CRI Монгол радио
Фүжянь Ниншя нутгийн загвар
1996 онд Хятадын өмнөд нутгийн Фүжянь мужид Ниншягийн хотон үндэстний өөртөө засах оронд туслан ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны удирдах баг байгуулагдаж, Ши Жиньпин багийн ахлахаар ажиллав. Тэрээр харилцан ашигтай хамтран ажиллаж, хөгжлийг дэмжих зарчмын дагуу Фүжянь Ниншягийн хамтын хөгжлийг ахиулах ёстой хэмээн онцолсоор ирсэн юм.
24 жилийн турш Ши Жиньпин Ниншягийн хотон үндэстний өөртөө засах оронд 4 удаагаа ажил байдалтай танилцаж, Фүжянь Ниншягийн ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны нэгдсэн хуралд 5 удаагаа оролцож, 3 удаа үг хэлж заавар гаргасан юм.
Мөн 24 жилийн турш, Ниншяд туслах Фүжянь нутгийнхан 180 гаруй чадварлаг боловсон хүчин, мөн ажилтан, мэргэжилтэн академич, сайн дурынхны 2000 гаруй гаруй хүнийг Ниншя нутагт илгээж, тухайн нутгийн ядуурлыг бууруулах ажилд оролцуулан, тэтгэж дэмжихээс үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн тусламж үзүүлэхээс нийгмийн олон салбарт гүнзгийрсэн хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг өвөрмөц онцлог бүхий хамтын ажиллагааны “Фүжянь Ниншягийн загвар”-ыг бүрдүүлжээ.
Талуудын уйгагүй шаргуу ажилласны дүнд, Ниншя нутгийн ядуу хүн амын тоо 937 мянгаар буурсан юм. Ядуурал үүсэх хэмжээ 2012 онд 22.9% хувьтай байсан бол 2019 онд 0.47% хувь болжээ.
Ядуу нутгийн тариачдын хүн дунджийн зарцуулж болох орлого 2012 онд 4856 юань байсан бол 2019 онд 10415 юань хүртэл нэмэгдсэн юм.
Хятадын зүүн нутгийнхан баруун бүсэд туслах ажил, ялангуяа иймэрхүү өргөн цар хүрээтэй урт хугацаагаар зохион байгуулсан явдал нь Хятадын улс төр, тогтолцооны давуу талыг бүрэн харууллаа.