Бидэнтэй нэгд

Covid-19

Цай Вэньруй: Вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэл

Нийтэлсэн

БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой Улаанбаатар хотын Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын Шадар сайд хийгээд Улсын онцгой комиссын дарга С. Амарсайхан нар үйл ажиллагаанд оролцлоо.

Энэ үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ-аас Монгол Улсад хандивласан вакцины талаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн юм.


-БНХАУ-аас Монгол Улсад хандивласан коронавирусын вакцин 2-р сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотод ирж Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Нөхцөл байдлын талаар та танилцуулна уу?   

-COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цар тахалтай тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой ажиллалаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун буюу 150 мянган хүний вакцин хандивласан бөгөөд энэ нь Хятадын эмийн үйлдвэрийн Синофарм групп үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцин юм. Талуудын хамтын хичээл зүтгэлээр вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой ойролцоогоор 23 цагийн үед Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн хүргэсэн. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, миний бие Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамт уг үйл ажиллагаанд оролцсон.

-Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Энэ нь Хятадын тал Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг ихээхэн дэмжин тусалж буйг бүрэн илтгэж байна. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас та товч танилцуулна уу?  

-Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичлээ. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна.

Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжин тусалж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан явдал Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг үзүүлсэн.

Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.

Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц” –ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна.

-Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголын талд вакцин хандивласаныг та юу гэж харж байна?

-Хятад улс Ши Жиньпини даргын дэлхий нийтэд хандан мэдэгдсэн “Хятад улсын Covid-19-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судалж гарган авсан коронавирусын вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэхүү вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг, мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм.

Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.

Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд коронавирусын вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна.

Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

-Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?-

– Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөө илүү их хувь нэмэр оруулах болно.

-Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу? 

-Хятад улсын Засгийн газар коронавирусын вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн. Та бүхэнд зарим статистикаас дурдвал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас Синофарм группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр, уг вакцин 86%-ийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100% сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар маш олон улс Хятадын коронавирусын вакциныг ашиглаж байна. Нэгэн дурдууштай зүйл бол Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип  Эрдоган, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Перугийн Ерөнхийлөгч  Франсиско Сагасти зэрэг олон орны төрийн тэргүүн Хятадын үйлдвэрлэсэн коронавирусын вакцин хийлгэсэн, Энэ нь Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг бүрэн баталгаажуулж байна.

ДЭМБ-ын Хятад вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт ид явагдаж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөнөөр хэрэглэгдэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

zindaa.mn

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр4 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент4 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм5 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ