Дэлхий
Авиа компаниудад Боинг 777 цувралын онгоцыг нисгэхгүй байхыг зөвлөжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминБоинг компани авиа компаниудад Pratt & Whitney PW 4000 хөдөлгүүртэй 777 цувралын онгоцнуудыг нисгэхгүй байх зөвлөмж өглөө.
Учир нь АНУ-ын Денвер хотоос хөөрсөн онгоцны хөдөлгүүрт гал гарч, нисэх явцад агаараас эд ангиуд нь газар унаж, улмаар агаарын хөлөг нисэх буудал руу буцан, яаралтай газардсан юм.
Боинг компаниас гаргасан мэдэгдэлд “United Airlines компанийн 328 дугаар чиглэлийн онгоцонд гарсан явдалд бид анхаарлаа хандуулан ажиллаж байна. АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс явуулж буй хяналт шалгалтын хугацаанд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн удирдах газрын шалгалтын протокол гарах хүртэл Pratt & Whitney PW 4000 хөдөлгүүртэй 777 цувралын нислэгт гарсан 69, нислэгт гараагүй 59 хөлгийг түр зогсоохыг зөвлөсөн” хэмээн бичжээ.
Түүнчлэн тус компани нислэгүүдийг түр зогсоох шийдвэр гаргаад буй Япон болон АНУ-ын нисэхийн зохицуулах газруудын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ТАСС