CRI Монгол радио
Шядан тосгонд гурав удаа ажилласан нь
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Mongol1988 онд, Ши Жиньпин Фүжянь мужийн хамгийн өндөр хөгжилтэй Шямэнь хотоос тухайн мужийн эдийн засгийн хувьд хамгийн хоцронгуй Нинде бүсийн намын хорооны даргаар ажил шилжсэн юм. Нинде хотод ажилласан хоёр жилийн хугацаанд, Ши Жиньпин 124 хот суурингийн 123-нд нь ажиллаж, мөн зам харилцаа нэвтрээгүй 4 буйдын ядуу тосгоны 3-д нь ажилласан бөгөөд тэдний нэг нь Шядан тосгон билээ.
Шядан тосгонд хүрсэн даруйдаа Ши Жиньпин Шядан тосгоныг ядуурлаас ангижруулахын тулд авто зам тавих, цахилгаанжуулах, гэрэлтүүлэг хийх, ажиллах орчныг сайжруулах зорилгоор 720 мянган юань цуглуулах ажлыг зохицуулсан байна.
Шядан тосгонд хоёрдох удаагаа ажиллахад, үеэр усны гамшигт өртсөн иргэдийг эргэн үзэж, гамшгийн дараах сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ.
Тухайн үед Фүжянь мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ши Жиньпин гурав дахь удаагаа Шядан тосгонд ажиллахад 1 сая төслийн санхүүжилт авчирсан юм. Түүнээс хойш Шядан тосгон муж хоорондын анхны хурдны замтай болжээ.