Эрүүл мэнд
150 гаруй эмч, мэргэжилтэн коронавирусийн халдвар авчээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭмнэлгийн хэчнээн ажилтан коронавирусийн халдвар авсан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
Тэрбээр, Эмнэлгийн ажилтнууд халдвар авах эрсдэл хамгийн өндөр хэвээр байгаа. Одоогоор 150 гаруй эмч, мэргэжилтэн халдвар өртөөд байна. Ажиглалтын явцад сүүлийн үед эмнэлгийн ажилчид халдвар өртөх тоог багасаж байна. Дадлага туршлагатай болсон, хэд хэдэн эмнэлэгт өвчтөн авч эмчлэх болсонтой холбоотой ажлын ачааллыг зохицуулах боломж нэмэгдлээ. Манай улсад эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тоо дэлхийн улс орнуудын дунджаас бага байгаа.
Улс орнууд коронавирусийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдаа нэгдүгээрт вакцинд хамруулж байна. Түүнтэй адил манай улс ч эмч, мэргэжилтнүүдээ халдвараас сэргийлэх вакцинжуулалтад нэгдүгээрт хамруулна.