Бидэнтэй нэгд

Нийгэм

“Сауд гоби коэл транс”-ын заргыг шүүхээс БҮХЭЛД НЬ ХЭРЭГСЭХГҮЙ болголоо

Нийтэлсэн

Тост, Тосон бумбын нурууг хамгаалах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.


Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг 2019 онд гаргасан билээ. Эдгээр компанийн нэг “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын захирамжаар цуцалсан байдаг.

Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг их зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд байгалийнхаа эко систем, онгон дагшин байгалиа хамгаалж тэмцэж байна. Төрөөс юу ч гуйгаагүй. Ард түмэн нь газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байдаг юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. Тэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд, хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж, ханадаггүй шунал вэ. Тэр “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензийг хуурамчаар үйлдсэн байна. Багийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж тогтоол, шийдвэрээ гаргах ёстой байтал хуралдуулаагүй гарын үсэг зураад салбар яам руу нь явуулчихсан байна. Хууль зөрчиж ашигт малтмалын зөрчлийг олгосон байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан хэрэг үүсгэж шалга” хэмээн ярьж байлаа.

Харин хоёр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан “Сауд Гоби Коэл транс” компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандан 130 тэрбум төгрөг Засгийн газраас нэхэмжлээд байсан юм. Тэгвэл “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2021 оны 1 дүгээр сарын 27-нд хэлэлцээд, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулбал, “Сауд гоби коэл транс” ХХК  2018 оноос олборлолт хийж эхэлснээр Тост, Тосон Бумбын нуруу буюу говь нутгийн дэлхийд данстай байгалийн давтагдашгүй өв онгон дагшин байдлаа алдах аюулд бүрэн орсон юм. Тиймээс нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран үе шат дараатай, уйгагүй тэмцэж, үр дүнд нь төрийн сонорт хүргэж чадсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/367 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 8 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд газар дээр нь ажиллаж, “Сауд гоби коэл транс” ХХК MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд хортой нөлөөлж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тухай дүгнэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлж байв.

Улмаар нэгэнт хууль, журам зөрчсөн үйлдэл нь нэгэнт ил болсон үйлдлүүдийг хэлэлцэж, байгаль, экосистемийг хамгаалан үлдэх жишиг шийдвэрийг тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр удирдуулсан Засгийн газар гаргасан юм.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Тост, Тосон Бумбын нурууг БҮХЭЛД НЬ улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргасан нь Тост, Тосон Бумбын нурууны газар орныг, ан амьтдыг, иргэдийн амьдрах орчныг, уух уусыг “амьд” хэвээр нь амжиж авч үлдсэн шийдвэр болсон юм.

Засгийн газрын шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ийн  MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран  хяналт шалтгалтыг эхлүүлж, MV-017038, MV-019036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайн ам, техникүүдийг лацдаж, 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д   заасныг үндэслэн уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлыг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөхийг  “Сауд гоби коэл транс” ХХК-ийн удирдлагад үүрэг болгож байв.

Харин тус компани Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандаад зогсохгүй, шүүхийн шийдвэр гарах хүртэл нөхөн сэргээлт хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан бол нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Тостын нурууг хамгаалсан төрийн шийдвэрийг дахин баталгаажуулаад байна.

Улс төр6 цаг өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм6 цаг өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент6 цаг өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр6 цаг өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент6 цаг өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг6 цаг өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент6 цаг өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм6 цаг өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг6 цаг өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент6 цаг өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий1 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм1 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ

Нийгэм1 өдөр өмнө

Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн авто замыг түр хаалаа

Нийгэм1 өдөр өмнө

НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Яап Ван Хейрдэн Гуяны төгөлд мод тарилаа