Дэлхий
Газрын тосны үнэ эргэн өсөв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминГазрын тосны үнэ баасан гарагт 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн их дүнгээр буюу 3.2 хувиар буурсны дараа эргэн өсөж эхлээд байна.
Даваа гарагийн өглөөний байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 1.65 хувиар өсөж, баррель нь 65.48 ам.доллар болсон байна. Харин WTI-ийн хувьд 1.58 хувиар өсөж, баррель нь 62.47 ам.доллар болжээ.
Энэ долоо хоногт OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гарцын хэмжээг тогтоох уулзалт болох товтой байгаа юм. Уулзалтаар газрын тосны гарцыг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэсэн хүлээлт давамгайлж байна.
Газрын тосны фьючерс үнэ хоёрдугаар сард нийт 18 хувиар өсөөд байгаа аж. Вакцинжуулалт эхэлж, түлшний эрэлт өсөх төлөвтэй болсон нь үүнд нөлөөлжээ.
Үүнээс гадна Саудын Араб гарцаа өдөрт нэг сая баррелиар танасан нь дэмжлэг болсон байна.
Б.Батцэцэг