Улс төр
“GSP+” системийг үр дүнтэй ашиглаж, Европын зах зээлд Монголын экспортыг нэмэгдүүлнэ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминГадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Л.Христеаг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам өргөжин бэхжиж буйд сэтгэл өндөр буйгаа талууд илэрхийлж, Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн “GSP+” системийг үр дүнтэй ашиглах замаар Европын зах зээлд монголын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
Элчин сайд Т.Христеа Монгол Улсад Европын хөрөнгө оруулалтыг татахад хөрөнгө оруулалтын тогтвортой таатай эрх зүйн орчин чухал болохыг тэмдэглээд энэ чиглэлээр туршлага хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Мөн Европын Холбооноос манай улсад 2021-2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилттой уялдуулах талаар санал солилцсон гэж ГХЯ-наас мэдээллээ.