Бидэнтэй нэгд

Нийгэм

Утаа багасгах зорилт ба хуучин машин, хуурамч шатахуун

Нийтэлсэн

Нийслэлд тархсан коронавирусийг дөрөв дахин хумих, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэрээр хоёрдугаар сарын 11-23-нд хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд зөвшөөрөгдсөн 14 салбарын байгууллагууд нийт ажилтныхаа 5-10 хувьд тодорхойлолт гарган ажиллуулснаар авто замын хөдөлгөөнд оролцох машины тоо төдий хэмжээгээр багасаад байгаа. Үүнийг дагалдаж хөхөвтөр утаа багасч, хүхэрлэг хийн үнэр алсарсан нь цаанаа нэгийг бодогдуулна.

Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас манай улсад хийсэн судалгаагаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээний 70 хувийг цахилгаан станц болон бага дунд оврын станц, 22.3 хувийг 10 жилээс дээш насжилттай автомашинаас гарах хорт утаа, 8.7 хувийг гэр хорооллын айл өрхийн хэрэглээний түлшний шаталтаас үүдэлтэй болохыг тогтоосон.

Хүхэрлэг хийний 22.3 хувь нь автомашинаас ялгарч байгаа юм бол Засгийн газар 2021 онд Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах зорилтдоо хүрэхийн тулд автомашины импорт, ашиглалтад тодорхой бодлого гаргах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан амжилтаа ахиулахын тулд хуучин машин оруулж ирэхээ больё, шатахуун, түлшний чанарт хяналт тавья.

Эхний асуудлын тухайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Зам тээврийн яамныханд үүрэг өгч байжээ. Тэрээр буруу талдаа жолооны хүрдтэй эвдрэлтэй, насжилт өндөр автомашины импортыг хэзээ болих талаар тодорхой санал Засгийн газарт оруулж ирэхийг Зам тээврийн яамныханд үүрэгдсэн байдаг юм.


Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400 мянган автомашины 70-аад хувийг баруун талдаа жолооны хүрдтэй автомашин бүрдүүлдэг бол 10-аас дээш жилийн насжилттай автомашин 65 хувийг эзэлдэг. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн 2020 оны аравдугаар сард гаргасан тайланд дэлхийн нийт хуучин автомашины экспортын 54 хувийг Европ, 27 хувийг Япон, 18 хувийг АНУ эзэлдэг тухай дурдаад Японоос хамгийн их хуучин машин импортолсон улсаар Монголыг онцолжээ.

2012-2016 онд Монгол Улсын хуучин машины импорт 3 дахин өсч, 2017 онд 29.5 мянга, 2018 онд 37 мянган хуучин тэрэг Японоос авчээ. Монголд авчирсан хуучин автомашин байтугай сэлбэгийг нь гадаад улс худалдаж авахгүй. Өөрөөр хэлбэл, манай улс япон приусийн хогийн цэг, хөдөлгүүрээс нь ялгарах хүхэрлэг хийн давхар ислийн золиос болж ирлээ.

Нэмээд хэлэхэд, нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа автобусны 80 хувь нь насжилт өндөртэй, дизель хөдөлгүүртэй. Парк шинэчлэл хийх төсөв байхгүйгээс Улаанбаатарын утаа, ялангуяа хүхэрлэг хий, азотын давхар ислийн хэмжээг агаарт нэмэгдүүлэхэд “жинтэй гавьяа” байгуулж иржээ.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, “Евро 5” стандартын шатахууны агууламжид хүхэрлэг хийн хэвийн хэмжээ нь 10 РРМ байх ёстой атал манай зах зээл дээр байгаа шатахуунаас 200 РРМ илэрсэн. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 20 дахин өндөр байна гэсэн үг. Евро 5 стандартынх 20 дахин өндөр хүхэрлэг хийн агууламжтай байгаа юм чинь нийтээрээ хэрэглэдэг Евро 2 стандартынх ямар байх нь ойлгомжтой. Манай зах зээлд байгаа дизель түлшнүүдээс дээш авч бас шинжлүүлэхэд стандартад нийцсэн нь үгүй гэж ярьжээ. Тэгэхээр Монголд явж байгаа хуучин машины нийлүүлэлт дээр чанаргүй шатахууны асуудал босч ирж байна. Хуурамч шатахууны асуудлыг сүүлийн хоёр жил их ярьж байгаа. Керосин, нафтад татвар тавих замаар шатахуун найруулдаг асуудлыг хяналтад оруулах талаар УИХ дээр хуулийн төсөл ч орж ирээд байна. Энэ мэтээр агаарын бохирдолтой тэмцэхэд хоёрхон хүчин зүйлийг дурдахад ийм байна.

 


Шинжилгээний дүнг харвал 2-4 дээж нь хүхрийн агууламж 1.1-8.8 дахин их байна. Хүхрийн агууламжаар стандарт хангасан дизель байхгүй.
Өмнөх Засгийн газрын үед буюу 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэлд өрхийн хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Үүний бэлтгэл болгож Засгийн газраас “Тавантолгой түлш” компанийг 2018 онд байгуулан Сонгинохайрхан дүүргийн нутагт Тавантолгойн түлшний үйлдвэрийг босгож утаа, хорт нэгдэл бага ялгаруулах сайжруулсан түлш үйлдвэрлэж хямд үнээр гэр хорооллын иргэдэд нийлүүлсэн.

СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулсан Тавантолгой түлшний үйлдвэрээс сайжруулсан түлш ачиж буй нь
Ингэснээр 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 3 дугаар сар хүртэлх Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт буюу агаар дахь PM2.5 тоосонцрын дундаж агууламж нь 2016-2017 оныхоос 52 хувиар, 2017-2018 оныхоос 48 хувиар, 2018-2019 оныхоос 41 хувиар бага гарсан. Өнгөрсөн 2019, 2020 онд агаарын бохирдол эрс багасч, утаан хөшиг арилсан. 2021 оны цар тахалтай өвлийг уушигны бусад өвчлөлөөс ангид давж, хоолой гашуу оргим өмхий утаагүй давсан нь мөн л сайжруулсан шахмал түлшний хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулсных. Энэ бол шинжлэх ухаанч хандаж, сэтгэл гаргаж зүтгэвэл утааг 50 хувь бууруулж болохыг хангалттай харуулсан сайн жишиг. Үүнд гэр хорооллын цахилгааны хэрэглээний төлбөрийг тэглэх, цахилгаан халаагуурыг хөнгөлөлттэй зээлээр худалдах, гэр хорооллыг барилгажуулах цогц арга хэмжээ бас нөлөөлсөн. Харин одоо 2021 онд 80 хувь бууруулах буюу 30 хувийн үзүүлэлт нэмэх даалгавартай. Үүний тулд утааны 30 хувийг үүсгэдэг автомашины талаар авах арга хэмжээ чухал болж үлдэж байна.

 


Агаарын бохирдлын 10 хувийг, агаар дахь хүхэрлэг хийн 22.3 хувийг автомашины утаа эзэлж байна.
Сүүлийн 20 шахаж жилд утааг арилгана гэж 700 тэрбум төгрөг зарлагаджээ. Гэтэл хотын баруун хэсэг Толгойт, зүүн хэсэг Налайхад “Эрдэнэс Тавантолгой” компанийг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан нь утааг 50 хувь бууруулах үр дүнгээ өгчихлөө. Тус компанийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлш стандартын хувьд хүхэрлэг хийн агууламжаараа хэвийн гэдэг нь гадаад улсын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Үүнийг улам багасгах талаар тус компанийнхан судалгаа, туршилт эхлүүлсэн юм билээ.

Хүхэрлэг хийг улам багасгая, утааг нэмж бууруулъя гэвэл автомашинаас гадна манай улс цахилгаан станцын технологийн горимоо өөрчлөх, нэмж станц барихаас аргагүй. Тавантолгойн цахилгаан станц, Тавдугаар цахилгаан станц гээд царцсан, мартагдсан төслүүд цөөнгүйгээс гадна маш их хөрөнгө оруулалт, цаг хугацаа орно. Тэгэхээр одоогоор хамгийн бодит бөгөөд шуурхай шийдэл нь насжилт өндөртэй машины импортыг хориглох, хуурамч шатахууны асуудлыг цэгцлэх арга л байна. Энэ дээр дөрөөлөөд баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглож чадвал зам тээврийн ослыг нэлээд хувиар бууруулах боломжтой.

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио9 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио9 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио9 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио9 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм9 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий9 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг9 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий9 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий9 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр9 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр9 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент9 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ