанаа дараа нь заавал хайж судалгаа хийж байсан минь дараа дараагийн газруудад шалгалт өгөхөд их тус нэмэр болж байсан. Амралтын өдөр гэж мэдэхгүйгээр л зургаан сарын хугацааг өнгөрөөсөн дөө.

-Одоогийн компанидаа ажилд ороход туршлага ихтэй учир хүндрэл бага байсан уу?
-Анх програмчлалын (Java хэл дээр) болон вэб (Frontend & Backend) хөгжүүлэлтийн шалгалт авсан. Дэлгэцээ share хийж байгаад шууд вэб хуудас хийж шалгалт өгнө гэсэн үг.

Мөн программчлалын мэдлэгээ дээшлүүлж, хэлсэндээ хүрдэг занг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Гадаадад сурч, ажиллахдаа олон зүйлийг ойлгож авсан.

Миний хувьд энэ вэб хөгжүүлэлт дээр маш сайн бэлдсэн байсан учир ямар нэгэн асуудалгүй даваад гарсан. Мөн дараагийн шатны ярилцлага нь голдуу асуудалд хэрхэн хандах талаар тандалт маягийн ярилцлага байдаг.

Үүнийгээ сайн өгсөн гэж бодож байна. Манай компанийн хувьд олон орны ажилчидтай, (multicultural) олон соёлт компани учир та аль улсын иргэн байх нь хамаагүй ажлаа хийж чадвартай бол яг л америк иргэн шиг хангамж, цалинг нь өгөөд бүх боломж бололцоогоор нь ажиллуулдаг. Мөн ажлын цагийн маш уян хатан байдал нь намайг энэ компанид ороход нөлөөлсөн.

-Чадвартай бол мэдээллийн технологийн инженерүүд аль ч улсад ажиллаж болдгоороо онцлогтой бололтой?
-Би Монголд Голомт банканд, Солонгос улсад агуулахын автоматжуулалтын систем хөгжүүлэлтийн компанид, одоогоор АНУ-д гээд гурван өөр оронд ажиллаж байсан туршлагатай.

Программ хангамжийн инженер хүн мэргэжлээрээ аль ч улсад ажиллах боломжтойгоороо маш их давуу талтай байдаг. Мөн орчин үед бүхий л зүйл технологи суурьтай болж байгаа тул энэ талын мэргэжилтнүүд маш их хэрэгтэй. Тиймээс ажлын байр олдохгүй гэсэн айдасгүй, цалин хангамж өндөр үнэлгээтэй байдаг. Хэцүү тал нь удаан хугацаагаар сууж сурах л юм даа.

-Америкт инженерээр ажиллах зорилго тавилаа гэж бодъё. Тэгвэл бэлтгэлээ юунаас эхэлж базаах, ямар чадвар, төлөвшлийг өөртөө бий болгох хэрэгтэй вэ?
-Миний бодлоор хамгийн түрүүнд Англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Зөвхөн англи хэлтэй байхад аль ч улсад энэ мэргэжлээр ажиллах боломж нь нээлттэй. Мөн программчлалын мэдлэгээ дээшлүүлж, хэлсэндээ хүрдэг занг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Гадаадад сурч, ажиллахдаа олон зүйлийг ойлгож авсан.

Нэгдүгээрт, би гэдгээ таньж мэдсэн нь маш том ололт юм болов уу. Оюутан болоод эсвэл ажилд ороод анхандаа юу ч мэдэхгүй хамгийн муу нь, чадваргүй гэдгээ мэдэх шиг гайхамшиг байхгүй дээ. Үүний дараах жинхэнэ өөрчлөлт, дэвшилт таны хичээл зүтгэлээс л шалтгаална. Аливаа юм бүхний эхлэл хэцүү байдаг. Миний хувьд comfortzone (тав тухтай орчин)-оосоо гарах нь илүү том амжилтын үндэс гэж боддог.

Хэцүү зүйлүүд мэдээж тулгардаг ч сайхан зүйл нь түүнээсээ их. Сайн хүмүүсээр хүрээлүүлж, олон мундаг багш нараар хичээл заалгаж байсан минь надад маш их урам зориг өгч байсан. Залуучууддаа зорилгодоо үнэнч, тууштай байгаарай гэж зөвлөе.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа