Бидэнтэй нэгд

Нийгэм

Ө.Гэрэлмаа: Эмэгтэйчүүд гол ажлыг нугалдаг ч ашгийн бага хувийг хүртдэг

Нийтэлсэн

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэх гишүүн, “Ландэкс” тээвэр зуучийн компанийн ерөнхий захирал Ө.Гэрэлмаатай ярилцлаа.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-МҮХАҮТ-ын дэргэ­дэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл 21 тэргүүлэх гишүүнтэй. Миний хувьд 2006 оноос өдийг хүртэл тус зөвлөлд идэвхтэй ажиллаж байна.

20 гаруй насандаа бизнесээ эхлүүлсний хувьд өөрийн давж туулсан туршлагыг бизнес эрхэлж байгаа хүмүүстэй хуваалцаж, туршлага солилцож, илүү дөхөм зам гаргах, саад бэрхшээлийг хууль эрх зүйн хүрээнд, том зургаар нь багасгахыг хүссэн.

Ялангуяа, шинээр бизнес эхлүүлж байгаа эмэгтэйчүүд, залуучуудад тусалж дэмжихийг хичээж Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлд идэвхтэй, үүрэг оролцоотой байхыг хичээдэг.

МҮХАҮТ-ын гишүүнээр элссэн аж ахуйн нэгжүүд аливаа нэмэлт төлбөргүйгээр зөвлөлийн гишүүн болох бүрэн боломжтой. Манай зөвлөл нь эмэгтэй хувь эзэмшигч эсвэл гүйцэтгэх удирдлага нь эмэгтэй байх ямар ч байгууллага, аж ахуйн нэгжийг багтаа урихдаа үргэлж баяртай байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд мэдээлэлтэй ойр байх нь үнэ цэнэ учраас бүх талаар дэмжиж ажиллахыг хичээдэг. МҮХАҮТ-ын нийт гишүүний талаас илүү хувь нь эмэгтэй бизнес эрхлэгчид байдаг. Гэхдээ удирдлага өөрчлөгдөхөд тооны хувьд хэлбэлзэлтэй.

Танхимын дэргэдэх зөвлөлүүдээс манай зөвлөл мэдээлэл судалгаагаа голчтой явуулдаг, үүрэг оролцоотой хамгийн идэвхтэй ажилладаг зөвлөлүүдийн нэг нь зүй ёсоор тооцогддог. Тэр ч утгаараа эмэгтэйчүүдэд хэрхэн үр өгөөжтэй байх, боломж давуу талуудыг нээж өгөх вэ гэдэгт анхаарч ирсэн. Бид эмэгтэйчүүдийнхээ бизнесийн замыг дөтлөхийн тулд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, гадаадын компаниудтай холбох, ментор хөтөлбөр явуулах, санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн эрэлхийлэх, бичиг баримтын бүрдүүлэлтээр энгийн жижиг мэт боловч бодит байдалд хүндрэл учруулж байдаг асуудлуудаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мэдлэг өгнө гэдэг маш том үнэт зүйл шүү дээ.

-Эрхийг хамгаалах өдрийг нь тохиолдуулан эмэгтэйчүүдээ онцлохыг хүсч байна. Цар тахлын хүндрэлийг эмэгтэй бизнес эрхлэгчид хэрхэн даван туулав?

-Цар тахал бизнес эрхлэгчдэд урьд хожид байгаагүй хүндрэл, нөгөө талаараа маш том боломжийг бий болголоо. Өмнө нь бизнес эрхлэхэд сүүлийн тав арван жилийн мэдээлэл дээр анализ хийгээд баримжаа авдаг байсан бол өнгөрсөн жилийн хувьд чиг хандлагыг тооцоолж төлөвлөх боломжгүй болж бизнесийн орчинд огт өөр ойлголт гарч ирлээ. Хэн шинийг сэтгэж, өөрөөр харж, нөхцөл байдлыг үнэлэн дүгнэж чадаж байна тэр хүмүүст маш их бизнесийн боломж, үр өгөөж авчирах үсрэлтүүдийг хийж болохоор болжээ.

Нөгөө талаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн талаас илүү нь эмэгтэйчүүд байдаг. Тэр хэрээрээ цар тахлын шуурганд өртөж байгаа бизнес эрхлэгчдийн тэн хагас нь эмэгтэйчүүд байна. Гэхдээ аливаа хямрал, хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулдаг нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүд байдаг гэдэг нь олон удаагийн үйл явц, тоон мэдээлэл, бусад орны жишээн дээр тодорхой харагдана. Тэр ч утгаараа Эмэгтэйчүүдийн баярын өдөр болох гэж байгаатай холбогдуулан эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэхийн ялдамд улам илүүг бүтээхийн төлөө нийгэмдээ оролцоотой байж бүгдээрээ хичээн зүтгэе гэж уриалъя.  Цар тахлын хатуу хөл хорионы үед бизнес эрхлэгчид орлого олохоос илүү тэсч үлдэхийн төлөөх нөхцөл байдалд ажиллалаа. Энэ шинэ нөхцөл байдалтай хэрхэн уялдаж, маневр хийж ажиллах вэ гэдэг сургалт зөвлөгөөг зөвлөлийн зүгээс бизнес эрхлэгчид эмэгтэйчүүддээ боломжоороо өгч ирсэн.

-Бодлогын түвшинд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахад хэрхэн ажиллаж байна вэ. Ялангуяа, цар тахлын дараах бизнес сэргэх дэмжлэгийг хэрхэн харж байна вэ?

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагааны нэг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэж бодит оролцоотой ажиллах явдал юм. Жишээлбэл, шинэчлэн гарч байгаа хуулиуд дээр нэлээн сайн судалгаа хийж, санал санаачилгаа хүргүүлдэг. Тухайн салбарын экспертүүдийг урьж бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар өөрчлөлтүүд эерэг болон сөрөг нөлөө үзүүлж болох талаар өргөн хэмжээний хэлэлцүүлэг, ярилцлага хийдэг. Сүүлийн 5-6 жилд шинэчлэн батлагдсан хууль болгон дээр санал санаачлагаа тусгуулж бодлогын өмгөөлөлд идэвхтэй ажиллалаа. МҮХАҮТ үндэсний хэмжээнд цар тахлын нөлөөллийн судалгаа хийж бизнесийн салбарынхны эрх ашгийг хамгаалах тал дээр Засгийн газрын бодлого шийдвэрт нөлөөлөхүйц санал санаачлагуудыг гаргаж ажилласан нь үр өгөөжөө өгч эхэлж байна. Тус судалгаанаас харахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн хамгийн эхэнд  зээлийн төлбөр, хугацаа, хүүтэй холбоотой асуудлуудыг эрэмбэлсэн ба энэ нь бүх салбарын худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдэд ялгаагүй хүнд тусч байгаа асуудал юм. Манай зөвлөлөөс санхүүгийн эх үүсвэр тал дээр зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн шугамыг нээх ажил эхнээсээ биелэлээ олж байна. Банкуудад зээл төлөлтөөрөө хамгийн хариуцлагатай нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа бий. Ер нь аливаад хандах хандлага нь ч ялгаатай. Эмэгтэйчүүд илүү нухацтай, мэдрэмжтэй эрсдэлийг сайн тооцоолж чаддаг. Энэ ч утгаараа дэлхий дахиныг хамарсан цар тахлын үеийн эдийн засаг, бизнесийн хүндрэлүүдийг даван гарахад эмэгтэй удирдагчдыг сонгон, тулгарч буй асуудлуудыг огт өөр өнцгөөр харж, шийдвэр гаргахыг хичээж байгаа нь олон оронд харагдаж байна.

Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн эх үүсвэр, нөөц багатай. Гол ажлыг нь нугалж байгаа хэрнээ үр дүн, ашгийн хамгийн бага хувийг хүртдэг. Хөрөнгө эзэмшихдээ ч бага хувийг эзэлдэг. Цар тахлын үед бизнес эрхлэгчдэд шууд нөлөөллөөс гадна дам нөлөөлөл их байна. Хөл хорионы үед компани бүр санхүүгээ хянаж орлогоо нэмэхийг хичээж байгаа ч дараа дараагийн жилийн бизнес төлөвлөгөө тасрах магадлал өндөр байна. Өмнө нь хурдтай, хүчтэй байх зарчмаар ажилладаг байсан бол одоо ухаалгаар удаан явах нь зөв үү гэдгийг бодох ёстой болж байна. Цар тахал дэлхий нийтээр оюун санааг өөрчилсөн томоохон нөлөөлөл болж байгаа учраас нөхцөл байдалдаа зохицуулж зөв зохион байгуулах шаардлага тулгарч байгаа нь ойлгомжтой юм. Ёстой л чадлаа харуулах цаг ирлээ.

-Засгийн газар 10 их наядын төлөвлөгөө гаргасан шүү дээ?

-Төрөөс гадны улс орнууд шиг хөнгөлөлттэй зээл тусламжийн дэмжлэг байхгүй учраас эрсдэл, хүндрэлийг даван туулахаас аргагүй. Өмнө нь бол олдож л байвал зээл авъя гэдэг ойлголттой байсан бол энэ хандлага эрс өөрчлөгдөж байна. Цар тахлын үеэр бизнес эрхлэгчид зээлээ төлөх гэж их хүнд байдалд орлоо. Өөрөөр хэлбэл, зээл авна гэдэг яг оновчтой юу гэдгийг дэлхий нийтээр эргэж харж байна. Ер нь төрөөс бизнес эрхлэгчдийн гол дэмжлэг бол саад болохгүй, шударга, тэгш оролцоог хангаж өгөх юм. Ерөнхий гол чиг шугамаа алдахгүй байх л хэрэгтэй. Органикаар өсч байгаа голдрилыг эвдэх нь хамгийн эрсдэлтэй. Зах зээлд өөрийн хүчин чадлаас хэтэрсэн, даацаа тооцоолоогүй их хэмжээний мөнгөний нийлүүлэлт нь эргүүлээд сөрөг талыг бий болгохыг үгүйсгэхийн аргагүй юм.

-Тээвэр логистик бол үйл ажиллагаа нь тасал­даагүй цөөхөн сал­ба­руудын нэг. Онцгой нөхцөл байдалд ажил­лахад төрийн бодлого шийдвэр ямар байв?

-Эдийн засгийн хямрал үүсэхэд тээвэр логистикийн салбар хамгийн түрүүнд өртдөг. Харин энэ удаа зогсоогүй нь тээврийн үйлчилгээ ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулж байна. Зөв зохион байгуулалттайгаар, халдвар хамгааллын дэглэмээ сахиж чадвал хойшлуулж болохгүй үнэ цэнэтэй, хэрэгцээтэй үйлчилгээ бол хүргэлт байсан нь харагдлаа.

Тээвэр логистикийн салбар хэдийгээр зогсоогүй ч дам нөлөөлөл их байгаа. Өнөөдрийн байдлаар тээвэрлэлтийн тоо хэмжээ буураагүй ч ирэх жилүүдэд буурна. Олон улсын компаниуд худалдан авалтуудаа багасгаж, зогсоож, шинэ төсөл бизнесүүдээ хойшлуулж байна. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн төрийн бодлого гэхээс илүү зохицуулалтын уялдаа холбоогүй, ойлгомжгүй байдал их хүндрэл учрууллаа. Дэмжлэг гэхээс илүү гэнэтийн, уялдаа холбоогүй шийдвэрүүд гаргаж байсан нь хүндрэл учруулсан гэхэд болно. Жишээлбэл, гаалийн талбай дээр импортын ачаанууд ирэх үед гаалийн байгууллагаас “олон хүний хөл хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс зөвхөн тээвэр зуучийн төлөөллийг явуулж, бүрдүүлэлт болон холбогдох ажлуудыг гүйцэтгэ” гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл онцгой комисс нь ажиллах зөвшөөрөл олгохгүй гэх зэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс асуудал их гарсан.

2020 оны сүүлээр  олон улсын түвшинд тээврийн салбарт маш том савалгаа үүслээ. Монгол Улс бэлэн бүтээгдэхүүнээ бараг 99 хувь импортоор авдаг учраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлын мэдээллийг анхаарч харж байх шаардлагатай. Далайн тээврийн компаниудын үнэ бараг 10 дахин нэмэгдэж, ачилт хийх чингэлгийн хомсдолд орсон. Тухайлбал, Английн гадаад худалдаа эрхэлдэг компаниуд өмнөх жил нь 1200 евро төлж байсан  тээвэр 2020 оны арваннэгдүгээр сард 10 мянган евро болтлоо өссөн. Гэхдээ энэ сараас жаахан намжиж байна, цаашид багцаалдах боломжгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.4 ПҮРЭВ № 43 (6520)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа