Энтертайнмент
Алдарт гольфчин Тайгер Вүүдс автын осолд оржээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминДэлхийн алдарт гольфчин Тайгер Вүүдс автын осолд орсны улмаас хөлөндөө хэд хэдэн гэмтэл авчээ.
Машиндаа хавчуулагдсан байсан Вүүдсийг гаргаж авахын тулд аврагчид төмөр хийцийг зүсэхээс өөр аргагүйд хүрчээ. 45 настай тамирчныг түргэний тэргээр эмнэлэгт хүргэж, яаралтай хагалгаанд оруулсан байна.
Гольфийн ертөнцийн хамгийн алдартай тамирчдын нэг, мэжор тэмцээний 15 удаагийн аварга тэрбээр 2009 онд мөн автын осолд орж байв. 2013 онд улирлын тоглолтод таван удаа түрүүлсний дараа нурууны өвчний улмаас харьцангуй цөөхөн тоглох болжээ.
2017 онд түүнийг жолооныхоо ард унтаж байхад нь саатуулж, согтуугаар жолоо барьсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.
Тэрбээр эрүүл мэндийн шалтгааны улмаас спортоосоо түр холдсон ч 2019 оны наймдугаар сард тэмцээнд оролцож ялалт байгуулжээ. Тухайн ондоо тэрбээр олон улсын гольфчдын зэрэглэлээр зургаадугаарт орж байсан бол одоо 50 дугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: ВВС